Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ болон малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 2020 онд 22.3 сая толгой төл бойжуулснаар нийт мал сүргийн тоо 91 сая толгойд хүрсэн. Үүнээс 2020-2021 онд 24.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тухай Үндэсний статистикийн хорооны дүн гараад байна. Ингэснээр 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 67.1 сая толгой мал тоологдлоо. Эх сурвалж: ХХААХҮЯ
Өнөөдрөөс дараах цагийн хуваарийн дагуу 21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчилнэ
2021-02-15 10:23:24 Нийтлэгдсэн: НийгэмӨнөөдрөөсзөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор21 чиглэлд 180 автобус өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваариар иргэдэд үйлчилнэ. Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан бөгөөд шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийсэн гэж НЗДТГ-аас мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэдгээр салбарын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалт, зохион байгуулалтын ажил ямар байгаа талаар албаны хүмүүстэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Д.СУМЪЯАБАЗАР: НИЙТИЙН ТЭЭВЭР ДЭЭР ӨМНӨХ ШИГ АЛДАА, ДУТАГДАЛ ГАРГАЖ БОЛОХГҮЙ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч: -Өнөөдөр нийтийн тээврийн чиглэл болон цагийн хуваарьтай холбоотой 63 дуудлага ирсэн. Өмнө нь гарч байсан алдаа дутагдал, хэт их бөөгнөрөл үүсгэх, автобус нь хүрэлцэхгүйгээс буудал дээр зогсолгүй зарим иргэнийг орхиж явсан зэрэг асуудал байсан. Ч.Сайханбаяр дарга нийтийн тээвэртэй холбоотой асуудал дээр сайн анхаараарай. Өмнөх шигээ алдаа, дутагдал битгий гаргаарай. Одоо нийт 16 чиглэлд өглөө, өдөр, орой гэсэн хуваарьтайгаар 140 автобус нийтийн тээвэрт явж байна. Иргэдэд төлөвлөлтөө энгийн ойлгомжтой байдлаар хүргээрэй. Ингэж ажиллаагүйгээс болж үл ойлголцол үүсдэг. Чиглэлүүдээ иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгөх шаардлагатай. Цагийн хуваарийн дагуу 5-10 минутын зайтай автобус явна гэж төлөвлөсөн байна, яг энэ цагаа барьж чадах уу. Автобуснуудаа хоёр хоёроор нь явуул. Ингэхдээ маскаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зайг барих шаардлагаа үйлчлүүлэгчдэдээ тавь. Үүнээс гадна бид өмнө нь хөдөлгөөний эрчмийг 15 хувьд барина гэж төлөвлөсөн. Өнөөдөр Шадар сайдаас чиглэл ирж, таван хувь болгоно гэсэн. Энэ хэмжээнд бид барьж чадах уу? С.ЖАВХЛАНБААТАР: БҮХ АЛБА ХААГЧДАД ЧИГЛЭЛ ӨГСӨН ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга -Нийт 14 чиг үүргийн байгууллага хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байгаа. Үүнээс Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэл хотын хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина.Энэ асуудал дээр бид худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй тохиролцолд хүрсэн. Хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална. Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана. Д.Сумъяабазар: Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй -Шуурхай хуралдаан дээр бид хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч 9000 гаруй иргэнийг шинжилгээнд оруулах шийдвэрийг өчигдөр 02:00 цаг өнгөрч байхад гаргасан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль дээр эдгээр иргэн бүгд нэг цэг дээр шинжилгээ өгнө гэсэн буруу ойлголт авч, бөөгнөрөл үүсгэсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт явуулын 50, суурин 10 шинжилгээний цэг байгаа. Эдгээр цэгт иргэдээ тарааж, ачаалал үүсгэлгүй, шуурхай шинжилгээг нь авах байсан. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүн зөвхөн 62-р сургууль дээр шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Ийм утгагүй байж болохгүй. Иргэдээ ингэж зохион байгуулалтын асуудлаас болж чирэгдүүлж болохгүй. Хийж байгаа ажлаа буруу тайлбарласнаас болж, өнөөдөр ирсэн нийт дуудлагын 50 гаруй хувь нь Нэг өрх-Нэг шинжилгээ-тэй холбоотой байсан. Үүнийгээ богино хугацаанд засаарай. Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн та энэ салбарыг хариуцсан орлогч дарга. Та гурав бол шийдвэр гаргах түвшний хүн. Өмнөх алдаа, гарч болох эрсдэлийг мэдэх хүмүүс. Үүнийгээ урьдчилан, зөв тооцоолоод дахиад бөөгнөрөл үүсгэж, буруу ойлголт үүсгэхгүй байх талд ажиллаарай. Үүнийг зөв зохицуулах нь та гурвын ажил шүү. Хариуцлага өндөртэй гүйцэтгээрэй. Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ард түмний хайртай хөтлөгч Г.Алтантүрүү ба түүний нөхөд шинэ контент бүтээжээ. Мөр хэмээх цуврал нэвтрүүлгийн анхны зочин Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр аж. Нэрт хөтлөгчийн хувьд ярилцагчаа судлах явдал нэвтрүүлэг бүтээх ажлын 90 хувь байдаг гэсэн. Ухаантай, буурьтай уулчин Өсөхөө тэдний хооронд ямар яриа өрнөсөн бол гэдэг сонин байна. Мөр нэвтрүүлэг энэ долоо хоногийн ням гаригт CHANNEL11 телевиз, Shilen.mn сайтаар цацагдах нь. Эрхэм үзэгч та тухлан саатаарай.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцыг орон зайн нэгдсэн системээр хянаж байна байна
2021-02-12 13:29:09 Нийтлэгдсэн: НийгэмНэг хаалга-Нэг шинжилгээ-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болгосон. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг систем дээр ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, гарсан дүн шинжилгээн дээр үндэслэн зарим үүрэг, чиглэлийг өглөө. Нэг хаалга-Нэг шинжилгээ үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж, GPS-ээр байршлыг нь тодорхойлж байгаа. Шинжилгээний сорьц тээвэрлэх 66 автомашиныг ч мөн уг технологийн дэвшлээр хянан ажиллаж байгаа юм. Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрынwww.ulaanbaatar.mnалбан ёсны вэб, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа. Өнөөдрийн 06:00-15:00 цагийн хооронд уг CallCenter-т нийт 1257 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын 24 хувь нь автомашины зорчилт хөдөлгөөнтэй холбоотой буюу цагдаагийн байгууллага үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагын тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар байсан бол, 11 хувь нь Нэг хаалга-Нэг шинжилгээ-тэй холбоотой байжээ. Мөн хүнсний дэлгүүр, супермаркетуудын ажиллах цагийн хуваарь, хүнс тээвэрлэлт, түгээлттэй холбоотой дуудлага мөн 11 хувийг нь эзэлсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг байгууллага хатуу хөл хорио тогтоохтой холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэдэд туслан зөвлөх байдлаар ажиллаарай. Мөн 14 чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хангаж ажиллах ёстой гэсэн юм. Түүнчлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн гудамж, талбайд хязгаарлалтын дэглэм сахиулан эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хооллох, бие засах нөхцөл боломжоор хангаж ажиллах ёстойг анхаарууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
БГД-ийн II сарын 12-ны өдөр “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-г авах байршлууд
2021-02-12 13:18:39 Нийтлэгдсэн: НийгэмБаянгол дүүргийн 1, 2, 4, 6, 7, 8, 20-р хорооны сонгогдсон байруудын оршин суугчдаас 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шинжилгээ авч байна. Тухайлбал, 1, 2, 7, 8, 20-р хорооны зурагт тодоор тэмдэглэгдсэн байруудын оршин суугчдаас явуулын баг гэрээр очиж шинжилгээ авах тул иргэд та бүхэн иргэний үүргээ биелүүлэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдана уу. Түүнчлэн 4-р хорооны сонгогдсон байрны иргэд 20-р сургууль, 6-р хорооны сонгогдсон байрны иргэд 43-р сургууль, 8-р хорооны (4б, 5, 7/1, 7/2, 7/3, 12, 23, 23а, 25/3, АОС-7, 99-р байр) эдгээр байрны оршин суугчид 77-р сургуулийн суурин цэгт очиж, шинжилгээ өгнө. Өнөөдийн шинжилгээнд хорооны зурагт Блок хэсгүүдэд тэмдэглэгдсэн байрны оршин суугчид хамрагдах тулбүх өрх хамрагдахгүй болохыг анхаараххэрэгтэй. ЯВУУЛЫН БАГ ГЭРЭЭР ОЧИЖ ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРУУД 1-Р ХОРОО (БЛОК-1)- 57, 61, 78, 132, 74, 136а, б, 51-байр 2-Р ХОРОО (БЛОК-2, 10)- 7/1, 7/2, 7/3, 7/5, 7/6, 9а, 9б, 9в, 18а, 31, 32, 33, 34, 44, 44а, 49, 52, 56, 57, 67/3, 67/4, 67/5а, 69, 71а, 71б, НО-1, УАА30-р байр 7-Р ХОРОО (БЛОК-6)- 29, 30, 31, 32, 33-р байр, 102, 103, 104, 105, (Блок-21) 101, 102, 103, 104, 105-р байр 8-Р ХОРОО (БЛОК-16)- АОС1, 25/1, 25/2, 25/4, 26, 27, 29, 31, 31/1, 37, 37а, 37б, 39, 42, 45а, 47, 99-р байр, хийд-10 20-Р ХОРОО (БЛОК-12)- 51/3, 51/4, 51/6, 51/7, 53/6, 53/7, 53/8-р байр, Өнөр-39, 45, 45а, 45б байр, 43, 46, 47, 53/9, 53/10, 53/11, 53/12, 55/11, 55/12, МБС-186-р байр СУУРИН ЦЭГ ДЭЭР ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ИРГЭДИЙН АНХААРАЛД 4-Р ХОРОО (БЛОК-3) - 20-Р СУРГУУЛЬ- (Гааль-1, 2, 3, 4, 5, 6, 7-р байр, 4а, 5а, 6а, 7а, БЗ, 90-р байр, СОТ-1, 2, 3, 4-р байр) 6-Р ХОРОО (БЛОК-5) - 43-Р СУРГУУЛЬ-(ХД-22, 23, 26, 31, 36 -р байр, 33, 34, 34а, 37-3, 38, 38а, 45-р байр, АОС-7, 8, 16, 42, 44, 44/1, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 49, 50/1, 50/2, 52, 52/1, 54/3, 56/1, 56/2, 56Б, 56Г, 56/8, 57/4, 61, 62, 63, 64, 66, 74, 75, 76, 82, 83, 85/2, 87, 93/3-р байр) 8-Р ХОРОО (БЛОК-16) - 77-Р СУРГУУЛЬ-(4б, 5, 7/1, 7/2, 7/3, 12, 23, 23а, 25/3, АОС-7, 99-р байр) Жич:Баянгол дүүрэг нийт 22-р хороонд хэсэгчилсэн байдлаар 23,938 өрхийн иргэдээс Нэг хаалга-Нэг шинжилгээ-г авах тул иргэд, та бүхэн шаардлагатай тохиолдолд Бянголдүүргийншуурхайштабын70120318дугаар, Call center1800-1222дугаарт хандан, мэдээлэл авах боломжтой гэжБАЯНГОЛДҮҮРГИЙНОНЦГОЙКОМИСС-оос мэдээллээ. БАЯНГОЛ ДҮҮРЭГ Баянгол дүүргийн онцгой комисс линк -https://www.facebook.com/shuurkhaishtab
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй