24 цагийн хугацаанд товчоодоор 324 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна
2021-02-16 11:05:41 Нийтлэгдсэн: Нийгэм
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоорөнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 900 иргэн нэвтэрчээ. Тухайлбал 324 тээврийн хэрэгслээр 453 зорчигч хот руу нэвтэрч, 286 тээврийн хэрэгслээр 447 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 76 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй аж. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар
Д.Сумъяабазар: Улаанбаатарыг эрүүл бүс болно гэсэн итгэл иргэдэд байна, бид ч тийм зорилготой ажиллаж байна
2021-02-16 10:41:52 Нийтлэгдсэн: Нийгэм
72 цагийн доторх шинжилгээний бичиг л хүчинтэй гэдэг ташаа мэдээллийг залруулахыг үүрэг болгов Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрынwww.ulaanbaatar.mnалбан ёсны вэб, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна. Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчдын тав хүртэлх хувь нь ажилдаа явж, замын хөдөлгөөнд нийтийн тээвэр болон хувийн унаагаар оролцож байгаа. Улмаар нийтийн тээвэр 21 чиглэлд 180 автобус өглөө07:00-09:30, өдөр 12:00-15:00, орой 17:00-22:30 цагийн хувиараар үйлчилгээнд гарч байна. Гэхдээ өглөө, оройныид ачаалалтай үед нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх зохицуулалт хийж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон. Харин өнөөдрөөс замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн иргэдээс 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний бичиг шаардаж эхэлсэн нь үл ойлголцол төрүүлж, ажилтан, албан хаагчдыг чирэгдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тайлбар хийж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Тэрбээр Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 8-наас шинжилгээнд хамрагдаж эхэлсэн. Энэ шинжилгээ Нэг хаалга-Нэг шинжилгээ-нд орж байгаа. Эхний ээлжинд төрийн албан хаагчдаа шинжилгээнд оруулаад дараа нь дүүргүүдийн голомтолсон хэсгүүд буюу 134 блокийн иргэдээс шинжилгээ авсан. Ингээд өчигдрөөс үлдсэн өрхүүдээс шинжилгээ авч байгаа. Хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн төрийн албан хаагчид, хувийн худалдаа эрхлэгчид шинжилгээнд хамрагдсан бичгээ үзүүлээд явах ёстой. Хүн бүхнээс PCR шинжилгээ авах боломжгүй байна гээд иргэдэд хаанаас зөрүүтэй мэдээлэл өгөөд байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодруулахад Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байгаа. Манайхаас зөрүүтэй мэдээлэл гаргаагүй гэлээ. МөнТээврийн цагдаагийн албаныЗамын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандааБ.БатболдАлбан хаагчдыг хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн бол чөлөөтэй нэвтрүүл гэсэн чиглэл өгсөн гэсэн тайлбар өгөв. Д.Сумъяабазар: Улаанбаатарыг эрүүл бүс болно гэсэн итгэл иргэдэд байна, бид ч тийм зорилготой ажиллаж байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийгэм тэр чигээрээ хүлээлтийн байдалтай байна. Өвчин, зовлонгоос салахын тулд төр, иргэн, хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлагатайгаар хатуу хөл хориог давахын төлөө зүтгэж байна. Иргэд Улаанбаатар хот аюулгүй бүс болох юм байна гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Бид ч гэсэн тийм зорилготой ажиллаж байна гээдмэргэжлийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтнууд бодлогоо нэгтгээд, эцсийн нэг л мэдээллийг иргэдэд өгөхийг үүрэг болголоо. Засаг дарга Д.Сумъяабазар Бид 412 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна гэсэн болохоос Улаанбаатар хотын 1,500,000 иргэнээс шинжилгээ авах үүрэг даалгаврыг өгөөгүй. Тиймээс ялгаа заагаа ойлгох хэрэгтэй байна. Өчигдөр би яг ийм ойлголт, мэдээллийн зөрүүгээс болж өглөө нийтийн тээвэр, замын хөдөлгөөн дээр асуудал үүсэхвий гэж хэлж хэлж гаргасан. Тиймээс энэ мэт зохион байгуулалт, ойлголтын асуудал дээрээ анхаарах хэрэгтэй байна шүү гэлээ. Мөн Нийслэлийн онцгой комиссын 1800-1200 дугаар дээр ирж буй дуудлагын хамгийн их нь Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний байршлын талаар байгаа юм. Мөн зөвшөөрөгдсөн салбарын ажилтнууд зөвхөн 62 дугаар сургууль дээр бус бусад явуулын болон суурин цэг дээр шинжилгээ өгч болохыг Засаг дарга Д.Сумъяабазар дахин санууллаа. НЗДТГ-ын Xэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хүнсний зах, худалдаа, бөөний төвүүдийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-наас эхлэн шат дараалалтай нээхээр болсон. Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний хомстол үүсгэхгүйн тулд хүнсний бөөний төв, захуудыг шат дараалалтай нээж буй бөгөөд иргэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхгүй. Түгээлтийн аж ахуй нэгж байгууллагууд хүнсний бараа бүтээгдэхүүнээ татаад хүнсний дэлгүүрүүдэд түгээх учир бөөний төв, захаар иргэд үйлчлүүлэх боломжгүй гэдгийг УОК-оос мэдээллээд буй. Хоёрдугаар сарын 16, 18, 20, 23-наас гэсэн шатлалаар дараах 49 хүнсний бөөний төвийг нээнэ. Хүнсний үйлдвэрлэлийн 597 үйлдвэр, түгээлтийн 287 ААН нээгдэх ба тэдгээрийн10-15 хувийн квот бүхий ажилчид болох нийт 26 мянга орчим хүн ажиллаж, 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм байна. 2021 оны 02-р сарын 16-нд нээх зах, худалдааны төвүүд Барс-1 зах Барс-2 зах Хороолол зах Орхон зах Таван Эрдэнэ зах Бест зах Лавай худалдааны төв Хулхан худалдааны төв Яармаг зах Их тойруу худалдааны төв Бүрд худалдааны төв Мөнх худалдааны төв Бүрэн плаза худалдааны төв Баянзүрх-2 худалдааны төв Натур худалдааны төв Жуков худалдааны төв Эко худалдааны төв Тэнгэр бөөний төв Өгөөж зах Сувдан тав худалдааны төв Худалдааны төв ЖМЖ худалдааны төв Алтай худалдааны төв Энхжин худалдааны төв
Сонгинохайрхан дүүргийн иргэд PCR шинжилгээнд хамрагдах хуваарь /2021.02.15/
2021-02-15 12:31:56 Нийтлэгдсэн: Нийгэм
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шинжилгээний байнгын 14, явуулын 50 цэг Өнөр болон төвийн бүсийн 16 хорооны 20,057 өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний сорьцыг 09:00-17:00 цагийн хооронд цуглуулах юм. Түүнчлэн өнөөдрөөс хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид оршин суугаа газрынхаа ойролцоох байнгын 13 цэгээс сонгож ПГУ /PCR/ шинжилгээ өгөх боломжтой. Харин 62-р сургууль дээр яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай, эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх, оршуулгын ажилд оролцох иргэд хамрагдах юм. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байнгын 13 цэгт шинжилгээнд хамрагдахдаа нотлох бичиг баримт, биеийн байцаалттай ирэхийг анхаарна уу. ӨНӨӨДӨР КОРОНАВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ 12 дугаар хороо 80 дугаар сургууль 13 дугаар хороо 36 дугаар сургууль 14 дугаар хороо 81 дугаар сургууль 16 дугаар хороо 82 дугаар сургууль 17 дугаар хороо 83 дугаар сургууль 18 дугаар хороо 12 дугаар сургууль 19 дугаар хороо 148-р цэцэрлэг 23 дугаар хороо 143 дугаар сургууль 27 дугаар хороо Хорооны байранд 29 дугаар хороо 153 дугаар сургууль 30 дугаар хороо 125 дугаар сургууль 31 дугаар хороо 176 дугаар цэцэрлэг 39 дугаар хороо- 91 дугаар цэцэрлэг 37 дугаар хороо Явуулын баг 38 дугаар хороо Явуулын баг 43 дугаар хороо Явуулын баг 62-р сургууль - Яаралтай шинжилгээ өгөх иргэд хамрагдана.

Засгийн газрын тогтоолын дагуу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хөл хорионы үед иргэд хүнсний нөөц, хангамжаар дутагдах ёсгүй. Ийм учраас 16-ны өдрөөс эхлэн зарим хүнсний үйлдвэр, бөөний төвүүд ажиллаж, тэндээс хүнс түгээлтийг жижиглэнгийн дэлгүүрүүд рүү хийгдэх боломж бүрдэнэ. Тиймээс дор дурьдагдсан 16-ны өдрөөс ажиллаж эхлэх хүнсний худалдааны төв, үйлдвэрийн ажилтан, түгээгч, худалдагч, жолооч нарыг өнөөдрөөс эхлэн PCR-ын шинжилгээнд хамрагдана уу. Иргэдийн хувьд хөл хорионы өдөр дуустал өдгөө мөрдөгдөж буй журмын дагуу гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нь хэвээр бөгөөд 2 дугаар сарын 16-ны өдрөөс хүнсний бөөний төвүүд ажиллаж эхэлснээр иргэн танай гэрийн ойролцоох дэлгүүрт хүнсний өргөн хэрэглээний барааг хүргэж, нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлж байгаа хэрэг юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй