Цагдаагийн хурандаа Ж.Амгаланг УОК-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2021-03-11 11:51:27 Нийтлэгдсэн: НийгэмЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Улсын Онцгой Комиссын/УОК/-ын нарийн бичгийн даргаар томилогджээ. Түүнийг цар тахлын аюулаас сэргийлэх 10 сарын хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үр дүнтэй ажилласан, удаа дараа хөл хорио тогтоож, хэв журмыг сахиулах ажлыг гардан гүйцэтгэсэн туршлагатай гэж үзэн ЦЕГ-ын дэд даргаас УОК-ын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томилох шийдвэрийг Шадар сайд гаргасан байна. Хурандаа Ж.Амгалан нь 1991-2014 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагад албаны офицер, мэргэжилтэн, ахлах офицер, хэлтсийн дарга, Дотоодын цэргийн штабын орлогч дарга, ЦЕГ-т албаны дарга, ЦЕГ-ын дэд даргаар тасралтгүй ажиллажээ. Боловсрол, мэргэжил: ОХУ-ын Дотоод явдлын яамны ар тал-тактикийн дээд сургуулийг инженер Цагдаагийн академийг хуульч-эрхч зүйч ОХУ-ын Жанжин штабын академийг төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратеги судлалаар тус тус төгссөн, аюулгүй байдлын дэд доктор, Цэргийн шинжлэх ухааны профессор цолтой. Орос, англи хэлтэй, аюулгүй байдлын мэргэжлийн судлаач, хуульч.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр иргэдээс нийт 293 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байв. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 21 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 13 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 73 буюу 24.9 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар, 49 буюу 16.7 хувийг төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн дуудлага эзэлж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуульд очин дархлаажуулалтын явцыг шалгалаа. 1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэллээ. Дархлаажуулалтын үед аюулгүй байдлыг хангаж, ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хийхийг Шадар сайд анхаарууллаа. Мөн иргэдэд вакцины талаархи зөвлөмж, мэдээллийг түлхүү өгч байхыг холбогдох албаныханд сануулав гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Шадар сайд, хотын дарга нар БНХАУ-ын Синофарм вакцин хийлгэлээ
2021-03-10 10:07:14 Нийтлэгдсэн: НийгэмШадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр өглөө шинж коронавирусаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагджээ. Тодруулбал, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэсэн талаараа хотын дарга мэдээллээ. Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Вакцинжуулалтын ажлыг Оксфордын АстраЗенека вакцинаар эхэлж байв. Гуравдугаар сарын 10-ны өдөр хуваарь ёсоор худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах бөгөөд өнөөдөр 12-15 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өчигдөр буюугуравдугаар сарын 8-ны өдрийн 11:16 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Сумын төвөөс баруун зүгт 31 км-т орших энэ газарт газар хөдөлсөн тухай мэдээллийг 11:36 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй