Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 166 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУруухоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Үүний нэг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 166 иргэнээ эх орондоо ирлээ. ОМ-7302 дугаартай онгоц Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд өчигдөр 20:07минутадгазарджээ. Энэ удаад бага насны хүүхэдтэй гэр бүл 18, 15 жирэмсэн эмэгтэй асран хамгаалагчийн хамт, 3 өндөр настан, 8 эрүүл мэндийн шалтгаантай хүн, болон бусад шалтгаантай 122 иргэн иржээ.

Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгийн хүнсний багцыг хүлээлгэн өгч дууслаа

ИмартНЗДТГ-аассанаачилсан ДэмДэмэндээ аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон.Өнгөрөгч долоо хоногтБГД,БЗД,СБД-үүдэднийт 1721 өрхөд хүнийбагцхүлээлгэн өгсөн юм. Харин өнөөдөрСХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, засаг даргын орлогч, шуурхай штабын дарга Э.Ниндэвнарт 300 хүнснийбагцыгхүлээлгэн өглөө. МөнХУД-т нэмж 200 өрхийн хүнсний хангамжийг хүлээлгэнөгснөөрнийт 2221 өрхөд одоогийн байдлаар хүнсний багц олгоод байна. Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойшИмартнийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийж байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ.Тухайлбал,эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхийаранзхүлээлгэн өгсөн. Мөн 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярынбэлэгнийорцзэрэголон ажлыг зохион байгуулсан. Энэхүнд цаг үед дэмдэмэндээаль болох эрсдэл багатай даван туулах нь чухалболохыг имартынхамт олон хэлж байсанюм.

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй 840 орчим иргэнээ татан авна. Тодруулбал; Хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авах юм.

Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын түгжрэлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархалтай байгаагаа дурдав. Хотын дарга цаашид талуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хотын нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт руу чиглэсэн шинэ Их тойруу замын бүтээн байгуулалт, Энхтайваны гүүрийн шинэчлэл, нүхэн гарцуудыг нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийг сайжруулах төслүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцоллоо. Элчин сайд Чай Вэнруй хэлэхдээ цар тахлын хүнд нөхцөл байдалд Монгол, Хятад хоёр улс хөрш орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгож, Улаанбаатар хотын зүгээс сэтгэлийн тусламжийг Хятадын ард түмэнд хандивласанд сэтгэл хангалуун байдаг. Миний бие Элчин сайдын хувьд Хятад, Монголын ард түмний найрсаг харилцаа, орон нутаг, хотуудын бодит хамтын ажиллагаа, Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ. Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

МЗХ-ны удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн өдөрт зориулж Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Давааням нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилийн ойгоо тэмдэглэж буй. Тэртээх 100 жилийн өмнө буюу 1921 онд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хэсэг залуучууд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх байгууллагыг үүсгэн байгуулснаар Монголын залуучуудын байгууллагын үндэс суурь тавигдсан. Тийм учраас Монголын Залуучуудын Холбооныхон ийнхүү үүсгэн байгуулагчдаа хүндэтгэл үзүүлж байгаа аж. Монгол Улсын бүтэн зууны хөгжлийн түүхийг гардан бичилцсэн энэ байгууллага үүсэн бий болсон цагаасаа үе үеийн залуучуудын эрч хүч, эрмүүн тэмүүллээр халгин цалгиж, эх орноо хөгжүүлэх, ихийг хийж бүтээхэд залуусаа уриалан манлайлсаар ирсэн. Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэрээ Монголын залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулсан агуу хүний хэлсэн АЛИВАА ХҮН СУРАХ ЧИГЛЭЛИЙГ ЭРХЭМ БОЛГОВООС ХАНДАХ ЗҮГ ӨӨРӨӨ ТОГТОНО хэмээх алдарт үг 21-р зууны залуучууд бидэнд ч хамгийн үнэтэй зөвлөмж. Түүний байгуулсан Монголын залуучуудын байгууллага 100 жилийн ойн босгон дээрээ уламжлалд тулгуурласан, шинэ хандлага чиглэлийг бий болгон, дахин шинэчлэгдэн ажиллахаар зорилго, хөтөлбөрөө боловсруулаад ажиллаж байна. Монголын Залуучуудын Холбоо цаашид залуучуудаа оюунлаг, дэлхийн хэмжээний өндөр чадвартай, үнэ цэнэтэй боловсон хүчин, хувь хүн байлгахын төлөө ажиллах болно гэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.