Хөвсгөлийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоолоо
2021-03-16 10:29:59 Нийтлэгдсэн: Нийгэм
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул энэ сарын 17-ны өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглосон байна. Тус иргэнээс зургаа дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Мөн гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар авахад мөн эерэг гарсан байна. Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу явуулжээ. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг Мөрөн суманд авч ирж PCR шинжилгээ хийх бөгөөд хариу нь маргааш гарна гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Гамшигт үзэгдлээс болж цахилгаангүй болсон Увс, Ховд, Баян-Өлгийг эрчим хүчинд холболоо
2021-03-16 10:14:23 Нийтлэгдсэн: Нийгэм
Гамшигт үзэгдлээс болж цахилгаангүй болсон Увс, Ховд, Баян-Өлгийаймгийн хэрэглэгчид өнгөрсөн шөнө цахилгаан эрчим хүчинд бүрэн холбогджээ. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн ажилчид богино хугацаанд гэмтсэн тулгуурыг буулган, шинэ тулгуур угсран босгож цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчдээ хангаж шуурхай ажилласан байна. ОХУ-аас хүчдэл авах захиалга өгч, сэлгэн залгалтын бэлтгэл хангасан гэж Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас мэдээллээ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг тулгуур багана унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холбож Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгааныг хангажээ Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаа аж. Мөн Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. Унасан тулгуурыг босгохоор Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 34 инженер, техникийн ажилтан, Увс ЦТСүлжээ ХХК-иас 23 ажилтан, нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ба албаны эх сурвалжийн мэдээлснээр сэргээн босголтын ажил хамгийн багадаа 2-3 хоног үргэлжлэх юм байна.
Б.Бямбадорж: Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн
2021-03-15 11:16:05 Нийтлэгдсэн: Нийгэм
Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Монгол Улс коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлж, өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүнээ хамрууллаа. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая хүнээ дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдөр 44 цэгт 97 баг тогтмол ажиллаж байна. АстраЗенека вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ. БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм. Энэ долоо хоногийн дундаас 50-64 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насныхныгаа вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна гэлээ.
НОК: Өнөөдрөөс Улаанбаатар хотод хүн тээврийн хөдөлгөөнийг 23.00-06.00 цагийн хооронд хязгаарлана
2021-03-15 10:13:15 Нийтлэгдсэн: НийгэмСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй