Маргаашнаас эхлэн зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 02 дугаар сарын 24-ний 20 цагаас 02 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна. 2021 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 26-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

АГААРЫН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ДЭЛГЭЦЭЭР ХАРНА

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос өнгөрсөн онд Агаарын чанарын хяналт, шинжилгээний бүрэн автомат харуулыг суурилуулж, РМ10/РМ2.5 тоосонцор хэмжих автомат багажаар тоноглоод байна. Энэхүү бүрэн автомат харуулыг Сүхбаатар дүүргийн 13-р хороо 5 буудал 248 дугаар цэцэрлэгийн хашаанд суурилуулж агаарын чанарын мэдээллийн төв сервертэй холбосон. Ийнхүү Улаанбаатар хотын агаарын чанарын 15 харуулыг автомат ажиллагаатай болгосноор иргэд агаарын чанарын индексийн мэдээллийг дэлгэцээр авах боломж бүрдсэн юм.

ОХУ-д байгаа монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

УОК-ын энэ сарын 19-нд гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 25-ны 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлнэ. Үүнтэй холбогдуулан ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас ОХУ-д оршин суугаа, эх орондоо буцах иргэдийн анхааралд мэдээлэл хүргүүлжээ.Иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500 мянган төгрөг, тээвэрлэлтийн зардал 15 мянган төгрөг буюу нийт 515 мянган төгрөгийг ОБЕГ-ын дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхаарууллаа. Түүнчлэн нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн доторх PCR шинжилгээний хариуг илтгэх бичиг баримтыг биедээ авч явах, холбогдох албан тушаалтнуудад мэдүүлэх шаардлага хэвээр тавигдаж буйг тооцоолж, хувийн бэлтгэлээ базаахыг зөвлөж байна.

COVID-19 вакцинжуулалтын гэрчилгээг E-Mongolia-с авна

Монгол Улсад COVID-19-с урьдчилан сэргийлэх бүх нийтийн вакцинжуулалт албан ёсоор эхэллээ. Иргэн COVID-19-сурьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэх гэрчилгээгээ E-Mongolia-с авах юм байна.Монгол Улсад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150 мянган тун вакцин, БНХАУ-аас 300 мянган тун Синофарм вакцин ирээд байна. Веб: www.e-Mongolia.mn Мобайл апп: iOS App: https://apple.co/36G1ZDR Android App: https://bit.ly/2Sj3nUk Нэвтрэх болон Үйлчилгээ авах заавар:

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.