"Насны хишиг", "Эхийн алдар" одонгийн мөнгийг өнөөдрөөс олгоно
2021-02-09 11:37:11 Нийтлэгдсэн: НийгэмНасны хишиг тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийгөнөөдрөөсбуюу 2020 оны хоёрдугаар сарын 9-нд олгож эхэлнэ. Ахмад настны тухай хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог. Энэ онд 140 мянган ахмадууд Насны хишиг тэтгэмж авах бол Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 223.8 мянган эхэд олгох юм. УИХ-аас 2010 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож, нийгмийн халамжийн сангаас I одонтой эхчүүдэд жил бүр 200 мянган төгрөг, II одонтой эхчүүдэд жил бүр 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгч байгаа. Энэ оноос эхлэн дээрххоёр үйлчилгээг Халамжийн нэгдсэн системwww.ehalamj.mn-ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлж олгох бөгөөд иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үйлчилгээнд хамрагдах нийт иргэдийн 97 хувь нь цахим системд дансаа холбосон байна.
Ж.Сандагсүрэн: Шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг үүрэг болголоо
2021-02-09 10:40:36 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар ирэх пүрэв гарагаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн УОК, НОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог зохион байгуулах ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагууд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцох шаардлагатай. Энэ 10 хоногт хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, цаашид дахин ийм арга хэмжээ авах нөхцөл үүсгэхгүй байх ёстой юм гэлээ. Хөл хорионы үеэр нийслэлийн 412 мянган өрхийг Нэг хаалга-Нэг шинжилгээ-нд хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрөөс төрийн албан хаагчид шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Харин шнжилгээнд хамрагдсан 70 мянган төрийн албан хаагчийн ар гэрийнхэн сар шинийн өдрүүдээр шинжилгээнд хамрагдах шаардлагагүй юм. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин, халдвар эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөөний явцыг хуралдаанд оролцогчдод танилцууллаа. Түүнчлэн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвд халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж байгаа эсэхэд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгсөн юм. Хуралдааны төгсгөлд сайжруулсан түлшнээс тортог ихээр ялгарч, эвгүй үнэр ихээр ялгаруулж байна гэсэн иргэдийн гомдлыг хэлэлцэж, дээж авч шинжлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил, шар усны үер, булаг болон хөрсний усны халиа, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Засаг дарга нарт өглөө. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Маргааш Япон руу тусгай нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна
2021-02-09 10:27:24 Нийтлэгдсэн: НийгэмМаргааш буюу энэ сарын 10-нд Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна.Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 2 дугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрнө.Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн 3 давхрын Q каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ. УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт 5 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш хийх нь нислэг нь хоёр дахь удаагийнх юм. Эх сурвалж: Токио дахь Элчин сайдыг яам
Сар шинийн өдрүүдэд ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр 24 цагаар бэлэн байдалд ажиллана
2021-02-08 11:08:22 Нийтлэгдсэн: НийгэмСар шинийн өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу томилогдсон ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүд 2021.02.11-ний өдрийн 09:00 цагаас 2021.02.15-ны өдрийн 09:00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллаж, шуурхай мэдээллийг хүлээн авна. Мөн энэ өдрүүдэд Засаг даргын дэргэдэх хэлтэс, нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын албад тус тусын байрандаа хариуцлагатай жижүүр ажиллуулахыг үүрэг болголоо. Баяр, амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, мэргэжлийн албад, хэлтэс албадын дарга, захирал, эрхлэгч нар байнгын бэлэн байдалд байж, гар утсаа нээлттэй байлгахыг даалгав. Дээрх өдрүүдэд шуурхай мэдээллийг Сүхбаатар дүүргийн Шуурхай штабын 70070117 дугаарын утсанд болон нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой. Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн гүйцэтгэх үүрэг, хуваарийг бүх хэлтэс, албадад бичгээр хүргүүллээ. СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
“Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын 5 настай бяцхан хүүд амьдрал бэлэглээч
2021-02-08 10:21:50 Нийтлэгдсэн: Нийгэм Поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг цөөхөн хамтлагийн анхдагчид нь Увертюра хамтлаг билээ. Хамтлагийн үүсгэн байгуулагч дуучин, Ж.Ганбаатарын хүү 5 настай Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвчилж, химийн тарианд өвдсөн тухай мэдээлэл өчигдөр оройноос цацагдаж эхлэв. Мэргэжил нэгт уран бүтээлчид хандивын аян эхлүүлж олон түмнийг нэгдэхийг уриаллаа. Хүүгийнх нь эмчилгээний зардал 630 саяаас ч илүү юм байна. Монголчууд бид нэгдэж чаддаг. Та бүхнийгээ хандив тусламжийн гараа сунгаж 5настай бяцхан хүүд амьдрал бэлэглээч хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Сэргэлэн цовоо Г.Очир-Эрдэнэ 5 настай. Бяцхан хүүгийн эмчилгээний зардлыг цуглуулахад өөрийн хувь нэмрээ оруулж нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгах гайхамшигийг бүтээх үйлсэд манай хамт олон нэгдэж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй