Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хугацааг наашлуулан хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс олгохоор болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн. Харин Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нөөс олгож эхлээд байгаа юм. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхлэх юм байна. Иргэд Нийгмийн халамжийн үйлчилгээгwww.ehalamj.mnхаламжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс авах боломжтой.

Өнөөдөр Япон руу тусгай нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна

Өнөөдөр Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна.Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 2 дугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрнө.Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн 3 давхрын Q каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ. УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт 5 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш хийх нь нислэг нь хоёр дахь удаагийнх юм. Эх сурвалж: Токио дахь Элчин сайдыг яам

МЗХ залуучууд хөгжлийн “Түдэв танхим” байгуулна

Өнөөдөр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн судлаач, зохиолч, залуучуудын байгууллагыг үндэслэгчдийн нэг,соён гэгээрүүлэгч, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв агсны дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Л.Түдэв агсаны хөшөө дурсгалыг Монголын Залуучуудын Холбооны хоймортоо заллаа. Энэ нь Монголд залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтан хийж буй ажлуудынх нь нэг бөгөөд Л.Түдэв агсны гуайн нэрэмжит Монголын хамгийн том цахим номын сан болон залуучуудын хөгжлийн танхимыг холбоондоо нээхээр ажиллаж байгаа аж. Л.Түдэв агсан МХЗЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд залуучуудын хэвлэлийн редакцийн удирдагчаар ажиллаж, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргасан соён гэгээрүүлэгч, МХЗЭ-ийн алдартай удирдагчдын нэг. Тиймээс МЗХ түүний бүтээл, алдар гавъяаг залуучууддаа таниулан, сурталчлах, суралцах, өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ийнхүү хөшөөг нь заллаа. Хөшөөний нээлтэд МХЗЭ-ийн ахмадууд, Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөллүүд оролцож, МХЗЭ-ийн Ахмад ажилтнуудын холбооны гүйцэтгэх захирал С.Батмягмар, Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөл зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Үнэн сонины ахмад сэтгүүлч Н.Бөхдамбий нар баяр хүргэн үг хэллээ.

МӨРДЭС НЭГТ НӨХӨРТӨӨ ТУСАЛЦГААЯ

Хэлж ирдэггүй хийсэж ирдэг аюулт өвчин мөрдэс нэгт бидний нөхрийг дайрчээ. Хошууч Б.Эрдэнэбаяр нь 1987 онд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн. Дорноговь аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг 2005 онд, БХИС-ийг 2010 онд тус тус төгсөж ажлын анхны гараагаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас эхэлсэн юм. Тус ангид салааны захирагчаар 2010-2012, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 2012 оноос хойш одоог хүртэл зэвсгийн албаны инженерээр ажиллаж байна. Тэрээр 2011 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад амжилттай үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч. 2017 онд Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зорилго тавин эмчийн үзлэгт хамрагдсан бөгөөд тус үзлэгээр Цагаан эсийн өөрчлөлттэй гэж оношлогджээ. Улмаар БНХАУ-ын Бээжин хотын Хэбэй мужийн Яанда эмнэлэгт онош тодруулахаар шинжилгээ өгөхөд СМL буюу Миелоид эсийн гаралтай цагаан эсийн архаг хавдар гэж оношлогдсон байна. Энэ хугацаанд УНТЭ-ийн цусны эмчийн хяналтад монохими эмчилгээ хийлгэж байсан боловч 2020 оны 6 дугаар сараас биеийн байдал хүндэрч эмчилгээ болон эмэндээ өвчин нь дарагдахаа больж эхэлжээ. 2020 оны 9 дүгээр сард хавдар нь сэдэрч AML буюу цагаан эсийн хурц хавдар луу шилжиж УНТЭ-ийн цусны тасагт 2 удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн боловч дахин сэдэрч Монголд эмчлэгдэх боломжгүй, яаралтай чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Хэд хэдэн орны эмнэлэгт хүсэлт гаргасны дагуу Турк Улсын МЕМОРИАЛ эмнэлгээс эмчлэх боломжтой̆, эмчилгээний зардалд 300 сая төгрөг шаардлагатай гэсэн хариуг ирүүлжээ. Мөрдэс нэгт нөхөртөө амьдрах итгэл хайрлаж, амьдралын түшиг ханьд нь, алаг бяцхан үрсэд нь сэтгэлийн илчээ түгээхийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ. Хандивийн данс Хаан банк 5025477478 Б.Эрдэнэбаяр Голомт банк 4705113077 Б.Эрдэнэбаяр Хаан банк 5300674166 USD Төрийн банк 340601672168 /эхнэр Ц.Саранзаяа/ Холбоо барих утас: 88273755 /Б.Эрдэнэбаяр/ 88869100 /Ц.Саранзаяа/

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 10-нд олгоно

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 10-нд олгоно.Иргэн таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй цахим банк болон ATM-ээр үйлчлүүлээрэй. Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банк руугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгоорой. Хүүхдийн мөнгөн тусламжийг сар бүрийн 20-нд олгодог бөгөөд цар тахалтай холбоотойгоор хугацааг нь наашлуулж Сар шинийн өмнө буюу маргааш олгохоор боллоо. Эх сурвалж: ХНХЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.