ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭД WWW.ERUUL.GEREGE.MN САЙТААР ЦАГ АВНА
2021-01-14 11:00:07 Нийтлэгдсэн: Нийгэм![ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭД WWW.ERUUL.GEREGE.MN САЙТААР ЦАГ АВНА](/uploads/de2b5ed7c96e622fb04f62979b76008ff1e8bc0f.jpg)
Нийслэлийн хэмжээнд коронавируст Ковид-19 халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулахаар боллоо. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм. Иймд дээрх шинжилгээний төвүүд цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭДWWW.ERUUL.GEREGE.MNСАЙТААР ЦАГ АВЧ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ
2021-01-13 14:09:06 Нийтлэгдсэн: Нийгэм![PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭДWWW.ERUUL.GEREGE.MNСАЙТААР ЦАГ АВЧ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ](/uploads/4930d7b522004ba108a811c8ce3cb72eda4ad48e.jpg)
Нийслэлийн хэмжээнд коронавируст Ковид-19 халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mnцахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм. Иймддээрх шинжилгээний төвүүд маргаашнаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
![Нийслэлийн 6 дүүргийн 70 өрхөд хүнсний тусламж үзүүллээ](/uploads/b916532851f840ae384a20ea03c17b38df21e429.jpg)
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн компаниуд хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй Дэм дэмэндээ аяны хүрээнд зорилтот бүлгийн 70 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүлэв. Мөн байгууллагын нэг албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өргөө цагаан гэр бэлэглэлээ. Тусламжийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сайтар баримтлан өрх бүрт хүргэж өгсөн юм. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төрийн бодлого шийдвэрийг дэмжин, богино хугацаанд хандив өргөж ажилласан Тэс менежмент ХХК, Энх дэлгэр зам ХХК, Өсөх мөнх гранд ХХК, Бага монгол импекс ХХК, Сейф транс ХХК, Лэнгийн цагаан овоо ХХК, Хийморь эйч ар трак ХХК, Эрдэнэс нар хур ХХК, Кросс контри ХХК, Нью лакшури констракшн ХХК, Бодиз Интернэйшнл групп ХХК, Би кей эйч транс ХХК, Дэсо хөгжил ХХК, Тэхилэн ХХК, Уно даам ХХК, Ю би холбот ХХК, Өнө эрдэс баялаг ХХК, Стар нэст ХХК, Ганжуурт цамхаг ХХК, Хутугу мөнгүр ХХК, Цацрал зам хөгжил ХХК, Натурал грийн бриж ХХК, Хэнбуг трейдинг ХХК, Гранд даргилах транс ХХК, Мөнгөн дарь ХХК, Тотал маркетинг ХХК, Отгонбулаг ХХК, Мэжик тайм ХХК, Тэгш бүрд ХХК, Шагнаа ХХК, Монгол менежмент ХХК, Ар баянгол ХХК, Их зам транс ХХК, Бүрд жи ти эл ХХК, Тас хүлэг ХХК, Өгөөдөй богд транс ХХК, Эвт хангай экологи ХХК, Арвижих глобал транс ХХК, Буянт хүлэг транс ХХКомпаниудын хамт олонд талархал илэрхийлье хэмээн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон хэллээ. НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
![Хөвсгөлд өнөө өглөө 07:47 цагт газар дахин хөдөлжээ](/uploads/f64354c241c6232130f4be4a6f10ad42bbaa5607.jpg)
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 13-ны 07:47 минутад 4,2 магнитудтай газар дахин хөдөлжээ. Энэ нь өчигдөр /нэгдүгээр сарын 12-ны/ үүрээр 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй болсон газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн ООГХ-ээс мэдээллээ. Мөн өчигдөр үүрээр 05:30 цагт эхэлсэн газар хөдлөлт оройн 18:00 цагийн байдлаар 300 гаруй бүртгэгдээд байна. Өчигдрийн 23:00 цагийн байдлаар Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн уршгаар дараах хохирлууд гарчээ. Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумынЕрөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумынХүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, Баянзүрх, Ханх сумынЗасаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумынЕрөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат, Мөрөн сумынГурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.
![Автобусны зарим эцсийн зогсоолыг шинэчлэн тохижуулна](/uploads/a7d9d9561a754be273010cab72f8ebc34ea174a9.jpg)
Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр болон бусад албаныхан автобусны эцсийн зогсоолуудыг шинэчлэн тохижуулах асуудлаар өчигдөр /01.12/ хуралджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Улаанбаатар хөгжлийн корпораци, Улаанбаатар Смарт карт ХХК-ийн төлөөлөл хамтарсан уулзалт зохион байгуулжээ. Тэд 2021 онд СБД-ийн иргэдийн ачаалал ихтэй автобусны буудлуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэлт тохижилт хийх ажлын талаар хэлэлцжээ. Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй