Хотын дарга 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Өнөөдөр хэдий амралтын өдөр ч гэлээ нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 14 цэг ажиллаж байна. Тэдгээрийн нэг болох Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцаж, тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа. 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэг өнөөдрийн хувьд 550 сорьц аваад байв. Дүүргийн хэмжээнд нэг удаагийн бээлий, хувцас, хэрэглэл хангалттай байгаа гэдгийг албаныхан хэлж байлаа. Энэ үеэр иргэд мөн зохион байгуулалт сайн байгааг ярьж байсан юм. Түүнчлэн холбогдох албаныхан иргэд хөдөө явна гэж цаг авалгүй ирж байгааг онцоллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Эмч, албан хаагчдынхаа нөхцөл байдалтай газар дээр нь ирж, танилцаж байна. Хэдий баярын өдөр ч гэлээ төрийн албаны өргөсөн тангарагтаа үнэнч байж, улаанбаатарчуудынхаа аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа бүсгүйчүүдддээ баяр хүргэе гэсэн юм. Мөн холбогдох албаныханд вакцинжуулалтын бэлтгэлийг маш сайн хангаж, хүн хүчнийхээ зохицуулалтыг сайн хийх ёстой гэдгийг анхаарууллаа. Тус дүүргийн хэмжээнд вакцинжуулалтын хоёр цэг ажиллаж байгаа бөгөөд дөрвөн цэг нэмэх саналаа өгчээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

БАЙРШИЛ: Өнөөдөр PCR шинжилгээ авах цэгүүд

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэхPCR шинжилгээг авна. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

УДЭТ-д "Анна Каренина" жүжиг үзсэн иргэдийн анхааралд!

2021 оны гуравдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд УДЭТ-ийн Анна Каренина жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусний нийт 54 тохиолдол батлагдлаа. Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-д энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулах PCR шинжилгээнд дараах хуваарийн дагуу ирж хамрагдахыг анхааруулж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр НОК-ын Шуурхай штабын нийт эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сараас хойш НОК-ын Шуурхай штабт нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас 40 гаруй эмэгтэй ажилтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулах, урьчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үүрэг даалгаварыг биелүүлэн ажиллаж байна. Тиймээс цар тахлын амаргүй хүнд үед цаг наргүй ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ Хотын даргын зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэл хотын аюулгүй байдал, хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөж буй бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье гээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй байлгах хүнд хэцүү үүргийг салбар бүрд нэр төртэй гүйцэтгэж ирсэнд та бүхнээрээ бахархаж байна гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Орос, Хятад нь хамаагүй олдсон вакцинаа хийлгэнэ

Хотын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаа мэдээлэл хийх үедээ вакцинжуулалт удаашралттай байгаатай санал нийлж буйгаа хэллээ. Тэрээр Вакцины хувьд удаашралтай байгаа нь үнэн. Цаашид өрхийн эмнэлгүүд дээр вакцинжуулах ажлыг хийх талаар Засгийн газарт санал хүргүүлнэ. Миний хувьд Орос, Хятад нь хамаагүй олдсон вакцинаа хийлгэнэ гэв. Гуравдугаар сарын 4-ний байдлаар дархлаажуулалтын 20 цэгт 15432 хүнийг вакцинд хамруулсан.Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд оролцож байгаа бусад салбарын мэргэжилтэн, ажилтнууд болон онцгой ажил мэргэжлийн хүмүүс хамрагдсан байна. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 10148, бусад салбарын 3568 хүнд вакцин тарьжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.