Насны хишиг, одонтoй ээжүүдийн мөнгийг маргааш олгоно

Эхийн алдар одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Насны хишиг-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог. Тэгвэл одонтой ээжүүд, насны хишгийн мөнгийг маргааш дансаар олгохоор болсон байна. Иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орох юм. Улсын хэмжээнд одоогоор Насны хишиг авдаг 140 мянга орчим ахмад настан, Алдарт эхийн одон-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж байгаа аж.

Тендерийг ЭМЯ-руу буцааж, олон нийтэд тайлбарлах хугацаатай үүрэг өглөө

ЭМЯ-наас эрх шилжиж ирэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан N95 маскны тендертэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсээс тайлбар авлаа. Мөн олон нийтийн дунд үүсээд буй шүүмжлэлтэй асуудалд тайлбар өгч, уг тендерийг зарлаж, шалгаруулах ажлыг ЭМЯ-руу буцаах хугацаатай үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаад өгөв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Оношлуур, амны хаалт, хамгаалах хэрэгслийг ЭМЯ хариуцна. Бодлогын асуудлаа ЭМЯ өөрсдөө авахгүй яагаад нийслэл рүү явуулаад байгаа юм бэ. Тиймээс амны хаалтны тендерийг ЭМЯ-руу буцааж, ном журмын дагуу явсан эсэхэд хууль хяналтын байгууллагаар шалгуулаарай. Би үүнд ашиг сонирхол байна гэж харж байгаа. Бидэнд ачаалал мундаагүй. Ард түмний амьдрал, бизнесийнхний нөхцөл байдал, улсын төсөв ямар байгаа билээ. Тиймээс энэ асуудлаар ЭМЯ-ны хүмүүсээр тайлбарыг нь хийлгүүл гэв. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

БНСУ руу дахин нэг нислэг нэмж үйлдэхээр болжээ

Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ руу 2021 оны 02 дугаар сарын 19-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэг хийхээр боллоо. Тус нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 иргэнийг татан авна. Ингэснээр хоёрдугаар сард нийт таван удаагийн нислэгээр гадаадаас 1,070 орчим иргэн эх орондоо ирэх юм. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан байна. Эдгээр иргэдийн: 51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, 4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн эзэлж байнагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

С.Амарсайхан: PCR шинжилгээ өгөх цаг авъя гэхээр ямар ч цаг алга

УОК-ын дарга С.Амарсайхан ковидын шинжилгээ авч байгаа БЗД-ийн 142-р сургууль дээр урьдчилан төлөвлөлгүйгээр очиж, шинжилгээ авч буй нөхцөл байдлын талаар эмнэлгийн ажилтнуудтай санал солилцож, газар дээр нь ажиллаж байна. ШУУД ҮЗЭХ:

Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хот анх1957 онд Москва хоттой ах дүүгийн харилцаатай болсон. Түүнээс хойш Новосибирск, Эрхүү, Улаан-Үд, Казань зэрэг 10 гаруй хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай бөгөөд тус хотуудтай хамтран ажиллаж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирсэн. Хоёр улсын хамтын ажиллагаанд боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд бид ОХУ-тай боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Цаашид хоёр улсын уламжлалт найрамдалт харилцаа, хотуудын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв. Элчин сайд И.К.Азизов энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойн арга хэмжээний үеэр Улаанбаатар хотноо Москвагийн өдрүүд арга хэмжээг зохион байгуулах боломжтой талаар онцоллоо. Мөн ОХУ-д бүтээсэн 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодог коронавирусийн эсрэг Спутник V вакцины талаар танилцуулав. Түүнчлэн Улаанбаатар хотноо Орос-Монголын хамтарсан Их сургуулийг байгуулах төслийн талаар санал солилцов. Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.