Д.Сумъяабазар: Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай
2021-02-22 09:40:31 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм. Тус тооцооллоос харахадЧингэлтэй дүүргийн2, 3, 6, 12, 13дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25-р хороо, Хан-Уул дүүргийн 2,3, 4, 11, 18, 19, 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40-р хороодод халдвар илрэх магадлал өндөрбайгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Тиймээс дүүргийн Засаг дарга нар зохион байгуулалтаа үргэлжлүүлж, эдгээр идэвхжлийн цэгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатайг хэлсэн юм. Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр хэрэгжиж байгаа бөгөөд 13:25 цагийн байдлаар 32,363 өрхийг шинжилгээнд хамруулаад байгааг мэдээлэв. Мөн бусад дүүрэгт тандалтын явуулын баг шинжилгээ авч байгаа юм. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Д.Бямбадоржид Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Мөн иргэдэд энэ талаарх мэдээллийг маш тодорхой өгч ажиллаарай хэмээн үүрэг болголоо. 13 ТӨРЛИЙН 59 ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДАНА Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Улмаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдүүд халдвархамгааллын дэглэм баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байгаа. Улмаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэх юм. Тиймээс Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг боловсруулсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг танилцуулав. Нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулсан байна. Эдгээрээс 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардах юм.Үүнд: Худалдааны газар; Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ; Үсчин, гоо сайхан, хумс засал, нийтийн халуун ус, саун, усан бассейн; Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал; Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ; Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан; Сургалтын төвүүд; Тоглоомын төвүүд; Нийтийн тээврийн үйлчилгээ; Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байр; Хүнсний барааны тээвэр, түгээлт; Буяны үйл ажиллагаа; Жагсаал цуглаан багтана. Мөн 02 дугаар сарын 23-ны өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбоотойгоор төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс хязгаарлах үйл ажиллагааг энэхүү журамд оруулж байгаа. Тухайлбал, төрийн байгууллага уралдаан тэмцээн, аялал зугаалга зохион байгуулахыг хязгаарлах бол хуулийн этгээд, иргэдэд дээрх хоёроос гадна өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийг хязгаарлаж байна. Мөн аж ахуйн нэгжид хамааралтай нэг заалт нь диско барын үйл ажиллагааг мөн энэ түвшинд хязгаарлана гэдгийг ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ. Ингэж авч хэрэгжүүлэх арга хэмжээг иргэд, олон нийтэд тодорхой болгосноор аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа урьдчилан зохицуулах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол ньхалдвар хамгааллын дэглэмийг салбар бүрд сахиж ажиллах нь дахин бүх нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй байх гол үндэс болно гэдгийг тодотгосон юм. НИЙСЛЭЛ ХОТ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ Улаанбаатар хотын хэмжээнд тусгай нөхцөл шаардлага, дэглэм журмаа мөрдөж ажиллахад иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Засаг дарга үүрэг болгов. Тэрбээр Хяналт тавина гэдэг зөрчлийг нь илрүүлж, хааж торгоод, дарамтлаад байхын нэр биш. Болж байгаа нь сайн, харин болж чадахгүй байгаад нь аргазүйн зөвлөгөө өгч, дэмжин туслахын нэр шүү гэдгийг мэргэжлийн байгууллагуудад сануулж хэллээ. Мөн Энэ сарын 23-наас нийслэл хот нийтлэг журам, тусгай нөхцөл шаардлагаа мөрдөж, амьдралын шинэ хэмнэл рүү орж байгааг ойлгох ёстой. Дэлхий нийтээрээ ийм чиг хандлагатай байна. Эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүд орлоготой, ард иргэд ажилтай байх, хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаа ч үр дүнтэй болох хэрэгтэй.Иргэн-аж ахуйн нэгж-төргэсэн байдлаар хаана хаанаа хариуцлагатай байх ёстой. Үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд дүрэм, журмаа баримталж ажиллах нь чухал бөгөөд хот бүх талаар дэмжих болно гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
НӨАТ: Нэг сая таван зуун мянган төгрөгийн 27, гурван сая төгрөгийн 3 азтан тодорлоо
2021-02-22 09:32:07 Нийтлэгдсэн: НийгэмНӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2021оны 1 дүгээрсарын 1-31-нийхооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,724,752баримт хамрагдсан юм. Үндсэн тохирлын дугаар:80235723 30 мянган төгрөгийн азтан - 23,424 100 мянган төгрөгийн азтан - 2,354 500 мянган төгрөгийн азтан-239 Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан-27 Гурван сая төгрөгийн азтан - 3 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байлаа. Супер тохирлын дугаар: 71518013 байсан бөгөөд шагналын эзэн тодорсонгүй. Өнөөдрийн тохиролдТатварын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавилаа.
Алтанбулаг боомтоор Монгол болон гадаад улсын иргэдийг татан авна
2021-02-22 09:10:15 Нийтлэгдсэн: НийгэмУОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг энэ сарын 25-ны өдөр татан авахаар шийдвэрлэлээ. Бүртгүүлсэн иргэд PCR шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатай гэдгийг Улаан-Үд дэх ерөнхий консулын газраас мэдээллээ. Гадаадаас ирэх иргэдийн хувьд дараах байдлаар төлбөрөө тушаах ёстой аж. Үүнд: Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 500.000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 300.000 төгрөг, Алтанбулаг хилийн боомтоос Дархан хот хүртэл зардал хүний 15000 төгрөг, Нийт төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлнэ. Эх орондоо буцаж буй иргэд нь 10 хоног тусгаарлагдах бөгөөд тусгаарлах хугацаа дуусгавар болсны дараа 4 хоног гэрийн ажиглалтад шилжинэ. Гэрийн ажиглалтад байх хугацаандаа CLIX GPS гэх аппликейшныг өөрийн гар утсанд суулгаж, бүртгүүлэн тус системээр дамжуулан Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг хянах ажлыг хийх юм байна. Эх сурвалж:Улаан-Үд дэх ерөнхий консулын газар
“Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” соёлын арга хэмжээ үргэлжилж байна
2021-02-20 14:35:15 Нийтлэгдсэн: НийгэмМонгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе 2021 оны Монгол, Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны 2-р сарын 10-ны өдрөөс 3-р сарын 15-ныг дуустал зохион байгуулах билээ. Тодруулбал, Цагаан сарын бараа, Миний Хятадын цагаан сар гэсэн цуврал, Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ, Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар зэрэг цагаан сарын үеэр олон нийтийн төлөө өөрийн гэр бүлийн амьдралаа орхиж, бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа тухай сэтгэл хөдөлгөм түүхийг танилцуулж байна. Мөн Малчны сайн сайхан амьдрал контент нь малчдын ядуурлаас ангижирсан, шинэ гэр орноо төвхнүүлж, сайн сайхан амьдралаа цогцлоож байгааг харуулах юм. Түмний дуулах дуртай дуунууд гэх нэвтрүүлэг нь сонгодог дуунуудаас сонгон сонирхуулж байна. Уран сайхны тоглолтын тухайд Дүүлил цирк, илбэ, хөгжим гэхчлэн үзэгчдэд гайхамшигт мэдрэмж төрүүлэх, аяны шувуудын нүүдлээр дамжуулж, хүн төрөлхтөн экологи болон эх байгалиа хайрлан хамгаалж, ногоон экологийг хайрлаарай хэмээн уриалж буй юм. Уран сайхны концертын тухайд Шинэ эриний гараа, Хүүхдийн дэвжээ хүүхдийн цагаан сарын концерт, Хятадын хайр, сэтгэл хамтдаа цагаан сарын концертуудыг цахимаар нэвтрүүлэх болно. Цаашлаад Бүгд сайхан байна, Хамтдаа, Бээжингийн амраг хосын үлгэр, Дандаа гэнэтийн бэлэг, Учран золгох зоог, Эвтэй гэр бүлийн бүх юм өөдрөг, Хөгшин нөхөр зэрэг олон ангит уран сайхны кино, Миний ахыг яаралтай аваад яваач, Барьцаалагч, Сэтгэлзүйн гэмт хэрэг зэрэг уран сайхны кинонуудыг Монголын үзэгчдэд хүргэхээр болоод байна. Эцэст нь, Төмөр үхэр жилийн мэндчилгээ-г хэвлэл мэдээлэл болон цахимаар дэвшүүлж. Монгол Улсын цар тахалтай тэмцэж байгааг дэмжиж, Монгол улсын хэвлэл мэдээлэл соёлын салбарт цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн хандивлахаар бэлтгэж, анхаарал хандуулж байгаа болон мэндчилгээг дэвшүүлж байгаа сэтгэлээ илтгэх юм байна.
Наро Банчэн гэгээнтэн МУЗН-ийн “Хүнсний багц”-д 10 сая төгрөг хандивлалаа
2021-02-20 12:10:57 Нийтлэгдсэн: НийгэмМонголын Улаан загалмай нийгэмлэгээс 3-4 ам бүлтэй айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах Хүнсний багц-ыг тус нийгэмлэгийн тусламж хүртэгсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу айл өрхүүдэд олгодог. Тэгвэл Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх өрхүүдээс гадна хөл хорионы дэглэмээс шалтгаалан орлогогүй болсон иргэд, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг нийт 22 мянган айлд Монголын Улаан загалмай нийгэмлэг Хүнсний багц тусламж үзүүлсэн. Харин өчигдөр Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав нартай уулзаж, Ковид-19 вирусийн тархалтын улмаас Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд 10 сая төгрөг хандивлалаа. Энэ үеэр Наро Банчэн гэгээн Хүнс тэжээлийн хомстолд орсон айл өрхүүдэд Хүнсний багц тусламж үзүүлж байгаа МУЗН-ийн сайн үйлсийг харж, сонсож баярладаг байлаа. Өнөөдөр энэ сайн үйлийг буяныг даган баясахаар ирлээ гэв. Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг Таны хандив тусламжийг Хүнсний багц болгон хүнс тэжээлийн гомдолд орсон 200 айл өрхөд гардуулсныхаа дараа танд тайлан мэдээгээ танилцуулна гэж хэлээд Наро Банчэн гэгээн болон түүний үүсгэн байгуулсан Наро Банчэн хутагт сангийн гүйцэтгэх захирал С.Ихбаяр нарт нийгэмлэгийнхээ гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардууллаа. Өмнө нь Наро Банчэн гэгээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн. -Нийслэлийн Өргөө амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй Автоклав ариутгалын аппаратыг хандивласан. -Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн. Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн. -Нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийн цэцэрлэг, зарим эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай 250 ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн. -Дэлхий дахинд дэгдсэн цар цахал болох Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлаж байсан зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оролцож буй Наро Банчэн гэгээнтэнд гүн талархал илэрхийлье.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй