Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо
2021-02-26 11:34:07 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн ойг угтаж Монгол-Орос найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран Хамтдаа 100 жил сэдэвт Найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас 10 дугаар сарыг дуустал найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибрск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд, Чита, Элиста зэрэг хотуудтай зохион явуулах юм байна. Найрамдлын цахим буухиа арга хэмжээний нээлт өнөөдөр болсон бөгөөд тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн оролцож үг хэллээ. Тэрбээр Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт, сайн хөршийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж ирсэн бөгөөд талууд 2009 оноос хамгийн анх стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх 2021 оны төлөвлөгөөнд талууд улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүхий л салбарын хүрээнд олон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тусгасныг дурдахад таатай байна. Цаашид хоёр улсын найрамдалт харилцаа, иргэд хоорондын нөхөрлөл хотуудын бодит хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оныхоёрдугаар сарын 25-ны өдөр Алтанбулаг боомтоор ОХУ-аас 43 иргэнийг татан авлаа. Хил нэвтэрсэн зорчигчдын биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж Эрүүл мэндийн мэдүүлэг-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийж ажиллалаагэжСүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд Маш хүчтэй агаарын урсгал манай орныг дайран өнгөрөх юм байна. Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цасан шуургатай учир цаг уурын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна ‼️‼️ Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Ховд аймагт дизель түлш тээвэрлэж явсан машин жолоодлогогүй болсноос осолдож, 6 тонн түлш асгарчээ
2021-02-26 10:35:41 Нийтлэгдсэн: НийгэмХовдаймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булангийн гүүр гэдэг газаршатахуун тээвэрлэж явсан автомашин өчигдөр онхолджээ. Аймгийн Онцгой байдлын газар энэ тухай дуудлагыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 07:45 цагт хүлээн авч, Эрэн хайх, аврах ангийн болон цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын ажилтан зэрэг 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 км зам туулан 08:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлдявж байсанХово загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байжээ. Тус машины туслах жолооч иргэнийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн. Онхолдсон авто машинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг авто машинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан зургаантонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэжээ.
МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн аяллын тусгай үүргийн нислэг цаг агаараас шалтгаалан нэг хоногоор хойшилжээ. Маргааш буюу 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөж байна. БНСУ-ын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарч, хүчинтэй хугацааг заавал нягтална уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авах боломжтойг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй