Хайрлагдсан эмэгтэй уралдаанд оролцоорой

Хайртай ээжийгээ, халамжит ханиа хэрхэн баярлуулахаа шийдээгүй явна уу. Тэгвэл баярлуулангаа, уралдаанд оролцоод гайхалтай шагналын эзэн болж гэр бүлээрээ баяраа тэмдэглэн өнгөрүүлээрэй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж МЗХ-ноос цахим уралдаан зарлаад байна. Уралдаанд оролцоход ердөө амархан та хайртай эмэгтэйгээ хэрхэн баярлуулж буй тэрхэн мөчөө дүрсжүүлэн, зурагжуулжМонголынЗалуучуудынХолбооныЕрөнхийлөгчОтгоныГэрэлт-Одхуудсыг холбон /tag/ нийтлэхэд л хангалттай.

Орон нутаг руу зорчих иргэд биедээ авч явах ёстой бичиг баримтууд

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн өчигдөр нээгдсэн. Иргэд PCR шинжилгээгээ өгөөд, хариу нь гарсан бол /сөрөг/, онлайнаар тасалбараа захиалаад явах боломжтой. Харин хүүхдээс шинжилгээ өгсөн байхыг шаардахгүйг АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос хэлж байв. АТҮТ-өөс Драгон, Тэнгэр плаза, Лавай авто буудлуудад ариутгалын хаалга байрлуулж, тусгаарлалтын өрөөг бэлтгэжээ. Орон нутаг руу зорчих иргэд дараах бичиг баримтыг биедээ авч явах ёстойг зөвлөлөө. Мөн тасалбараа онлайнаар захиалах зааварчилгааг хүргэж байна.

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ КОМИКС ХЭЛБЭРЭЭР ОЛОН НИЙТЭД ХҮРГЭНЭ

2020 2022 оныг дуустал ЖАЙКАолон улсын байгууллагатай хамтранШударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл 2 дугаар шат-ыг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд Өрсөлдөөний хууль тогтоомж, түүний хэрэгцээ шаардлагын талаар, мөн тус хууль нь улс орны эдийн засаг, нийгэмд ямар ач холбогдолтой болохыг сурталчлан таниулахын тулдУлсын Их Хурал, Засгийн Газрын гишүүд болон холбогдох төрийн байгууллага, хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтэд хандсан контент бэлтгэх юм. Уг ажлын хүрээнд 3-н цуврал комикс ном бүтээгдсэн бөгөөд эхний цувралыг та бүхэнд хүргэе. Энгийн иргэд хуулийн ач холбогдол, заалтыг ойлгоход хүндрэлтэй байдаг тул ийнхүү ойлгомжтой хэлбэрт хөрвүүллээ. Та комиксийг үзэх бол энэхүүхолбоосоорүзнэ үү.

Шинжилгээний цэгийг наймаар нэмэв

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн. Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 5 хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмлээ. Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 3-4 шинжилгээний цэг иргэдэд үйлчилж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ж.Сандагсүрэн: Залуучуудыг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн чиглэлд дэмжин ажиллана

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монголын залуучуудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од залуучуудад тулгамдаж байгаа асуудал болон тэдний хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын талаар байр сууриа илэрхийлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн залуучуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулахад анхаарч ажиллахыг хүслээ. Ирэх наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой тохионо. Иймээс ойг угтан хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо. Түүнчлэн цаашид залуучуудыг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн чиглэлд дэмжин ажиллахаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн илэрхийллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.