Хоёр дүүргийн найман хороонд хэсэгчилсэн хөл хорио үргэлжилнэ

2021 оны хоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас нийслэлд хатуу хөл хориог цуцаллаа. Харин дараах хоёр дүүргийн найман хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу ирэхээр хөл хориог цуцална гэж НОК-оос мэдэгдлээ.

Д.Сумъяабазар: Гуравдугаар сарын 1-нээс иргэд орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна гэлээ. Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэллээ. Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас маргааш зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Тухайлбал, ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249 ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц ХУД, 12-р хороо, 62-р байр ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256 ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401 ЧД, 19-р хороо, Дээд салхит 1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана

Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авна.Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн дооррх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.Гадаадын иргэн болон нэгдсэн зохион байгуулалттайгаар, захиалгаар шинжилгээнд хамрагдах тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн төвтэй холбогдож шийдвэрлүүлнэ. Шинжилгээний төвүүдийн байршил: Баянгол: -20-р сургууль -13-р сургууль Баянзүрх: -69-р сургууль /Шавь цогцолбор/ -48-р сургууль -84-р сургууль Сонгинохайрхан: -62-р сургууль -36-р сургууль -67-р сургууль Сүхбаатар: -3-р сургууль -58-р сургууль Хан-Уул: -18-р сургууль -34-р сургууль Чингэлтэй: -39-р сургууль -50-р сургууль Багануур: -Халдвартын тасаг -Нийгмийн эрүүл мэндийн төв Налайх: -Амбулаторийн хуучин байр Багахангай: -Эрүүл мэндийн төв НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ирэх долоо хоногоос Дархан-Уул аймагт вакцинжуулалт эхэлнэ

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд: Дархан-Уул аймгийн сум хоорондын хөдөлгөөн 2021 оны хоёрдугаар сарын 22-ны 10:00 цагаас эхлэн нээгдэнэ. / 7 хоногт 1 удаа зорчих, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлнэ/ Караоке, диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна. Улаанбаатар хотоос ирэх иргэдийгSmartdarkhan.comцахим сайтаар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний 17:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл бүртгэнэ. / Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна./ УБ хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна. Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ. Дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. /Халдвар хамгааллын дэглэм баримтлах/ Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ. -Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ./ Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй / Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021 оны хоёрдугаар сарын 21, 22-ндSmartdarkhan.comцахим хаягт бүртгээд хоёрдугаар сарын 23-нд нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргана. -Ирэх долоо хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ. Дархан-Уул аймгаас гарсан иргэд 30 хоногтоо буцаж ирэхгүй гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн PCR шинжилгээнд хамрагдах цэгүүд

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн Нэг хаалга-Нэг шинжилгээ Баянзүрхдүүрэгт өчигдөр эхэлсэн. Энэ ажил өнөөдөр мөн тус дүүрэгт үргэлжилнэ. Баянзүрх дүүргийн 45,800иргэнийг шинжилгээнд хамруулах юм. Шинжилгээ өгөхцэгүүд:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.