Засаг дарга Д.Сумъяабазар: Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана
2021-02-17 10:38:02 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав дахь салбарын CallCenter-т ажиллаж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хэрхэн барагдуулж байгааг шалгалаа. Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрынwww.ulaanbaatar.mnалбан ёсны вэб, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд уг дугаарт нийт 5395 дуудлага ирсэн байна. Энэ нь өдөрт дунджаар 1008 иргэн Нийслэлийн онцгой комиссын 1800-1200 дугаарт холбогдон шаардлагатай мэдээлэл авах, лавлах, санал хүсэлтээ уламжилж байна гэсэн үг. Дуудлагын оператор нэг хүнтэй ярих дундаж хугацаа хоёр минут орчим бол дуудлагын хүлээлгийн хугацаанд 8 секунд байгаа аж. Нийслэлийн Засаг дарга энэ үеэр 1800-1200 дугаарын утсанд ирж буй зарим дуудлагад хариулж, зөвлөмж мэдээллийг иргэдэд өгсөн юм. Энэхүү дугаарын утас Нийслэлийн мэдээ пэйж хуудас,www.ulaanbaatar.mnвэбийн chatbot-д ирж буй өргөдөл, гомдлын ихэнх нь мөн Нэг хаалга-Нэг шинжилгээ, нийтийн тээврийн цагийн хуваарь, чиглэл, автозамын хөдөлгөөнд иргэд хувийн унаатай оролцохтой холбоотой байгаа юм. Тиймээс НОК-ын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдолд дүгнэлт хийн, яаралтай тайлагнахыг Нийслэлийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод үүрэг болгов. Засаг дарга Д.Сумъяабазар Гомдол, өргөдлийг барагдуулж, хариулт өгөх асуудлыг удааж болохгүй. Ялангуяа нийслэлийн захиргааны байгууллагуудын хүнд суртал эндээс эхэлдэг гэж шүүмжилдэг. Бид захиргаа талаасаа шинэчлэл хийх, хурдтай, хүнд сурталгүй ажиллах, төр иргэнийг холбох гүүр болох үүргээ биелүүлэх ёстой. Тиймээс иргэдийг мэдээллээр хангах, түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй гэлээ. Мөн нийслэлийн есөн дүүрэг, харьяа агентлагууд, Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдтай болгох чиглэлээр энэхүү CallCenter-ийг улам өргөжүүлнэ. Одоо найман шугамаар иргэдийн дуудлагыг авч байгаа бол цаашид 35 шугамаар иргэдээ сонсож ажиллана гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Мөн иргэнтэй утсаар ярихдаа бүх түвшний албан тушаалтнууд өөрийгөө танилцуулж байх ёстойг сануулсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
НӨАТ-ын урамшууллын 2021 оны 2 дугаарсарын сугалааны тохирлын нэвтрүүлэг хоёрдугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2021 оны 1 дүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнөЦахим төлбөрийн баримтын системдбүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. ЦӨӨВӨР хэмээх цагаагчин үхэр жилд таныг аз ивээг.
Баянголд дүүрэгт өнөөдөр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" авах байршил
2021-02-17 10:25:28 Нийтлэгдсэн: Нийгэм Баянголд дүүргийн хороодод өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд Нэг хаалга-Нэг шинжилгээ авах байршлыг танилцуулж байна.
ТУСГАЙ НИСЛЭГЭЭР ИРСЭН ИРГЭДИЙН ТУСГААРЛАЛТЫН ХУГАЦААГ 10-ААС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
2021-02-16 11:34:37 Нийтлэгдсэн: НийгэмШадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгчээ. Тусгаарлалтын хугацааг багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.
Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний өнөөдрийн зохион байгуулалтын талаарЗГОНХХ-ийн дарга,УОК-ынхэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. ТэрбээрХөл хорио тогтоосноос хойших өнгөрсөн тав хоногийн хугацаанд Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээг зохион байгуулахад иргэдийн дундаас 26 тохиолдол халдвар авсан нь батлагдсан. Өнгөрөн 24 цагийн хугацаанд л гэхэд өрхүүдээс авсан шинжилгээнээс есөн тохиолдол шинээр илрээд байна. ӨнөөдөрСХД-ийн 24,261 өрхөөс шинжилгээ авна. Уг шинжилгээг хийхээр суурин 18 цэг, явуулын 50 баг ажиллаж байгаа гэв. Түүнчлэн тус дүүргийн иргэд өнөөдөраль цэг очиж шинжилгээ өгөх ёстой талаарх хуваарийг танилцуулав. /Сонгинохайрхандүүргийн шинжилгээнд хамрагдах хорооны иргэд хаана очиж шинжилгээ өгөхбайршлуудыгдараах зургаас харах боломжтой/
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй