Шууд: УОК-ын Шуурхай штаб БГД-ийн шуурхай штаб дээр ажиллаж байна
2021-02-12 13:14:46 Нийтлэгдсэн: НийгэмТөмөр үхэр жилийн Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах зурхай
2021-02-11 11:45:33 Нийтлэгдсэн: НийгэмБусдад туслахуй анагаах ухааны Манба дацан хийдээс гарсан цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн шиниин нэгний өглөө зүг, мөрөө гаргах зурхайг хүргэж байна. Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргаснаас үүдэж тухайн жилийн өнгө төрх тодорхойлогддог гэж Монголчууд эрт дээр үеэс үзэж ирсэн билээ. ГАЛ ЭР: 2021, 2013, 2005,1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941,1933, 1925,1917 ЭМ: 2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961,1953, 1945, 1937, 1929, 1921,1913 Зүүн урд зүг буюу цог хийморийн зүгт гарч Ум базар дагийни базар еэ мамаа бизаяа суухаа тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгрүү чиглэж гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяж урд зүгээс ирнэ. ШОРОО ЭР: 2020, 2012, 2004, 1996,1988, 1980,1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924,1916 ЭМ: 2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930, 1922,1914 Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч Ум бадма дагийни хум мамаа бизаяа суухаа тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо цацаж баруун урд зүгээс ирнэ. ТӨМӨР ЭР, ЭМ: 2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923,1915 Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч Ум раднаа дагийни хум мамаа бизаяа суухаа тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гарган хаяж баруун зүгээс ирнэ. ОГТОРГУЙ ЭР: 2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962. 1954. 1946. 1938. 1930. 1922. 1914 ЭМ: 2020. 2012. 2004. 1996. 1988. 1980. 1972. 1964.1956. 1948. 1940. 1932. 1924. 1916 Баруун урд зүгт буй эмийн зүгт гарч Ум пагма хум мамаа бизаяа суухаа тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ. УС ЭР: 2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929, 1921, 1913 ЭМ: 2021, 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917 Зүүн зүгт буй цог хийморийн зугт гарч Ум гарма дагийни хум мамаа бизаяа суухаа тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ. УУЛ ЭР: 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912 ЭМ: 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926, 1918, 1910 Баруун хойд зүгт буй цог хийморийн зүгт гарч Ум будда дагийни хум мамаа бизаяа суухаа тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд шороо, чулуу хаяад зүүн хойд зүг буюу буян хишигийн зүгээс ирнэ. МОД ЭР, ЭМ: 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919, 1911 Хойт зүгт буй цог хийморийн зүгт гарч Ум базар дагийни хум мама бизаяа суухай тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод хугалж хаяад зүүн зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ. ХИЙ ЭР: 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926, 1918, 1910 ЭМ: 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920 Урд зүгт буй цог хийморийн зүгт гарч Ум базар пад ма мама бизаяа суухай тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас салхинд хийсгээд зүүн урд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.
Томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
2021-02-11 11:23:43 Нийтлэгдсэн: НийгэмОнцгой байдлын албаны хэмжээнд коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Алба хаагчид авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб, Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээ болон халдвар хамгааллын дэглэмийг сахиуланажиллаж байнагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2021.02.11/-ийн 06.00 цагаас эхлэн 12 хоног хатуу хөл хорио тогтоож байгаа. Хөл хорионы үеэр зах, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй. Тодруулбал, томоохон хүнс худалдааны 41 зах, хоёрдугаар сарын 16-н хүртэл амрах бөгөөд эдгээр зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахимаар хуралдаалах юм. Харин 4297 хүнсний дэлгүүр хязгаарлагдахгүй байгууллага дотор байгаа учраас хөл хорионы хугацаанд ажиллана. Эдгээр хүнсний дэлгүүрүүдийн ажилчид нь ихэвчлэн хороон дотроо байдаг, зарим тохиолдолд байр, хашаан дотроо дэлгүүр нь байршдаг тул зорчих хөдөлгөөн хийхээргүй байгаа. Тиймээс хүнсний дэлгүүрүүдийн удирдлагатай ярилцаад бараа, бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хоёрдугаар сарын 23-н хүртэл хангалттай татаж авах чиглэл өгсөн гэдгийг албаныхан тодотгосон юм. Тэгвэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарыг Нийслэлийн онцгой комиссоос гаргажээ. Зах, томоохон худалдааны төвүүд ажиллах цагийн хуваарь:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй