БНХАУ-ын ӨМӨЗО-оос 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210 мянган юань хандивлалаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Улаанзагалмайн нийгэмлэгээс Монгол Улсын Соёлын яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Улаанзагалмайн нийгэмлэгт коронавируст цар тахлын үед хэрэглэгдэх хүмүүнлэгийн тусламж олголоо. Тухайлбал, цар тахалтай тэмцэхэд хамгийн ихээр ойр ажиллаж байгаа сэтгүүлчдэд зориулж 30,000 ширхэг амны хаалт, 10,000 ширхэг эмнэлгийн зориулалттай бээлийг бэлэглэхээр болжээ. Мөн Соёлын яаманд 30000 амны хаалт, 10,000 бээлийг хандивлав. Харин Улаанзагалмайн нийгэмлэгт 210,000 юанаар дэмжлэг үзүүлж байгаа юм. Хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх арга хэмжээ цахимаар болсон юм. Арга хэмжээг нээжБНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгч:Олон жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Монголын Улс хамтран соёлын өдрүүдийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Хятад-Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилсээр ирсэн. Монгол Улсад цар тахалтай тэмцэх зориулжБНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар амны хаалт, хамгаалалтын хувцас, бээлий зэргийг хандивлаж байсан. Энэ удаад Монгол Улсын Соёлын яам, МСНЭ-д тус бүр30 мянган амны хаалт,10 мянганбээлий, МУЗН-т 210,000 юань хандивлаж байна. Цар тахалтай тэмцэх энэ үед Хятад-Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна гэв. Монгол Улсын Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат:БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас60 мянганамны хаалт, 20 мянган нэг удаагийн бээлий,210,000 юань хандивлаж байгаад Соёлын яамны нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. Коронавируст цар тахлын энэ хүнд үед манай улсад та бүхний хүмүүнлэгийн тусламж маш том дэмжлэг болж байгаад итгэлтэй байна. ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Удахгүй дэлхийг хамарсан аюулт цар тахал арилж сайхан цаг ирнэ гэдэгт найдаж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг Монголчуудын нэг сайхан үг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе. Монголын сэтгүүлдчийн нэгдсэн эвлэлийн дэд Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:Дэлхий нийтээрээ ковид цар тахалтай тэмцэж байна. Энэ хүнд үед бидний мөнхийн хөрш Өвөр монгол ахан дүүс сэтгэлийн дэм, хандив тусламж илгээж байгаад талархлаа илэрхийлье. Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ энэ жил 70 жилийн ойтойгоо золгож байна. МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Энэ жил Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумын 12 жилийн үйл ажиллагаа болно. 11 жилийн форумын өнгөрөгч 2020 онд Улаанбаатарт цахимаар зохион байгуулсан. Энэ жил Хятадын талаас зохион байгуулна. Хамтарсан хоёр талын хамтын айлчлал, сурвалжлагыг жил бүр хамтран зохион байгуулдаг. Бидний хамтын ажиллагаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа. МСНЭ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба байнгын хамтын ажиллагаатай. Манай 2 орны найрамдлыг зузаатгахад бидний хамтын ажиллагаа ихээхэн үүрэгтэй. Ийм хүнд хэцүү үед сэтгэлийн дэм болон хандив өгч байгаад маш их баяртай байгаа. Хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулъя гэсэн сэтгэлийн хандивт ихээхэн талархаж байна. МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа:Монгол Улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал хүнд байна. Өчигдрийн байдлаар гэхэд халдвар авсан хүмүүсийн тоо 3561-д хүрлээ. Нийслэл Улаанбаатарт халдварын тоо нэмэгдсээрбайна. Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэн, бүх нийтийн хатуу хөл хориог 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 2021 оны хоёрдугаар сарын 23-ныг хүртэл тогтоосон. Одоо ч гэсэн хэсэгчилсэн байдлаар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үргэлжилж байна. Хатуу хөл хорио тогтоосноос үүдээд бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, олон ААН хаалгаа барьж, иргэд ажилгүй, орлогогүй болж байна. Ялангуяа олон хүүхэдтэй өрх, ХБИ, бага насны хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж байна. Ийм хүнд цаг үед хандив тусламж үзүүлж байгаа ӨМӨЗО-ны ард түмэнд гүн талархал илэрхийлж байна. Өнөөдрийн энэ цахим хурлаар хоёр орны улаан загалмайн нийгэмлэгхамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаадбаяртай байна. Бид та бүхний үзүүлсэн мөнгөн тусламжаар олон хүүхэдтэй эхчүүд, амьжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний тусламж олгох болно. Өнгөрсөн онд МУЗН-ээс хүнсний хомстолд орсон өрхөд хүнсний тусламж үзүүлж байлаа. ӨМӨЗО-ны иргэд сайн дурын үндсэн дээр хүнсний тусламж олгох аянд нэгдэж, 2500 өрхөд хүнсний тусламж үзүүлсэнд талархаж байна гэлээ.

И-март ажилтнуудаа вакцинжууллаа

Имарт нь үйлчилгээний таатай орчин бүрдүүлэхэд үргэлж анхаарч ажилласаар ирсэн бөгөөд цар тахлын үед ч халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөж ажиллав. Тэгвэл өнөөдөр Имарт Чингис салбарын 6 давхарт байрлах Фамили Медикал эмнэлэгт үнэт эрдэнэ болсон нийт ажилтан албан хаагчдаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ.

Өчигдөр 19643 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа

Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр 672 эмч, ажилтны бүрэлдэхүүнтэй 93 баг дархлаажуулалтын 44 цэгт ажиллалаа. Цэгүүдэд үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчдыг хамруулж, 15 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байсан юм. Тэгвэл өчигдөр нийслэлийн хэмжээнд ажилласан 44 цэгт 19643 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлд нийт 67489 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Халдвар тархах эрсдэл бүхий хороодыг танилцуулж байна

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг Ковид-19 халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагын тооцоолж байгаа билээ. Тус багийн тусгай аргачлалаар тооцоолж гаргасан халдвар тархах магадлалтай хороодыг танилцуулж байна. Үүнд, Баянгол дүүргийн 2, 3, 5, 6, 7, 11, 19, 20, 24, 25 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 6, 8, 12, 14, 15, 16, 18, 19, 22, 25, 26 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 6, 8, 9, 13, 16, 18, 19 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11, 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 10, 11, 12, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 15, 16, 18, 19, 20, 26, 27, 29, 30, 33, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр гэж гарчээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлээс орон нутаг руу зорчих иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авах юм. Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 8-ны өдрийн хурлын шийдвэрээр нийслэл, аймгийн Онцгой комисс эрсдэлийн үнэлгээ хийж, зорчих хөдөлгөөндөө өөрсдөө зохицуулалт хийхээр болсон билээ. Тухайлбал, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Онцгой комисс Улаанбаатараас ирэх хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, иргэд хүлээж авахгүй байх шийдвэр гаргаад байна. Тиймээс Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авах бөгөөд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм. Эх сурвалж: ОБЕГ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.