Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг өнөөдрөөс эхлүүлэн, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох газруудад үүрэгдсэн. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тухайлбал, Сонсголын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна. Энэ талаарНийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа хэмээн танилцуулсан байна. Эх сурвалж: НЗДТГ
Зах, худалдааны төвүүд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна
2021-04-05 09:21:04 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газар болон УОК-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга А/246 дугаар захирамж гаргаж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон. Мөн Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай штабын баг заримтомоохон зах, худалдааны төвд ажиллалаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Баянзүрх-2 зах нь 150 түрээслэгчтэй. Үүнээс өнөөдөр 60 түрээслэгч буюу 45 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Хүний бөөгнөрөл багатай, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг узелээр зарлан мэдээлж, үүдэнд иргэдийн халуун үзэж байв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас QR бүртгэлээ улам сайжруулж ажиллах зөвлөмж өглөө. Мөн Баялаг-Ундраа зах нь 660 түрээслэгчтэй. Үүнээс 300 түрээслэгч буюу 45 хувиар, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн ажиллаж байна. Түүнчлэн Нарантуул захын барааны хэсэг нь 488 түрээслэгчтэйгээс 220 нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байлаа. Захын захиргаа лангуунуудыг сэлгэж ажиллуулах зарчмаар 14 хоногийн хуваарь гаргажээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах байдлаар зөвлөмж өгч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллах чиглэл өгч ажиллаж байна. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо гуравдугаар сарын 29-ний 40 дүгээр тогтоолоор Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Энэ дагуу Нийслэлийн сонгуулийн хороог есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж, даргаар томилогдсон Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Оюунчимэгт сонгуулийн хорооны тэмдгийг хүлээлгэн өглөө.
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээхийг УБЕГ-аас мэдэгдлээ. 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газраас эцэслэн гаргана.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өчигдөр буюу 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпински, Туушин, Зүчи, Кентавр, Мөнххустай зочид буудалд тусгаарлажээ. Эх сурвалж: ОБЕГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй