“Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлалаа

НАМЭХ-ноос Зууны хөгжилд эмэгтэйчүүд эссе бичлэгийн уралдаан зарлажээ. Уг уралдааныг МАН-ын 100-н жилийн ойн арга хэмжээ болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа аж. Нэгэн зууны түүхэнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан түүхэн бүсгүйчүүдийг таниулан сурталчлах, хүйсийн тэгш байдлыг ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилготой уг уралдаанд түүх, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнууд оролцох юм. Жишээ баримт, тоон мэдээлэл дээр тулгуурласан эссе бичлэгийг энэ сарын 15-наас ирэх сарын 1-н хүртэл[email protected]хаягаар хүлээн авах юм байна. Улмаар ирэх сарын 5-нд шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгохоор зэхжээ. Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл 1 сая төгрөг гардах бол удаах байр 500.000, гуравдугаар байр 300.000, тусгай байр 100.000 төгрөг хүртэнэ.

Чингэлтэй дүүрэгт өнөөдөр авах шинжилгээний цэгүүдийн БАЙРШИЛ

Нэг хаалга-Нэг шинжилгээ үйл ажиллагаа өнөөдөр Чингэлтэй дүүрэгт үргэлжилнэ. Чингэлтэй дүүргийн оршин суугчид 09:0018:00 цагт дараах цэгүүдэд хамрагдах боломжтой. Өнөөдөр 1-19 дүгээр хорооны 23 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ба суурин 10 цэг, явуулын 60 баг ажиллана.

ТУУЛ ГОЛД ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛД АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

​ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаясан асуудлаар Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь ажиллаж, хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар ДЦС-III ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч ажиллалаа. Мөн Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана. Үүссэн учир шалтгааныг ДЦС-III ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарын шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг голд хаясан байна. ДЦС-III ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байх талаар нь шаардлага тавьж анхааруулга өгч ажиллав.

Отроор явж буй 45 мянган малчин өрхөд 11 мянган тонн тэжээлийн тусламж үзүүлж байна

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор явж буй малчин өрх, малчдад 11800 тонн тэжээл хүргүүлж байна. Нийт 45 мянга гаруй малчин өрхөд тусламж хүргэх ажлыг аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд тусламж эзэндээ хүрсэн эсэх бүртгэлийг Тэжээл аппликэйшнээр хянаж байна. 2021 оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар: Говь-Алтайаймагт нийт 630 тонн тэжээл ирснээс 330 тонныг 10 сумын малчин өрхүүдэд олгосон. Одоогоор 300 тонн тэжээлийг аймаг хүлээж аваад сумуудад тараах ажлыг зохион байгуулж байна. Өмнөговьаймгийн 10 сумын 4017 малчин өрх тусламжид хамрагдана. Гурван тэс суманд 149 тонн тэжээл олгохоос 132 тонн тэжээл олгосон. Бусад суманд хүргэх ёстой тэжээлийг 100 хувь хүргэсэн, сумдаас малчдад олгох ажил үргэлжилж байна. Баянхонгораймагт 790 тонн тэжээл ирснээс жигд хүртээмжтэй олгох зорилгоор сум бүрд 35 тонн, өрх бүрд хоёр тонноор хувиарлан түгээсэн. Нэмж 2000 гаруй тонн тэжээл ирэхээр хүлээгдэж байна. Дундговьаймагт 1878 тонн тэжээл ирэхээс 936 тонныг нь малчдад тараагаад байна. Өвөрхангайаймагт 16398 өрхөд 4100 орчим тонн тэжээл олгохоос 920 тонныг олгосон мэдээтэй байна. ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх төсөл-өөс нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор явж буй малчин өрх, малчдад нэг өрхөд дунджаар 300 мянга орчим төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлийн тусламж үзүүлэх шийдвэр гарсны дагуу дээрх тусламжийг үзүүлж байна гэжХХААХҮЯ-наас мэдээллээ.

Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг 85-86 хувьтай хязгаарласан байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын замын удирдлагын төв дээр ажиллалаа. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөн зохицуулалт хэрхэн хийж буйтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Уг төв Улаанбаатарын хотын автозамын гол уулзварууд болон бусад хэсгийг нийт 200 орчим камераар хянан, шаардлагатай зохицуулалтыг хийн ажиллаж байна. Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө 0.5 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиг үүргийн байгууллагын ажилтнууд, худалдаа, хүнсний салбарынхан ажилдаа ирж буцах оргил цагаар өссөн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн автозамын хөдөлгөөнийг 85-86 хувь хязгаарласан гэдгийг Улаанбаатар хотын замын удирдлагын төвийн дарга Д.Одбаяр хэллээ. Мөн замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой иргэд болон цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд үл ойлголцол гарах нь буурсан. Энэ нь иргэд болон алба хаагчдад шаардлагатай мэдээлэл хүрсэнтэй холбон тайлбарлаж байлаа.Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Одоо хөл хорио дуусахад долоо хоногийн хугацаа л байна. Энэ хугацаанд аль болох иргэдтэйгээ зохицож, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулаарай гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.