Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 2021 оны 01 дүгээр сарын 13-наас 27-ны өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдана.Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан иргэдийг олноор нь цуглуулахгүйгээр цаасан суурьтай цэргийн бүртгэлийг явуулах тул иргэд өөрсдийн оршин суугаа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагагүй, 2021 оны цэргийн бүртгэл хийлгэсэнд тооцно. Шаардлагатай мэдээллийг оршин суух дүүргийнхээ Цэргийн штаб болон хороодын утас руу залгаж авах бүрэн боломжтой. 2.2. Цэргийн бүртгэл нь нэрийн ба тоон гэсэн төрөлтэй байна 2.2.1. Нэрийн бүртгэлийг сум /баг/, хороо 2.2.2. Тоон бүртгэлийг цэргийн штаб хөтөлнө ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2021-01-12 11:06:46 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсов. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг тодруулж, үүрэг чиглэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэл хотод тогтоосон байсан Бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлж, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлыг бүх түвшиндээ сайтар зохион байгуулахыг үүрэг болголоо. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Арванхоёрдугаар сард Завхан аймгийн Отгон суманд 49.6 хэм хүрч хүйтэрчээ
2021-01-12 10:12:43 Нийтлэгдсэн: НийгэмАгаарын үнэмлэхүй их температур 2020 оны арванхоёрдугаар сард Баянхонгор аймгийн Эхийн гол орчмоор +0.4 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Отгон суманд -49.6 хэмд хүрчээ. Агаарын чанар Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 2020 оны арванхоёрдугаар сард бүх станцуудад 0.096 мг/м3 0.371 мг/м3-д хүрч агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.046 мг/м3 0.321 мг/м3-ээр давсан байна. Аюулт үзэгдэл, осол Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2020 онд 5192 болж, өмнөх оноос 69 (1.3%)-өөр өссөн байна. Объектын түймэр 3036 удаа гарч, өмнөх оноос 1265 (29.4%)-аар буурсан байна. Улсын хэмжээнд 2020 онд мал, амьтны халдварт галзуу өвчний 75, тарваган тахал өвчний 6, боом өвчний 4, шүлхий өвчний 1, цусан халдварын 1, шинэ төрлийн коронавируст (Covid-19) халдварын 1215 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Эх сурвалж: ҮСХ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа БНСУ-д гацсан иргэддээ яаралтай туслахыг шаардаж, Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт шаардлага хүргүүлжээ. Тус мэдэгдлийн хариуд Шадар сайд Я.Содбаатар энэ сарын 15-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллаж байна гэж мэдэгджээ. Мөн Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яаманд тухайн улсад байгаа иргэддээ тусалж, шаардлагатай хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар чиглэл өгсөн гэв.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан өнөөдрөөс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд QR код ашиглахгүй бөгөөд өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ юм. Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт; Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар гаригт; Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Лхагва гаригт; Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Пүрэв гаригт Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Баасан гаригт зорчино.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй