![Өнөөдрөөс үйл ажиллагаа нь ХЭВИЙН явагдах САЛБАРУУД](/uploads/7bac1824798a2160d1ce0874c97784dd2c6e3d9f.jpg)
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний даваа гарагаас үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбаруудыг Онцгой байдлын ерөнхий газраас танилцуулсан билээ. Үүнд: 1.Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг 2.Барилгын материалын худалдаа, модны зах 3.Авто техникийн зах 4.Ресторан, кафе, цайны газар 5.Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп 6.Хувцас захиалга засвар үйлчилгээ 7.Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ 8.Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар 9.Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар 10.Цүнх захиалга 11.Нүдний шил захиалга, засвар 12.Цоож түлхүүр, цаг засвар 13.Хими цэвэрлэгээ, угаалга 14.Гэрэл зураг 15.Айл нүүлгэх үйлчилгээ 16.Эд бараа түрээслэх үйлчилгээ 17.Нийтийн бие засах газар 18.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ 19.Авто засвар, дугуй засвар
![Засаг дарга Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргалаа](/uploads/568a671774e6214a8dbc102bf3a4ef9abf62c65a.jpg)
Нийслэл хотод 2021.01.11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргалаа. Захирамжид 2021.01.11-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх талаар тусгажээ. Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хандан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг ханган, нийт ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, үлдсэн ажилтнуудаа гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөв. Захирамжид мөн үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийг хавсралтаар баталсан бөгөөд эдгээрт эрсдэлийн үнэлгээ, коронавирусийн тархалтын нөхцөл байдлаар хамаарч үе шаттай нээнэ. Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл: Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/ Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт Бүх төрлийн баар Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа Цахим болон бүх төрлийн тоглоомын газар Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб Саун, бассейн Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/ Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал Түргэн үйлчилгээний цэг Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг Нийтийн халуун ус Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ Дүрс бичлэг 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 15:35:33 Нийтлэгдсэн: Нийгэм![“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно](/uploads/5ccd1640c7b7e21875c9804000446ddd6d7ac562.jpg)
Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах Gobi challenge-2020реалитишоу2021.01.09-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт зөвхөн ТВ8 телевизээр гарах уг шоуг ЭрхэтМонголмедиагрупп,ТВ8телевиз, Тэмээн жинчин сангаасхамтран зохион байгуулсан бөгөөд нийгмийн салбар бүрийн төлөөлөл 10 оролцогч өвлийн хүйтэнд эртний нүүдэлчдийн ёсоор тэмээ хөлөглөн 650 км зам туулан барианд орсон юм. Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй Gobi challenge-2020олон өдрийн тэмээн аялал 2020.10.26-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас эхэлж, 2020.11.11-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элс хүртэл 17 өдрийн турш, 650 км аялсан байна. Мөн аяллын туршид Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосонбумбыннуруу, Хэрмэн цав, Зуунмод,Зулганай, Наран даац, Нэмэгт,Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар аялжээ. Gobi challenge-2020олон өдрийн тэмээн аяллын хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн ТВ8 телевизээр олны хүртээл болгохын зэрэгцээ Чингис олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээрбэлтгэлажлаа хангаад байгаа аж. Түүнчлэн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог бэлтгэн олны хүртээл олгохоор төлөвлөсөн байна. Говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний контентийг дэлхийд гаргах эрхэм зорилготой Gobi challenge-2020 төслийг Эрхэт Монгол медиа группийн Ерөнхий захирал Х.Мандахбаяр, Тэмээн жинчин сангийн тэргүүн, тэмээчин бүсгүй нэрээр олонд танигдсан Н.Байгалмаа нар хамтран санаачилжээ.Төслийнсанаачлагч, ЭрхэтМонголмедиагруппийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаярхэлсэн үгэндээ Gobi challenge төсөл олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн.Хэрэв Н.Байгалмаа гэдэг монгол бүсгүй олон улсаар 7300 км замыг туулан тэмээтэй аялаагүй бол төслийг хэрэгжүүлэх санаа төрөхгүй байсан. Н.Байгалмаа олон өдрийн тэмээн аяллаар телевизийнреалитишоухийх саналыг талархан хүлээн авсанд баярлаж байна. Бид хамтдаа Монголынхоо говийг, тэмээн соёлыг дэлхий дахинд дэлгэн харуулах ажлыг хийж чадлаа. Gobi challenge-2020 тэмээн аяллыг цаашид олон улсын хэмжээний томоохон төсөл болгохоор төлөвлөсөн. Монголын говийг дэлхийд сурталчлах үйл хэргийг дэмжиж, ихээхэн туслалцаа үзүүлсэн Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар болон бусад байгууллагуудад талархалилэрхийлье. МөнЭрхэтМонголмедиагруппийн 80 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилчид болонсэтгэл зүрхээрээ дэмжсэн Өмнөговь аймгийн олон түмэндээ баярлалаа.Говийн гайхамшиг болсон тэмээн сүрэг маань нүүдэлчний соёл, монгол ахуйн амин чухал хэлхээс байсан бол одоо эдийн засаг, аялал жуулчлалын салбарын үнэт баялаг, Монголыг дэлхийд харуулахгарц болсныг биднийконтентхаруулахыг зорилоо.Аялал жуулчлалын төрөл бүрийн төслийг хэрэгжүүлэх нэн таатай боломж Монголд байгааг нотлон харуулахад Gobi challenge төсөл түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Түүнээс гадна ирээдүй хойч үедээ монгол соёлоо сурталчлах, залуучуудад агуу өв соёлооойлгуулах, байгаль хамгаалах, эх оронч үзлийг дэлгэрүүлэхэд энэ төсөл томоохон хувь нэмэр оруулах болно хэмээсэн юм.
![Төрийн ордонд хөл хорио тогтоолоо](/uploads/a24ddf79d1e6b7d3960895d390153d089831ac49.jpg)
Төрийн ордны баруун талын хаалгаар орох гэжбайсан иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Тиймээс Төрийн ордны хамгаалалтын алба доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүйбайхыг анхааруулжээ. Түргэвчилсэн оношлуурын хариуэерэг гарсан иргэнээс PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээсэн байна. Шинжилгээний хариу гарталгарч, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. Яг одоогоор УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа юм.
![45 мянга гаруй малчин өрхөд хүчит тэжээлийн тусламж үзүүлнэ](/uploads/22ae035c9dbaef842f375af3fc8663ee7705127a.jpg)
Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээий хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Хөрөнгийг Дэлхийн банкнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж байгаа Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс гаргах болсон юм. Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумын болон отроор яваа малчин өрхөд 1,200 тн тэжээл хүргэх эхний цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө. Говь-Алтай аймгийн 10 сумын 4,200 малчин өрхөд 1,1, Өвөрхангай аймгийн 19 сумын 16,300 малчин өрхөд 4,2, Баянхонгор аймгийн 20 сумын 1,200 малчин өрхөд 3.1, Өмнөговь аймгийн 10 сумын 4,000 малчин өрхөд 1,0, Дундговь аймгийн 15 сумын 7,200 малчин өрхөд 1,8 тэрбум төгрөгийн бүрэн найрлагатай тэжээл олгох юм. Тэжээлийг малчдад хүргэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна. Малчин өрхөд тусламж хүргэсэн бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүр баталгаажуулах бөгөөд Дэлхий банкны журам, дүрмийн дагуу хяналт тавихаар болжээ. Мөн малыг нэмэгдэл тэжээлээр тэжээх шаардлага, тэжээлийн хэрэгцээг тооцох, тэжээх малаа сонгох, тэжээх зөвлөмжийг хүргүүлж байна. Хүчит тэжээлийг Баялаг Фийд компани үйлдвэрлэжээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй