ТЦА: Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг танилцуулж байна

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Битүүлэх ёс

2021-02-11 10:36:33 Нийтлэгдсэн: Нийгэм
Битүүлэх ёс

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуй байдгаас үүдэн лавай хэмээх өвлийн адаг сарын, буцаж байгаа буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Лавай гэдэг нь өвлийн адаг сар юм. Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин өр авлагаа дуусгадаг заншилтай. Хүн амьтнаас зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгч, урьд хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзан учирч, эв эеэ засдаг. Лавай сарын 29-нд айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо тоос шороог гүвж, утаа хийг цэвэрлэн, хог буртгийг нь цэвэрлэн цэмцийлгэдэг. Эмэгтэйчүүд нь өдөр исэг цагаагаа бэлтгэж, үдээс хойш ширээндээ идээ будаагаа тавина. Эрэгтэйчүүд хүлэг сайн морьдоо барилж, хур дэлийг нь сумлан засч, тоног баавар нь гялалзсан шинэ эмээлээ зэхдэг. Битүүний орой өрхийн тэргүүн хонь малаа хотлуулаад гэрийнхээ баруун тотгон дээр цагаан чулуу, цэвэрхэн мөс тавьдаг. Зүүн тотгоныхоо дээр өргөст харгана тавих заншилтай. Мөсийг нь Лхам бурханы унааг услана гэж тавьдаг бол цагаан чулуу нь сайн зүгийн сахиусны эздийг гэртээ орох үүд хаалгыг нээж байгаа хэрэг юм. Өргөст харгана нь муу зүгийн ад чөтгөрийг хорлолыг хаахын бэлгэдэл аж. Битүүний орой идээнийхээ дээжийг бурхан тахилдаа тавьж, галдаа өргөсний дараа гэрийн эзэнд цайныхаа дээжийг аягална. Тавиас дээш настанд сархад хүртээдэг ёстой. Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины толгой юм уу, өвчүү байдаг. Битүүний орой махаа чанаж, бууз жигнэж, банш чанаж, шөлний будаа хийж, бууз, баншнаасаа айлуудад битүүлэг хэмээн хүүхдээр хүргүүлдэг.Битүүний идээ будаагаа идэж уусны дараа үлгэр тууль ярихаас хэлээд, шагайгаар алаг мэлхий өрөх, морь тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих булга нуух, хорол зэндмэн зэрэг тоглоом тоглодог. Эх сурвалж: Монгол ёс заншлын дунд тайлбар толь

"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг Гавьяат тээвэрчин боллоо

Тэнүүн-Огоо ХХК-ний Ерөнхий захирал А.Ганхуягийн нийтийн тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нөр их хөдөлмөрийг нь үнэлэн Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол тэмдгээр шагналаа.Тэрбээр 15 жилийн өмнө Тэнүүн Огоо ХХК-ийг үүсгэн байгуулсан төдийгүй одоогоор 500 орчим хүнийг ажлын байраар ханган, өдөр тутам 167 автобусаар 11 чиглэлд Улаанбаатар хотын иргэддээ үйлчилж байна. Нийтийн үйлчилгээний салбартаа 20 гаруй жил ажилласан Тэнүүн-Огоо ХХК-ийн захирал, Монгол улсын Гавьяат тээвэрчин А.Ганхуяг Монгол улсын Гавьяат тээвэрчин цол тэмдгээр шагнуулсандаа маш их баяртай байна. Энэ шагнал бол надад төдийгүй өглөөний 06 цагаас 23 цаг хүртэл ажилладаг манай тээвэрчдэд өгсөн шагнал гэж ойлгож байна. 2007 онд компани 15 автобустай, нийтийн тээврийн салбарыг олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор байгуулагдаж байлаа. Хэдийгээр иргэдийн дунд нийтийн тээврийн салбарын нэр хүнд тааруу байгаа ч бид цагтаа ирдэг, цэвэрхэн үйлчилгээний төлөө хичээн ажиллах болно. Өнөөдрийн байдлаар манай компани 11 чиглэлд 167 автобустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдийг сэтгэл ханамжтай зорчуулах ажлыг бид төртэй, түншлэл хэлбэрээр явуулдаг. Энэ жилийн хувьд манайх парк шинэчлэлд анхаарч ажиллаж байна. Цар тахлын дараа үйлчилгээгээ шинэ түвшинд ахиулах зорилготой байна гэлээ.

Батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг сануулав

Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж дууслаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 11-нээс нийслэлд тогтоох Бэлэн байдлын зэргийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой дүүргүүд болон нийслэлийн харьяа агентлагуудын мэдээллийг сонсож, зарим үүрэг чиглэлийг өгөв. НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням энэ үеэр нийслэлийн хүнсний хангалт, нөөцийн талаарх мэдээллийг өглөө. Нийслэлийн хэмжээнд хүнсээр хангах 80 сүлжээ дэлгүүр, дүүргүүдийн 151 хүнсний дэлгүүр, 52 зах худалдааны төв, 152 хүнсний үйлдвэр гээд нийт 435 газраас авсан мэдээгээр нийслэл 94 хоногийн махны нөөцтэй байна. Мөн гурил 198, будаа 59, төмс 93, хүнсний ногоо 23 хоногийн нөөцтэй байгаа юм. Мөн УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгасныг НОБГ-ын дарга дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдэж, маргааш энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа. Хөл хорионы хугацаанд зохион байгуулах Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний бэлтгэл ажлыг дүүргүүдийн Онцгой комисс хангаж буй бөгөөд, явцын мэдээг мөн танилцуулсан юм. Эндээс харахад Багануур дүүрэг энэхүү ажлыг зохион байгуулах бэлтгэлээ 70 хувьтай хангасан бол, Багахангай 100 хувь, Баянгол 80, Баянзүрх 70, Налайх 90, СХД 90, Сүхбаатар 95, Хан-Уул 85, Чингэлтэй 100 хувьтай хангасан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд өрх бүрээс нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэл 87 хувьтай байна. Мөн хөл хорионы хугацаанд ажиллах салбар чиглэлүүд ямар хуваариар ажиллах тухай УОК-ын шийдвэр гараагүй бөгөөд, маргааш болох Засгийн газрын хуралдааны дараа эцэслэгдэнэ гэдгийг НОБГ-ын дарга сануулаад, түүнээс өмнө ямар нэгэн батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг онцлов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комисс 1800-1200 дугаарын утсанд CallCenter ажиллуулж, нийт найман сувгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд цаг үеийн нөхцөл байдал, шийдвэртэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай, ойлгомжтой өгнө. Мөн иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэж ажиллана гэдгийг танилцууллаа. Мөн дүүргүүдийн Онцгой комисс маш хариуцлагатай байж, өрх бүрээс нэг иргэнийг заавал шинжилгээнд хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгов. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НОК “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо

Энэ сарын 11-нээс шилжих Бэлэн байдлын зэргийн хөл хорионы хугацаанд зохион байгуулах Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд аль ч бүсэд шаардлагатай тохиолдолд энэхүү дата баазыг ашиглан төлөвлөлтөө хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Уг дата баазыг мөн Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс, ЭМЯ-нд Орон зайн дүн шинжилгээний баг ажиллана. Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрынwww.ulaanbaatar.mnалбан ёсны вэб, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэв. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгөх юм. Тухайлбал, дээрх тандалт илрүүлгийн шинжилгээ, хүнсний худалдаа, үйлчилгээ, тээвэрлэлт, түгээлт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар иргэд 24 цагийн аль ч хугацаанд холбогдож, мэдээлэл авч болно гэсэн үг. Мөн Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, тэдгээрээс үзүүлж буй төрийн үйлчилгээтэй холбоотой асуултуудад 1800-1200 тусгай дугаарын сувгуудаар дамжуулж иргэдийг мэдээллээр хангаж ажиллана. ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас нийт 210 цэг дээр Нэг хаалга-Нэг шинжилгээ-г зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэл Бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотойгоор авах арга хэмжээний талаар иргэд мэдээлэл муу байна. Тухайлбал, дэлгүүр хоршоо хаана хаахгүй, эмнэлэг, эмийн сан ажиллана ажиллахгүй гэх мэтчилэн янз бүрийн баталгаагүй мэдээлэл явлаа. Тиймээс албан ёсны мэдээллийг хурдан бас ойлгомжтойгоор иргэдэд өгч байх нь чухал юм гэв. Мөн Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс хоорондын уялдаа холбоог сайжруулж, багийн зохион байгуулалтад орж ажиллах ёстойг онцолсон юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.