АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 2 дугаар сарын 8-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 45 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Тухайн хугацаанд эрүүгийн 578 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 538 хэрэг шалгагдаж байна.

5000 орчим тонн тусламжийн тэжээл хүргэгдээд байна

ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс 5.0 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил үргэлжилж байна. Зудын эрсдэлтэй аймгуудын малчин өрх, малын тооны судалгаа гаргуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран ажиллаж, 5 аймаг, 74 сумын 45,750 мянган малчин өрхийн 19,246.583 толгой малд тусламж үзүүлэхэд нэг малчин өрхөд 301,547 төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэх тооцоо гарсан. Тусламжид хамрагдах малчин өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа 2019 оны мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын статистикийн дүн мэдээг үндэслэл болгосон. 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тэжээл тээвэрлэлт Өвөрхангай аймагт 1,348,320 кг буюу 32 хувь, Баянхонгор аймагт 877,530 кг буюу 28 хувийн гүйцэтгэлтэй, Говь-Алтай аймагт 630,580 кг буюу 57 хувийн гүйцэтгэлтэй, Өмнөговь аймагт 999,150 кг буюу 96 хувийн, Дундговь аймагт 936,000 кг буюу 50 хувийн гүйцэтгэлтэй, нийт тэжээл түгээлт 4,791,580 кг буюу 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Гурил тэжээлийн үйлдвэрүүд үлдэгдэл 7,663.78 тонн тэжээлийг 3 дугаар сарын 15-ны дотор үйлдвэрлэж дуусгах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажлын хэсэг ажлыг зохион байгуулах төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу энэ оны 4 дүгээр сарын 1-ний дотор холбогдох аймгуудын малчин өрх бүрд тэжээл олгох ажлыг зохион байгуулна. Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилах, хянах зорилгоор хяналт мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOSд болон вебд суурилсан программ хангамж бүхий Тэжээл аппликэйшнийг ажиллуулж байна. Эх сурвалж: ХХААХҮЯ

Зургаан хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлэн саатуулжээ

​​ Улс орон даяар үүсээд буй онцгой нөхцөл байдлын үед хилчид улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр ангийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсгийн хилийн дугаар тэмдгийн чиглэлд дотоодод улсын хилээс 300 метрт нэг автомашинтай зургаан хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин түрүүч Б.Амгалан, ахлах байлдагч Ж.Батхүү нар илрүүлэн саатууллаа. Мөнүүргээ амжилттай гүйцэтгэсэн дээрх алба хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Хилийн төлөө тэмдгээр шагналаа.

ХОТ ХООРОНД ЗОРЧИГЧДОД АНХААРУУЛЖ БАЙНА

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой иргэдээс дараах асуултуудыг олноор ирүүлсэн тул асуулт, хариултыг нэгтгэн хүргэж байна. АСУУЛТ, ХАРИУЛТ: 1. ПГУ/полимролын гинжин урвал/-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ? - ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПГУ шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Хүний биед КОВИД19-ын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэж, шинжилгээнд илрэх боломжтой учраас дээрх хугацааг тогтоосон. 2. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн шинжилгээний хариуны 72 цагийн хугацаа замд явж байхад нь дуусвал яах вэ? - Иргэд орон нутаг руу зорчихоосоо өмнө ПГУ шинжилгээ өгөөд, хариугаа гарсны дараа хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ базааж, замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй явахыг хичээх хэрэгтэй. Иймд зорьсон газраа очсон хойно шинжилгээний хариуны 72 цаг өнгөрсөн ч хүчинтэйд тооцно. 3. Орон нутаг руу гэр бүлээрээ зорчиж буй иргэд бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу, эсвэл нэг нь өгсөн байхад болох уу? - Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПГУ-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол шинжилгээ өгсөн байхыг шаардана. 4. Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ? - Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр явж буй зорчигчийн нэгэн адил ПГУ-ын шинжилгээ өгсөн байх ёстой. Өнөөдрөөс орон нутгийн нислэгүүд үйлдэгдэнэ. Харин гуравдугаар сарын 3-наас хот хоорондын нийтийн тээвэр хэвийн горимд үйлчилж эхэлнэ 5. Хотоос орон нутагт очсон иргэд очоод тусгаарлагдах уу? - Тухайн орон нутгийн байнгын оршин суугч Улаанбаатараас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана. Учир нь нууц үеийн хугацааг ийнхүү тооцож буй. 6. ПГУ шинжилгээг үнэ, төлбөртэй авч байгаа юу? - УОК, НОК- ын шийдвэрийн дагуу ажиллаж буй цэгүүдэд үнэ, төлбөргүй авна 7. ПГУ шинжилгээний хариуг хүчин төгөлдөрт тооцох 72 цагийг яаж тоолох вэ? - Шинжилгээ өгөгчийн шинжилгээний хариу гарсан тухайн өдөр, цагаас эхлэн 72 цагийн хугацааг тоолно. 8. Хөдөө орон нутгаас ирэх хүн ПГУ-ын шинжилгээ өгөх үү? - Өгөхгүй, асуумж бөглөөд товчоодоор нэвтэрнэ. Учир нь ногоон бүс буюу халдваргүй газраас ирж байгааг харгалзсан болно. Буцахдаа ПГУ-ын шинжилгээ заавал өгнө.

Улсын дугаар нь 3,8 тоогоор төгссөн автомашин эзэмшигчид татвараа төлнө

​Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар: 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээнийwww.smartcar.mn,www.itax.mta.mnцахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. МөнГЭРЭГЭкиоскмашинаар дурын банкны картаар төлж болдог. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргана.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.