“Имарт”-ын дэд захирал Д. Машбат : “Улирал бүхэн өөрийн өнгөтэй байдаг. Тухайн улирлыг илтгэх өнгөтэй жимс идэх нь хамгийн сайн сонголт юм”
2021-02-05 10:08:02 Нийтлэгдсэн: НийгэмХамгийн ашиг тустай жимсийг нэрлэж бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгнө үү? Ганцхан үгээр хэлэх боломжгүй ойлголт байна. Монголчуудын хувьд газар нутаг, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан маш цөөн төрлийн жимс, жимсгэнийг дотооддоо тариалж мөн гадны улс орнуудаас импортлон хэрэглэж ирсэн. Ерөнхийдөө алим, мандарин, усан үзэм, гадил гээд л жимсний тоо бараг дуусдаг. Гэтэл жимсний хэрэглээ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн олон мянган жилийн хоолны соёлыг илтгэдэг маш өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан тухайн бүс нутаг улирал бүр өөр өөр жимс ургаж боловсорсноор түүнийгээ дагаад хэрэглээ нь салшгүй холбоотой гэсэн үг юм. Бүх төрлийн жимсийг өдөр тутамдаа байнга хэрэглэж байх нь хүний биед чухал боловч тухайн улиралд боловсорч гүйцсэн жимсийг тухайн цаг үед нь шинээр нь хэрэглэж байх нь хамгийн их ашиг тустай. Жишээ нь зун, намар тарвас, амтат гуа зэрэг жимс боловсорч гүйцдэг ба хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн намар шар өнгийн жимс, зун улаан өнгийн жимс хэрэглэх нь сайн гэсэн сонирхолтой судалгаанууд хүртэл байдаг. Сонирхолтой юм аа. Гэхдээ бид энэ соёл, хэрэглээг нь мэдэхгүй гээд зүгээр сууж боломгүй санагддаг. Дэлхий хавтгайрч байна бид бүхэн соёл иргэншил тэр дундаа хэрэглээний соёлыг мэддэг байх нь маш чухал, бас эрүүл мэндэд ашиг тустай. Жил бүр бид 5 өнгө буюу өнгө өнгийн жимсний талаар болон ач тусыг нь таниулахаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сургалт зохион байгуулдаг. Ямар нэг үнэ төлбөргүй, нийгмийн хариуцлагын ажил гэж хараад хийгээд явдаг юм. Одоогоор 4140 хүүхэд, 80 цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаад байна. Эцэг эхчүүд болон багш нар их баяртай хүлээж авдаг. Хоолныхоо жимс, ногоог ялгаад хаячихдаг байсан хүүхэд сургалтанд сууснаар ач тусыг нь мэдээд идэх хүсэлтэй болдог. Имартийн жимсний амт нэг л өөр, амттай гэдэг. Яаж ийм байлгаж чадаж байгаа вэ? Бизнесийн нууц биш бол ... Бид аль болох хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зөв мэдээлэл ойлголт өгөхийг хичээдэг. Жимс жимсгэнүүдээ хүлээн авахдаа хэд хэдэн үзүүлэлт шалгуурыг тавьдаг. Тэр бүх шалгуурт нийцсэн жимс хэрэглэгчдэд илүү таалагддана. Дэлгэрүүлбэл: жимсний гарал үүсэл, ургацын хугацаа, сорт, болц, хэмжээ, амт гэх мэт. Амт гэж та хэллээ. Хүн бүрийн амтлах чадвар өөр гэж боддог. Тэр үнэн. Тийм учраас жимсний амт, чихэрлэгийг хэмждэг брикс гэж багаж, технологийг бид ашигладаг. Олон улсын стандарт шалгуур л даа. Жишээ нь болц нь гүйцсэн алимны брикс нь 15-16 байхад үйлчлүүлэгчдэд хамгийн их таалагдана. Энэ бол стандарт хангасан алим гэх мэт бүх жимс өөрийн стандарттай. Бид яг түүнд нь тохирсон жимсийг авч худалдаална. Өөр нэг чухал зүйл бол агуулах. Маш сайн жимсийг тээвэрлэж авч ирсний дараа зориулалтын агуулахгүй бол хадгалах явцдаа чанарыг нь муутгах магадлалтай. Бидний хувьд стандартын дагуу хадгалт хийгээд лангуун дээр гаргаж байгаа тул шинэхэнээрээ байж чаддаг. Бас хамтад нь хадгалж болдоггүй жимснүүд ч гэж байдаг. Алим, усан үзэмийг тарвас, лийр, гадил, авокадо жимстэй, жүржийг усан үзэмтэй хадгалах юм бол чанар алдагддаг. Нэг нь амьсгалдаг жимс, нөгөө нь хурц амт үнэрийг өөртөө шингээх чанартай ч гэдэг ч юм уу. Энэ мэтчилэн нарийн технологийг хангаснаар амт чанартай жимс үйлчлүүлэгчдэд очдог. Үүн дээр нэмээд хэлэхэд жимсийг хэрхэн сонгож хэрэглэх нь бас чухал байдаг. Жишээ нь бага зэрэг ногоон өнгөтэй гадилыг хөргөгчинд хийлгүй гялгар уутанд хийгээд тасалгааны хэмд тавихад 1 хоногийн дотор шарлан идэхэд бэлэн амттай болдог. Авокадо жимсийг сонгохдоо хэд хоногийн дараа идэх бол хатуу ногоон өнгөтэйг, шууд идэх бол хүрэн бор өнгөтэй орой хэсгийг дарж үзэхэд бага зэрэг зөөлөрсөнг сонгодог. Та бидний байнга хэрэглэх дуртай мандарин нь Африк болон Испани улсын сортыг барьж үзэхэд хатуу илүү исгэлэн амт давамгайлсан байдаг бол Солонгос, Турк улсыг сорт нь барьж үзэхэд зөөлөн, хальслахад маш хялбар, чихэрлэг амт илүү давамгайлсан байдаг онцлогтой. Хэрэглэгч бүхэн өөрийнхөө юу хүсч байгааг мэддэггүй гэдэгтээ та санал нийлэх үү Яг үнэн. Би ярианыхаа эхэнд дурдсан, олон төрлийн жимсний хэрэглээг бий болгохын төлөө олон ажлууд зохион байгуулж байгаа гэж. Ингэхийн тулд зөвхөн харилцагчаас жимс аваад энэ ажлыг хийх боломжгүй үе бий. Энэ тохиолдолд бид өөрсдийн хүчээр судалгаа хийгээд импортлон оруулж ирж хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Жишээ нь Интоор. Энэ жимсийг Монголчууд компотноос л идэж байсан. Жимсээрээ зардаг хэдий ч маш үнэтэй худалдаалагддаг байсан. Үнийг нь 5 дахин буулгаж зах зээлд гаргаснаар үйлчлүүлэгчид маш ихээр авч хэрэглэж байсан нь саяхан. Бид коконат, манго жимсийг мөн ийм зарчмаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ санал болгосон. Имарт зөвхөн худалдаа үйлчилгээ борлуулалтандаа анхаарахаас гадна ард түмнийхэ хүнсний хэрэглээний боловсролд анхааран МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ гэсэн уриан дор маш олон ажлыг зохион байгуулсан бөгөөд цаашид ч олон аян хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
MЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт Одын Залуу үе сэтгүүлд өгсөн ярилцлагын онцлох 10 ишлэлийг хүргэж байна. Шагнал эзнээ олдог, эзэн нь шагналаараа бахархдаг байх ёстой. Шаардлага хангасан хүнийг бахархалтайгаар шагнадаг байна. МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй. МЗХ цаашдын үйл ажиллагаагаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон ТББ-ын тухай хуулийн хүрээнд, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт-2030, Монгол Улсын алсын хараа-2050, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр-тэй уялдуулж ажиллана. Залуучууд өнгөрсөнтэй биш ирээдүйтэйгээ ажилладаг байх хэрэгтэй. МЗХ-ны цаашдын бүх үйл ажиллагаа судалгаан дээр үндэслэсэн, хийх арга замтай, гарах үр дүн нь тодорхой, тэр нь нийгэмд нээлттэй байна. МЗХ залуучуудын сонирхлын клубууд болон залуучуудын иргэний нийгмийн бүх байгууллагуудын оролцоотойгоор Залуучуудын хөгжлийн бодлогын баримт бичиг болон Залуучуудын хөгжлийн индексийг боловсруулах, мөн Залуучууд судлалыг хөгжүүлэхэд манлайлан ажиллана. Бэлтгэгдэн гарч буй боловсон хүчний чадамж хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчдын шаардлагыг хангахгүй байна. Монголын боловсролын салбарт реформ хийх цаг болсон. Залуучуудаа өөрийнхөө, гэр бүлийнхээ, нийгмийнхээ, эх орныхоо, эх дэлхийнхээ хариуцлагатай эзэн нь байгаарай. Байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлох биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог болохын тулд, залуучуудаа өндөр хөгжилтэй орнуудад хар ажил хийлгэхээр явуулах биш дэлхийн хэмжээний өндөр чадвартай боловсон хүчин болгохын тулд Залуучуудаа АЛТ болгоё хөтөлбөрийг МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлнэ. Дагаж биш дагуулж хөгжицгөөе.
СКАЙтел аппликэйшнд ороод оюуны цангаагаа тайлж, СУПЕР шагналын эзэн болцгооё
2021-02-04 15:05:27 Нийтлэгдсэн: НийгэмМонголын үүрэн холбооны анхдагч операторуудын нэг СКАЙтел компани тэмдэглэлт баярыг тохиолдуулан ганзага дүүрэн урамшууллыг хэрэглэгчдэдээ зориулан тогтмол зарладаг. Технологийн компани гэдэг утгаараа СКАЙтел аппликэйшн дээрээ хэрэглэгчдийнхээ чөлөөт цагийг үр бүтээлтэй, олз омог дүүрэн өнгөрүүлэх зорилгоор сонирхолтой тоглоомыг хөгжүүлсээр ирсэн. Урагшаа 2021 өвлийн урамшууллын үеэр ДУУДЛАГА ХУДАЛДААГ анхлан нэвтрүүлж бүх хэрэглэгчийнхээ сонирхол хүсэлд нийцүүлэн амжилттай зохион байгуулсан. УРАГШАА 2021 урамшууллын СУПЕР ШАГНАЛЫН эзэд тодорч, бэлгийг хүргүүлсэн бол, талархсан хэрэглэгчид өөрсдийн фото зургийг баталгаажуулан илгээсэн билээ. Тэгвэл хэрэглэгчдийнхээ хайр хүндэтгэл сонирхол болон хүсэлд нийцүүлэн золгон тохиож буй үхэр жилд зориулан ХОЖЛЫН 28 ХОНОГ тэмцээнийг бүх хэрэглэгчдийнхээ дунд зохиолоо. Ертөнцийн ерөнхий мэдлэг шаардах асуулт хариултын тэмцээнд өдрийн 3 хүртэлх удаа оролцоод 7 хоног бүр тодрох 3 ЯЛАГЧИЙН нэг болоорой. Энэ 7 хоногийн хувьд iPhone 12, Airpods Pro гийн эзэд тодорно. Өөрийн харилцаа холбооны төлбөрөө урьдын адил төлөөд, цэнэглээд л тохирсон оноогоо тогтмол авч цуглуулаад ХОЖЛЫН 28 ХОНОГ асуулт хариултын тэмцээндээ оролцож оюуны цангаагаа тайлж, бяцхан зүтгэл гаргаад СУПЕР шагналын эзэн болж өөрийн 7 хоногоо өнгөлөөрэй. 2021 онд ХОЖИЛ БҮР ТАНЫХ БАЙГ Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.skytel.mn/content/... Тоглолтод оролцох заавар: https://www.facebook.com/skyte... Нийт хэрэглэгчдэдээ амжилт хүсье СКАЙтел аппликэйшн татах линк:http://qrs.ly/et7ry6g
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлууд
2021-02-04 10:24:04 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 95 мянган тонн түлш нөөцөлж, түлш борлуулах цэгийг 341-ээр нэмлээ. Зорилтот бүлгийн 10 МЯНГАН өрхөд сайжруулсан шахмал түлш олгов. Нийслэлийн хэмжээнд эвдэгдсэн нийт газрын 9.7 хувьд буюу 134.67 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлээ. Биологийн нөхөн сэргээлтийг 22.28 га /112.39 га талбайд/ талбайд хийж гүйцэтгүүллээ. Нийслэлийн хэмжээнд гүний худгийн усны чанарт иж бүрэн шинжилгээ хийж, чанарын хяналтыг цахимжууллаа. Нийслэлийн ногоон бүсэд байгаль орчны хяналт хийх, байгаль хамгаалагчийн ажлын үр дүнг тооцох хяналтын нэгдсэн смарт системийг нэвтрүүллээ. 2020 оны 11-дүгээр сараас хойш зам барилгын ажлын 10 комисс, зам засвар арчлалтын ажлын 34 комисс ажиллаж шинээр барьсан зам, хайш хашлага, гэрлэн дохионы арчлалт, замын нөхөөс, заадсын ажлуудыг гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээн авлаа. Нийслэлийн авто замын хөдөлгөөн, зохион байгуулалтыг сайжруулах судалгааны ажлуудыг хийж дуусав. 56 МЯНГАН тээврийн хэрэгсэлд QR код бүхий зөвшөөрөл олгож, замын хөдөлгөөнд оролцох шинэ журмыг нэвтрүүлэв. Нийслэлийн газартай холбоотой бүх үйлчилгээг цахимаар үзүүлэх И-ГАЗАР аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэв. Хаягжилт, гудамж талбайн нэршлийн бүхий нэгдсэн сангийн ажлыг эхлүүллээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг бүрэн чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжийг бүрдүүллээ. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг хоногийн 250 мянган м/кубхүчин чадалтайгаар өргөтгөн шинэчлэх төслийн хүрээндгазар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэв. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлэв. Орон сууц, олон нийтийн зориулалттай барилгын төлөв байдалд газар хөдлөлтийн чичирхийллээс үүдэлтэй шуурхай үзлэг хийж, өмчлөгч, эзэмшигчдэд зөвлөмж хүргүүллээ. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улаанбаатар хотыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйлажиллагааны хөтөлбөр боловсруулж НИТХ-аарбатлууллаа. Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар батлуулж, цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй бий болсон эдийн засгийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авч эхлэв. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хугацааг сунгах тухай Засгийн газрын 178, 181 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллав. Цар тахлын үед УОК-ын Шуурхай штаб, НОК болон нийслэлийн ЗДТГ-ыг төлөөлөх, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг хүлээн ажиллаж байна. Хөдөө орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулж, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоо, түр хяналтын 6 цэгт хяналт тавин ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд угаарын хий, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд болзошгүй эрсдэлээс хүн амыг хамгаалж ажиллав. Нийгмийн хариуцлагын хүрээнд НЗДТГ-ын ажилтан, албан хаагчид Дэм дэмэндээ I, II аяныг санаачлан зохион байгуулж, 24 мянган өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ. Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмлээ. 2020 онд нийслэл хотод 22 цэцэрлэг, 10 сургууль, 4 спорт заал ашиглалтад оруулав.Цэцэрлэгийн орны тоог 3710-аар, сургуулийн хүчин чадлыг 6130-аар тус тус нэмэв. Орон гэргүй 248 иргэнийг нийгмийн хамгааллын төвүүдэд байрлуулах, ар гэрт нь буцаах арга хэмжээг авлаа. Хүүхэд хамгаалал нэгдсэн арга хэмжээний хүрээнд хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдүүдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, түр хамгаалах байранд байрлуулах ажлыг зохион байгуулав. Нийслэлийн дугуйн өдөрлөг, Улаанбаатар лиг сагсан бөмбөгийн тэмцээн, нийслэлийн 381 жилийн ойн арга хэмжээнд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулав. Нийслэлийн хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг болон шилдэг 10 өрхийг шалгаруулав. Нийслэлийн хэмжээнд 1386 иргэнийг байнгын ажлын байранд зуучилж 9362 иргэн, оюутныг цагийн ажилд орууллаа. Нийслэлчүүддээ зориулж УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ- БАЯРЫН МИШЭЭЛ 2021 баярын арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувьнэмэр оруулсан Хөдөлмөрийн аварга-уудаа тодруулж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчдад түрээслээд-өмчлөх хэлбэрийн орон сууцны батламж гардуулав. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2021 оноосалбан бичгийг цахимаар солилцох боломжийг бүрдүүлэв. Архивын Ерөнхий газраас Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 6 баримтад Хосгүй үнэт баримтын гэрчилгээ олгов. Дэлхий нийтийг хамарсан коронавирус халдвар (COVID-19)-ын цар тахал тархсан онцгой нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлийн төсвийн орлогын тодорхой нэр төрлүүд тасарч, 2020 онд санхүүжихээр батлагдсан төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлэх боломжгүй болсон тул Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тодотголын төслийг боловсруулж Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай II-02/06 дугаар тогтоолоор батлууллаа. Нийслэлд 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 176.4 тэрбум төгрөгийн 138 төсөл, арга хэмжээ, Нийслэлийн 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 17.9 тэрбум төгрөгийн 245 төсөл, арга хэмжээ, Монгол Улсын 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 110.9 тэрбум төгрөгийн 222 төсөл, арга хэмжээ, нийт 305.2 тэрбум төгрөгийн 605 төсөл, арга хэмжээний хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Тайлант хугацаанд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 291 захирамжийн төсөл боловсруулан батлуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтын төслийг боловсруулж, НИТХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай 02/11 дүгээр тогтоолоор батлуулав. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр болон Цахим засаглал төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 683 байгууллагын 1083 хэрэглэгч Тоон гарын үсэгт холбогдов. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2021 онд албан бичгийг цахимаар солилцох бүрэн боломжтой болсон бөгөөд Ковид-19 халдварт өвчин тархсан энэ үед биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн Архивын газрын онлайн лавлагааны системийг төрийн байгууллагын Е-mongolia.mn, албан хэрэг хөтлөлтийн еDoc системийг хувийн хэвшлийн smartoffice.mn системтэй тус тус холбож, мэдээллийг онлайнаар солилцох боломжийг бүрдүүлэв. Ингэснээр 100 хоногт хувийн хэвшлийн 287 байгууллага 4943 албан бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад илгээсэн байна. Мөн Хотын засаглал сайжруулах төсөл-ийн хүрээнд дүүргүүдэд гэрэгэ киоск, гэрэгэ постыг суурилуулан ажилласнаар иргэд төрийн үйлчилгээний шимтгэл төлөх үйл ажиллагааг хөнгөвчиллөө. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг шуурхай, ил тод, үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдүүлж E-mongolia цахим системээр хүлээн авч судлан шийдвэрлэх удирдамж, арга зүйг нийслэл Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас батлуулан мөрдүүлээд 422 барилга, обьектыг ашиглалтад оруулах комиссын ажлыг зохион байгуулав. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
1500 орчим СӨХ-нд халдваргүйтгэлийн бодис тарааж, зааварчилгаа, сургалт өгч байна
2021-02-04 10:19:29 Нийтлэгдсэн: НийгэмКовид-19 цар тахлын үед хаалганы бариул, шат, лифтний хаалга, товчлуур зэргээр халдвар дамжих өндөр эрсдэлтэй. Тиймээс ДЭМБ эдгээр гадаргууг зориулалтын Клорцепт-17 бодисоорариутгаж, халдваргүйжүүлэхийг зөвлөдөг.Улаанбаатар хотод Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд гишүүнчлэлтэй1500 орчим СӨХ байдаг. Мөн Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Орон сууцнийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар тахлаасурьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилготойнэг сарын болзолт уралдааныг энэ сарын 6-наас зарлаж, түүнээс өмнө Клорцепт-17 бодисыг1200 СӨХ-нд олгохоор боллоо. Энэ хүрээнд шаардлагатай санхүүжилт болох 53.5 саятөгрөгийг Улаанбаатарын хотын Захирагчийн ажлын албанаас шийдвэрлэж, СӨХ-додариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн 13 байгууллагын 53 ажилтан сургалт, зааварчилгааөгч байна.Ийнхүү өргөн хүрээтэй аяныг зохион байгуулснаар алдаг оног, зохион байгуулалтгүй хийгддэгцэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулан, хяналтыг сайжруулж, халдвархамгааллын дэглэмийг чанд сахих нөхцөлийг бүрдүүлж, хамтын уялдаа холбоог сайжруулах үрдүнтэй юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЗАА-ны холбогдохмэргэжилтний 91992229 дугаарт хандаж болох аж. Нийслэлийн Захирагчийн ажлын алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй