Коронавируст халдварын цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс МИАТ ТӨХК тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувиар хямдруулж байгаа бөгөөд өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн 530,000 воны үнэтэй үндсэн тариф нь 72,000 вонноор хямдарч 457,000 вон, Токио -Улаанбаатар чиглэлийн тийз 59,150 иений үндсэн тариф 8,100 иенээр хямдарч 51,050 иен, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тийз 830 евро байсан нь 99 еврогоор хямдарч 731 евро, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тийз 734 ам.доллар байсан нь 102 ам.доллароор хямдарч 629 ам.доллар, Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тийз 364 ам.доллар байсныг 50 ам.доллароор хямдруулж 314 ам.доллар болох юм байна. Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрийн дагуу гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр, 03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар 03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар 03 дугаар сарын 18-нд ФранкфуртУлаанбаатар 03 дугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 03 дугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм.
Увс аймгийн зарим сумдад III сарын 3-ныг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
2021-03-02 10:35:09 Нийтлэгдсэн: НийгэмУвс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа. Увс аймгийн онцгой комисс хуралдаж, коронавируст халдвар Ковид-19-ын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдууланийнхүү шуурхай арга хэмжээ авчээ. Хоёрдугаар сарын 23-нд Увсаас Улаанбаатар руу зорчсон иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул тухайн иргэний ойрын хавьтагчдаас шинжилгээ авч, хариу гартал хязгаарлалт үргэлжилнэ гэдгийг аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан дээрх 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Хөвсгөлийн Ханх суманд өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-03-02 10:29:46 Нийтлэгдсэн: НийгэмХөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өчигдөр буюу 03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. Эх сурвалж: ОБЕГ
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нд Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна. Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас Үндэсний эдийн засгийг хадгалахад иргэний хүчтэй хамгаалалуриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна. Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм. Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна. Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад Баатар одон-хүртээдэг. Энэхүү одонгоор Онцгой байдлын байгууллагаас нийт 30 гаруй алба хаагч шагнагджээгэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Эх сурвалж: ОБЕГ
Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны өвөл хаврын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын тушаалаар байгуулагдаж, Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан бэлтгэх, борлуулах дэд ажлын хэсгүүд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлтгэн нийлүүлэх 17 аж ахуйн нэгж 11000 тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 360 хүнсний дэлгүүр, 90 гаруй сүлжээ дэлгүүрүүдээр худалдан борлуулахын өмнөх бэлтгэл ажлууд болох сургалт зохион байгуулах, нэгдсэн бар кодтой болгох, и-баримт хэвлэгч ПОС терминалтай болгох, нэгдсэн 1 стандарт бүхий уут сав, баглаа шошготой болгох, бэлтгэн нийлүүлэгчидтэй агентийн гэрээ байгуулах зэрэг ажлуудаар үүрэг чиглэл, мэдээлэл өгөхөөр ээлжит цахим хурлыг зохион байгууллаа. Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй