Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Анх 1910 онд олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгох санаачлагыг Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гаргасан гэж үздэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өмнө нь олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр хэмээн нэрлэдэг байжээ. Улс орнууд энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэх болж, эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт нөлөөллийн ажил зохион байгуулдаг. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь хүний эрх юм. Энэ нь ямар нэгэн тусдаа ойлголт биш бөгөөд харин хүний эрхийг тэгш эдлэх боломжоор хангах талаарх ойлголт юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ

​ Нийслэл хотод коронавируст (Ковид-19) халдварыг илрүүлэх шинжилгээний 21 цэг ажиллаж байгаа бөгөөд Eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчилнэ. Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм. Гуравдугаар сарын 4-ний 20:00 цагийн байдлаар Eruul.gerege.mn сайтад хандсан иргэдэд цаг олгосон байдлыг танилцуулъя. Гуравдугаар сарын 5-нд 17450 Гуравдугаар сарын 8-нд 5560 Гуравдугаар сарын 9-нд 2000 гаруй цаг олгосон байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХХЭЛТЭС

Гадаадын 28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцүүлжээ. Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл танилцуулав. Тэрээр Засгийн газраас Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг ирүүлээд байгаа гэлээ. Үүний ихэнх нь буюу 4521 нь БНСУ-д байгаа иргэд юм байна. Ирэх саруудад буюу гурав, дөрөвдүгээр сард чартер нислэгийн тоог нэмэгдүүлж сард 14 доошгүй удаа нисгэж, сард дунджаар 2000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа аж. 2020 онд гадаад улсад байгаа 941 иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу нислэгийн тийзний төлбөр, тусгаарлах байрны төлбөрийг хөнгөлөх хэлбэрээр нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлжээ. 2021 оны эхний хоёр сарын байдлаар 65 иргэнд 75 сая төгрөгийн тусламж үзүүлээд байгаа бол одоогоор ирүүлээд байгаа 39 иргэний хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

ХҮНСНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ ААН-ҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Өнгөрсөн сарын 23-аас хөл хорион дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухайн хуулийн 8-р зүйлийн 8.1.8 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн УОК ын даргын түр журам батлах тухай тушаал гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж,байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Энэ талаар НМХГ-ын ХАБХААХХ-ийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.ЧимгээБүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан УОК-оос гарсан түр журам, түүнийг дагалдан гарсан Тусгай нөхцөл шаардлага-ыг Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хүргүүлээд байна. 9 дүүргийн хэмжээнд 6700 орчим хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэн /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байна. Худалдааны газрууд нь өдөр тутмын үйл ажиллагаанд халдвар хамгаалын дэглэмийг мөрдүүлэх, худалдааны танхим, лангуу тавиур, тасаг, павильон, худалдан авагчийн зорчих хэсэг, үйлчлүүлэх хэсэг, тооцооны цэг бүрт QR кодыг байршуулж бүртгэл хийх, үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад чиглэгдсэн тэмдэг, тэмдэглэгээг хийх, агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшүүлэх, мөн худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажллаж баайна. Өнөөдрийн байдлаар Түр журам, түүнийг дагалдан гарсан Тусгай нөхцөл шаардлага-ыг биелүүлэн, даган мөрдөж байгаа жишиг аж ахуй нэгжүүд олон байна. Тухайлбал, томоохон зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд нь иргэд үйлчлүүлэгчдийн болон, ажилчдын аюулгүй байдлыг хангаж, халдваргүйжүүлэгч хаалга, ухаалаг халуун хэмжигч суурилуулан, хүн хоорондын зайг тэмдэглэгээгээр тодотгож өгсөн, QR код уншуулах дотоодын ажилтан томилж, түүнд хяналт тавих, үйлчилгээний газрууд кассын хэсэгт тусгаарлагч шилэн хаалт байршуулсан, лифтний товч, урсдаг шатны бариул, хаалга, үүдний бариул зэргийг хоёр цаг тутам ариутгаж цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийж, шууд иргэдийн гарт хүрэх хүнсний бүтээгдэхүүнийг савлан борлуулж, халдвараас сэргийлэх, гэх зэргээр зөвлөн туслах үйлчилгээг дагаж мөрдөн ажиллаж байна. Хан-Уул Имарт салбарын Манлайлагч Н.ОтгончимэгИ Мартын бүх салбарууд нь үйлчлүүлэгч болон ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд өдөр тутам халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллаж байна. Үйлчлүүлэгчид үүдээр орж ирээд гараа ариутган, бүртгэлийн хэсэгт QR кодоо уншуулаад дэлгүүрт нэвтрэх боломжтой. Дэлгүүрээр үйлчлүүлэхдээ халдваргүйжүүлэгч хаалгаар нэвтэрч, хүнс цуглуулах тэргээр хүн хоорондын 1,5 метрийн зай барих боломжийг бүрдүүлж өгсөн. Ингэхдээ тэрэг бүрийг цаг тутам ариутган халдваргүйжүүлж байна. 5 минут тутамд зарлан мэдээлэхээр үйлчлүүлэгчдэд анхааруулах мэдээг хүргэж, маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа халдваргүйжүүлэн үйлчлүүлэхийг сануулж байна. Мөн ЭМЯ, Мэргэжлийн хяналтаас байгууллагаас гаргасан зөвлөмж бүхий шторкуудыг иргэдэд хүргэж байна. Гэсэн юм. Лавай худалдааны төвийн эрүүл ахуйч Б.Лхамсүрэн:Үйлчлүүлэгч бүрийг QR код болон гар аргаар бүртгэлжүүлж байна. Тус худалдааны төвийн түрээслэгч нарыг нэг удаагийн хувцсаар хангаж, жимс, хүнсний төрлийн бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүйгээр, савлан борлуулж байна.

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ гэдгийгМонгол Улсын Консулын албанаас мэдээллээ. Тодруулбал, Оюутан-62 Бага насны хүүхэдтэй гэр бүл -12 Өндөр настан -3 Эрүүл мэндийн шалтгаантай -3 Жирэмсэн -1 хүн ирж байгаа аж. Тус онгоц өнөөдөр 11:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд буух бөгөөд иргэдийг Сүнжин гранд зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ. Иргэдийг аль улсаас ирж байгааг харвал: Унгар -65 Австри-6 Чех-4 Польш-2 Украин-2 Словак-1 Бельги-1 иргэн тус тус ирж байна. Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.