Нийслэлийн алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо
2021-01-14 12:19:39 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж нэвтрэх юм. Өчигдөр НийслэлийнИнноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчД.Ихбаяр, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг болон албаны бусад хүмүүс Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хороо болон Тавантолгой, Өлзийт, Түргэн-ий шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллав. Энэ үеэр дээрх хороодын улсын бүртгэлийн ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд болон товчоод дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчдад дээрх системийг хэрхэн ашиглах талаарх заавар, зөвлөмжийг өглөө. Энэхүү системийг ашиглан алслагдсан хороодын иргэд хот руу нэвтрэх ажлыг өнөөдрөөс нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа алсын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт уг системийг нэвтрүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж байх юм. Зайлшгүй хот руу нэвтрэх шаардлагатай иргэд оршин суудаг хорооны шуурхай штабт хүсэлтээ гаргаж бүртгүүлснээр товчоодоор орж гарах эрх нь нээгдэх юм. Иргэд тухайн хороон дээр бүртгүүлэхдээ өөрийн зорчдог хувийн автомашины дугаарыг бүртгүүлж QR үүсгэж болно. Ингэснээр заавал иргэний үнэмлэхээ уншуулах шаардлагагүйгээр автомашины QR кодыг уншуулж зорчиж болно гэсэн үг. Харин нийтийн тээврээр зорчигчид биедээ иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явах шаардлагатай. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчид өөрсдийн гар утсаараа иргэдийн иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж хяналт тавина. Хяналтын үед иргэдийн хувийн мэдээлэл алба хаагчийн утсан дээр хадгалагдаж үлдэх боломжгүй хэмээн Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэллээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдоно
2021-01-14 12:14:26 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна. Энэ жил коронавирусийн цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэл цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Цаасан суурьтай бүртгэл нь өнгөрсөн жилийн мэдээллийн санд түшиглэж цэргийн бүртгэлийн нөөцийн санг файл хэлбэрээр хуулж хороо, дүүргүүдийн мэдээллийг автоматаар бүртгэнэ. Тиймээс иргэд харьяа хороон дээрээ очиж бүртгүүлэх шаардлагагүй. Өнгөрсөн жил цэргийн бүртгэл 95.3 хувьтай явагдсан. Энэ жил цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдож бүртгэлд хамруулна. Мөн оршин суух хаяг нь өөрчлөгдсөн хүмүүс тухайн дүүрэгт дахин цэргийн бүртгэл хийлгэх юм. Энэ жил иргэдийг бүртгэлтэй хаяг, оршин суугаа газраа өөрчилсөн эсэх мэдээллийг бүрэн солилцоно хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, Дэд хурандаа С.Баярмагнай хэллээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэхээр нэр нь баталгаажсан иргэдийн анхааралд
2021-01-14 12:04:22 Нийтлэгдсэн: Нийгэм Энэ сарын 15-ны өдөр БНСУ руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэгдэх бөгөөд туснислэгээр 11 сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчрах юм. Иймд УОК-ынШуурхай штабаас нэрс нь баталгаажиж тус нислэгт хамрагданнутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.Үүнд: КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байна. Нислэгийн өдрөөс өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын PCR буюу полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай. Коронавирусийн шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна. Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно. Иргэд коронавирусийн шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу. ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ Тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг, автобусны 10,000 төгрөг буюу нийт 710,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30,000 төгрөг, автобусны 10,000 төгрөг нийт 430,000 төгрөг байна. Дээрх төлбөрийг иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. Төлбөр хийхдээ тухайн иргэнийовог, нэр, регистрийн дугаарболонбайрны төлбөргэдгийг заавал тодорхой бичнэ. Тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авах боломжтой. Тухайн иргэн өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, төлсөн төлбөрийн бичиг баримтыг[email protected]хаягаар явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын 11-318277, 1800-1105 дугаараар холбогдоно уу. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болно. ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийн Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэнэ үү. Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна. Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна. БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консулын хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна. БУСАД АНХААРАХ ЗҮЙЛС Хэрэв тантай холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн бол ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464, 02-798-1950 дугаарт даруй холбогдож шинэчилнэ үү. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК-ын Шуурхай штаб баталж МИАТ-ын төлөөлөгчийн газарт ирүүлж тийз бичиж байгаа тул нислэгийн жагсаалтад нэр орсон эсэхээ шалгуулах, нислэгийн тийзийн үнэ, үнийн зөрүүтэй холбоотой мэдээллийг Сөүл хот дэх төлөөлөгчийн газрын 02-756-9761 дугаарын утаснаас шууд асууж мэдээлэл авна уу. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэн өөрийн оронд хэн нэгнийг явуулах хүсэлтийг хүлээж авахгүй. Тусгай үүргийн нислэгт жагсаалтын дарааллын дагуу хамрагдсан боловч тухайн иргэн удаа дараа явахаас татгалзсан тохиолдолд жагсаалтаас шууд хасна. Тухайн иргэн өргөдлөө дахин шинээр өгч өргөдлийн дагуу нислэгт хамрагдана. Тусгай үүргийн нислэгт өөрийн оронд явуулж өгнө, дарааллыг сольж дээгүүр оруулж өгнө зэрэг залилангийн шинж чанартай зар, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэд мөнгө санхүүгээр хохирч болзошгүй байгааг иргэд онцгой анхаарч, энэ төрлийн залилан мэхлэх үйл ажиллагаанд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна. Тусгай үүргийн нислэгт хамрагдах хүн нэг бүрийг УОК-ын Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс баталж ирүүлдэг тул хэн нэгэн иргэний оронд өөр иргэнийг сольж оруулах боломжгүй болно. Эх сурвалж:Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яам
БЗД-ийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэллээ
2021-01-14 11:40:45 Нийтлэгдсэн: НийгэмБаянзүрх дүүргийн 17 дугаар хороонд КОВИД 19 халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021 оны 01 дүгээр сарын 14-ны 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр 16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд, явуулын 6, байнгын 4 нийт 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдийг өмнө нь шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан Пүрэв, Баасан гарагуудад PCR шинжилгээнд хамруулах тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Хязгаарлалт тогтоосон хугацаанд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын80535063, 93190092, 1900-1063дугаараас лавлах боломжтой. Энэ өдрүүдэд Да хүрээ авто плаза ажиллахгүй бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ тухайн хороогоор дайран өнгөрөхгүй болохыг мэдэгдэж байна.
Баянгол дүүргийн IV хорооны 17 байранд хэсэгчилсэн дэглэм тогтоолоо
2021-01-14 11:13:51 Нийтлэгдсэн: НийгэмБаянгол дүүргийн 4-р хорооны 17 байрнаас тандалт, илрүүлгийн шинжилгээ авахаар болжээ. 2021 оны нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд 4-р хорооны 1-15, 16, 17 тоот байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах тул тухайн байруудад дүүргийн онцгой комиссоос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоосон байна. Энэ хугацаанд дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана гэжБаянгол дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй