Монголын анхны папараци сэтгүүл “Соронз” аппликейшнаар хүрдэг боллоо
2021-04-06 09:41:02 Нийтлэгдсэн: НийгэмАнхны дугаараа хэвлүүлснээс хойш 12 жилийн турш Монголын хамгийн их уншигчтай, хамгийн эрэлттэй сэтгүүл байж ирсэн, папараци төрлийг монголчуудад анхлан танилцуулсан Соронз сэтгүүл, технологийн WorldPlus компанитай хамтран Соронз аппликейшнийг 2021.04.05 өдрөөс олон нийтэд хүргэж эхэллээ. Уг аппликейшнаас та Соронз сэтгүүлийн сүүлийн үеийн болон хамгийн анхны дугаарыг худалдан авч унших боломжтой бөгөөд олны танил болон шинээр тодрон гарч ирж буй эрхмүүдийн амьдралын хэв маяг, сонин хачны тухай цаг алдалгүй гар утаснаасаа мэдэх боломжтой юм. Цаашид өнгөрсөн хугацаанд эрхлэн гаргасан нийт 240 гаруй дугаарыг цахимжуулан оруулах юм байна. Таныг Соронз мэт татна уриандаа нийцсэн агуулга, нийтлэлүүдийг урьд нь дэлгүүрт таарсан үедээ л санаандгүй байдлаар худалдан авдаг байсан бол одоо цоо шинэ дугааруудыг урьдчилан захиалж, редакциас гарсан даруйд нь гар утсандаа шуудхан татах боломжтой гэсэн үг. Сэтгүүлийн дижитал хувилбар нь бусад апп шиг дан PDF форматтай бус, зураг, текст, видео хосолсон бүрэн интерактив учраас таныг соронздон татах нь дамжиггүй. Аппликейшний өөр нэг давуу тал нь гадаадад суугаа иргэдэд Монголын амьдралын хэв маяг, анхаарал татаж буй дүрүүдийн талаар мэдээлэлтэй болж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байна. Appstore болон Playstore-ийн аль алинд байршсан тул та аппликейшнаа яг одоо татаад Соронз-ын соронз мэт дугааруудыг уншаарай. Апп татах линк:https://app.soronz.mn/ Facebookхолбоос:https://www.facebook.com/soronzmn
“Эко констракшн”-д сарын хугацаанд гарц гаргах шаардах бичиг явуулахаар боллоо
2021-04-06 09:34:51 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Кинг тауэр хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өглөө. Тус хотхоныг Эко констракшн барьж ашиглалтад оруулсан бөгөөд төлөвлөлтөөр таван гарц хийх байжээ. Гэвч компаниудын маргааны улмаас иргэд зөвхөн нэг гарцаар орж, гарч байгаа юм. Мөн тус компанийн эзэмшилд 20 га газар байгаа бөгөөд дахин орон сууцны барилга бариад эхэлжээ. Түүнчлэн сургууль барих газрыг нь шийдэж өгсөн ч 600 хүүхдийн хүчин чадалтай хувийн сургууль барихаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Эко констракшн-нд сарын дотор гарц гаргах шаардах бичиг явуул. 5000 айлын орон сууцанд хэдэнд хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай вэ, тэр дагуу нь төлөвлөж, барих хэрэгтэй. Улсын сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Хувийнх болохоор олгоод байдаг. Төлөвлөлтийг дахин оруулж ир. Улаанбаатарын хот төлөвлөлт гамшиг болчихсон юм байна. Хэдүүлээ үүнийг засах хэрэгтэй хэмээн онцоллоо. Мөн тэрбээр Хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ хуулийн хүрээнд төлөвлөсний дагуу ажлаа хийх шаардлагатай гэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ноос Монголбанкны Зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэлтэй байгаа иргэдийн асуудлаар шаардлага гарган төв банкны гадаа удаа дараа эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Гэвч Монголбанкны зүгээс хариулт өгөхгүй байгаа учраас МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандан ил захидал илгээсэн байна. Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө-г баталсан. Энэ хүрээнд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий жилийн 3%-ийн хүүтэй Ажлын байрыг дэмжих зээлийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэлтэй иргэд, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар хамрагдах боломжгүй байгаа тул Сангийн сайд Б.Жавхланд 2021 оны гуравдугаарсарын 11-нд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд 2021 оны гуравдугаарсарын 4, 11, 18-нд тус тус гурванудаа албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлэлгүй хүнд суртал гарган ард иргэдээ үл тоож байна. Иймд Монгол Улсын төрийн өндөрлөг та бүхэнд дараах хүсэлтийг хүргүүлж, ил захидал илгээж байна. 1. Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлтэй иргэдийг нэг удаа хэвийн ангилалд оруулах /Хар жагсаалтад байгаа иргэд/ 2. Зээлийн мэдээллийн сангийн системийг Монголбанк, банк санхүүгийн байгууллага, иргэд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Олон улсын жишигт нийцүүлэн иргэдээ ялгаварлан гадуурхдаггүй систем рүү шинэчлэн сайжруулах 3. Монголбанкны ажилчид 500.0001.000.000 төгрөгийн хахуульавч иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллээс гаргадаг гэсэн мэдээлэл иргэдээс маш ихээр ирж байгаа тул Монголбанкны зээлийн мэдээллийн сан /анх үүсгэн байгуулагдсан өдрөөс/ өнөөдрийг хүртэл иргэд хэрхэн Зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллийн санд орсон болон гарсан талаар хөндлөнгийн аудит оруулан шалгуулж ард иргэддээ бодит мэдээлэл өгөх. Монгол улсын нийт ард иргэдийнхээ сайн сайхны төлөө энэхүү хүсэлтийг хүлээн авч ард иргэддээ ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэдэгт найдаж байна. Монгол Улсынхаа төлөөх та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Хүндэтгэсэн, Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од
Ковид-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн 2 жил шахам хугацаанд тахлын эсрэг тууштай тэмцсээр байна. Ард иргэдээ хүнсээр хангах чиг үүргийн дагуу #Имарт_хайпермаркет энэ цаг хугацаанд үүргээ ухамсарлан хүнс бараа,бүтээгдэхүүний тасалдал үүсгэлгүй ажиллахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ эрүүл ахуйг дээд зэргээр хамгаалсан үйлчилгээг үзүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар байна. Мөн үйлчлүүлэгч болон ажилтнуудынхаа харилцаж буй орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, нийт 1000 гаруй ажилтнуудаа вакцинд хамруулж, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл 2 ээлжийн ажилтнууд хоорондоо биечлэн уулзаж хавьтал үүсэхгүй байхаар зохион байгуулалттай ажиллаж байна. Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлөх, үйлчилгээний байгууллагын үйлчилгээний стандарт соёлд шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэн, нийт аж ахуй нэгжүүдийг #ИЛҮҮ_ХАРИУЦЛАГАТАЙ_ЗӨВ_ЗОХИОН_БАЙГУУЛАЛТТАЙ_БАЙЖ_ХҮНДРЭЛИЙГ_ХАМТДАА АМЖИЛТТАЙ_ДАВАН_ТУУЛАХЫГ_УРИАЛЖ_БАЙНА
Ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэхийг үүрэг болголоо
2021-04-05 10:27:21 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх, тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай А/221 дүгээр захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор худалдааны 13327, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 5733, ахуйн үйлчилгээний 3592, авто засвар үйлчилгээний 1061, бусад үйлчилгээний 2477 газарт буюу нийт 26190 газрыг хамруулан шалгаж, 8006 зөрчил илрүүлэн, 58.6 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. 1267 метр урт өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байна Мөн нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт дэд ажлын хэсгүүд байгуулагдан, барилгын хашаа, түр хашааны норм дүрэм, журам стандартад хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд 236 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчилтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг өгч ажиллажээ. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагууд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд гэрэлтүүлгийн удирдлагын 59 самбар, 164 гэрэлтүүлгийн шон, 230 гэрэлтүүлгийн толгой засвар, 4613 метр кабель цэгцлэх, таван шонд таг хийж ажиллалаа. Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол доторх өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангаагүй хайс, бетон блокыг илрүүлэн засаж сайжруулах, зөрчлийг арилгах хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг шалгалт хийсэн байна. Үзлэг шалгалтаар төвийн зургаан дүүргийн 73 байршилд 1267 метр урт өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байгаа талаарх шалгалтын дүнг танилцууллаа. Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэлнэ Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал болон дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийн талаарх мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан хүний тоо 8802 болсон бөгөөд сүүлийн 24 цагт 409 хүн халдвар авчээ. Дархлаажуулалтад нийт 346743 хүн хамрагдаад байгаагаас сүүлийн 24 цагт 18241 хүн вакцин хийлгэсэн байна. Ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 1152, гэрийн тусгаарлалт эмчилгээнд 1461, гэрийн ажиглалтад 6400 хүн байгааг танилцууллаа. Мөн тэрбээр Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэг ажиллаж, 30 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс хийж эхлэх тул цэгийн тоог 80 болгоно. Дархлаажуулалтад ажиллах 658 резидент эмчийг хуваарилан ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний 11 цэг тогтмол ажиллаж байна. Мөн шинжилгээний явуулын гурван баг ажиллаж байгаа хэмээн ярилаа. Д.Сумъяабазар: НМХГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд аудит оруулна Нийслэлийн удирдах ажилтнууд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлаа эрчимжүүлж, өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, шуурхай ажиллахыг сануулсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандсан гомдол иргэдээс их ирж байгаа тул аудит оруулна гэдгийг хэллээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд голомт бүхий объект, байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Мөн Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг шуурхай эхлүүлж, эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, стандарт норм, дүрмийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, даалгавар өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй