2020 оны IV улиралд худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтуудаа өнөөдрийн дотор бүртгүүлнэ
2021-01-08 11:29:14 Нийтлэгдсэн: Нийгэм2020 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2021 нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө. Ингэснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болох юм. Иргэд 2020 оны дөрөвдүгээр улирал буюу аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt-д бүртгүүлснээр дөрөвдүгээр улирлын урамшууллаа авах боломжтой болох юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг өнгөрсөноноос эхлэн улирал бүрд олгож буй. Өмнөх улирлын буцаан олголтыг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс уруу шилжүүлэх хуультай. Дээрх зааасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.
Хязгаарлалт тогтоосон БГД-ийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана
2021-01-08 11:12:40 Нийтлэгдсэн: НийгэмБаянгол дүүргийн 5, 6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоожтандалт, илрүүлгийн шинжилгээг 2021.01.08-09-ний хоорондзохион байгуулж байна. Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрххоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм. Хязгаарлалт тогтоосон хоёр хороонд8,000 мянган өрхийн 23,000 иргэн оршин суудаг бөгөөд тус бүсэд амьдардаг иргэдийг чөлөөтэй оруулж байгаа юм байна. БГД-ийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдах бөгөөд тандалт, илрүүлгийн шинжилгээ авч дууссаны дараа ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийнэ. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг1800-1222, 7012-3217дугаараас лавлах боломжтой. Баянгол дүүргийн Засаг даргын захирамж: Эх сурвалж:Баянгол дүүргийн Шуурхай штаб
Баянгол дүүргийн 5, 6-р хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна
2021-01-08 10:58:24 Нийтлэгдсэн: НийгэмБаянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулна. Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм. Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой. Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосон 5, 6 хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээ авч дууссаны дараа ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийнэ. Баянгол Дүүргийн Шуурхай Штаб
МЭДЭГДЭЛ Монгол улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотод мөрдөж буй Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-ийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд уг шийдвэр мөрдөгдөж байгаа бөгөөд хөл хориог чангатгах, 0 зогсолт зэрэг тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, захирамж холбогдох албан тушаалтнуудаас гараагүй болохыг мэдэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн дунд тархаад буй 0 зогсолт хийх асуудлаар холбогдох албаныхан өнгөрсөн хугацаанд тодорхой тайлбар мэдээллүүд өгч ирсэн. Албан бус, тодорхойгүй нэршлээр явж буй хөл хориог чангатгаж, хөдөлгөөнийг бүрэн зогсоох утга бүхий энэ ойлголт нь хоол хүнс, цахилгаан, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн хаах буюу иргэдийн анхдагч хэрэгцээг хязгаарлахуйц асуудлууд тул өнөөгийн нөхцөлд боломжгүй болохыг дахин онцолж байна. Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор шинжилгээ авах ажлыг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаатай 30 цэг ажиллаж байна. Цаашид шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, халдварын голомтуудыг илрүүлэх, хумих чиглэлд авах арга хэмжээг эрчимжүүлнэ. Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-ийн үед аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч шийдвэр гаргаж байхыг нийт иргэддээ хандан уриалж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ховд аймагт согтууруулах ундаа худалдаалахыг 4 дүгээр сар хүртэл хориглолоо
2021-01-07 12:31:36 Нийтлэгдсэн: НийгэмХовд аймгийн Засаг даргын шийдвэрээр хатуулаг ихтэй согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг 3-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгалаа. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, үйлчилгээний төв, дэлгүүр, баар, караоке, ресторан, кафе, зоогийн газруудыг хатуулаг ихтэй согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон ба хатуулаг багатай согтууруулах ундаа худалдахад хуваарь тогтоохоор болсон.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй