“ГАН ҮЗЭГ 2020” СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДГИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: Шилдэг сэтгүүлч, Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага номинацаар шилдгийг тус, тус шалгаруулна. Ковид-19 корона вирусийн халдвар тархалтаас сэргийлэх хөл хорионы дэглэмээс шалтгаалан шилдгийг шалгаруулах номинаци, журамд өмнөх жилийнхээс өөрчлөлт орсны зэрэгцээ шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: Шилдэг телевиз - 1 Шилдэг радио- 1 Шилдэг мэдээллийн сайт - 1 Шилдэг сонин-1 Шилдэг сэтгүүл-1 Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-1 ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: Телевизийн шилдэг сэтгүүлч-1 Радиогийн шилдэг сэтгүүлч-1 Сонины шилдэг сэтгүүлч-1 Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1 Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1 Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-1 Орон нутгийн шилдэг сэтгүүлч-1 Шилдэг редактор-1 Шилдэг менежер-1 Шилдэг судлаач-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна. Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ. Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна. Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна. Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна. Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 503 тоот. Утас: 11-330948, 94111727 И-Мэйл:[email protected],[email protected] НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА: 2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 13-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна. Шилдгүүдийг МСНЭ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 01 дүгээр сарын 16-нд зарлана. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нар өнөөдөр (2021.01.06) Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч П.Болормаа, төслийн менежер А.Лхагвадэмбэрэл, захиргааны ажилтан Б.Баярцэцэг нартай цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны санал солилцлоо. ОУХБ-ын үндэсний зохицуулагч П.Болормаа ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүсээд ОУХБ-ын Монгол дахь үйл ажиллагаа, Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь, Зохистой хөдөлмөрийн төлөө худалдаа төслүүдийг товч танилцуулав. ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд гишүүн Ж.Хунан хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зөрчлүүдийг арилгах, үндэсний хууль эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, бизнес ба хүний эрх, сургалт, нөлөөллийн ажиллагааг хамтран зохион байгуулах, ХЭҮК-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд зарим ажил, үүргийг тусгах боломжтой гэв. Манай улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцид нэгдэн орох шаардлагатай бөгөөд энэхүү конвенцийг соёрхон баталснаар хөдөлмөрийн харилцаан дахь зарим зөрчил, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг зөрчлийг шийдвэрлэхэд ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа юм. Талууд уг асуудлаар санал нэгдэж, хамтран ажиллахаас гадна ОУХБ-ын суурь конвенцийн хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах, конвенцийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах, GSP+3 хөтөлбөр, ОУХБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, ялангуяа хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай конвенцтой холбоотой зөвлөмж буюу хурдан морь унаач хүүхдийн эрх, Ковид-19 цар тахлын үед хөндөгдөж буй хөдөлмөрлөх эрхийн асуудал болон нөлөөлөл, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

45 айлд хүнсний багц тараалаа

2021-01-06 16:17:23 Нийтлэгдсэн: Нийгэм
45 айлд хүнсний багц тараалаа

Баян-Өлгий аймгийн хэсэг залуучуудсэтгэлээрээ нэгдэж БЗД-ийн өрх толгойлсон ,өндөр настай , хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн халамж шаардлагатай байгаа 45 өрхөд хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээр тусаллаа. Монгол улсад дотоодын халдвар илэрснээс хойш бараг 2 сар болж байгаа хэдий ч иргэдийнхээ амжиргааг дэмжих дорвитой санал, санаачилгууд гарахгүй байгаа нь бид ковидоор биш өлсгөлөнгөөр олон иргэдийнхээ амь насыг алдах вий гэдэг болгоомжлол иргэдийн дунд байсаар байна. Сайхан сэтгэлээрээ нэгдэж нийгэмдээ үлгэр дуурайлал болсон залуустаа шинэ ондоо ажил амьдрал өөдрөг бүтэмжтэй байхыг хүсье.

БНСУ-д амьдарч байгаа иргэдийн анхааралд

БНСУ-ын Засгийн газраас корона вируст халдварын дэгдэлт тус улсад эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр сарын 4-ний адрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд Сөүл хотод 2.5, орон нутагт 2 дугаар хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг үргэлжлүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Иймд 5-аас дээш хүний бөөгнөрөл бий болгох аливаа үйл ажиллагаа, гэр бүлийн цуглаан хийхгүй байх, аль болох олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн чанд сахиж, дараах зүйлийг анхаарна уу. Үүнд, Хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаатай холбогдуулан гадуур холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт тогтмол хийгдэх тул олон нийтийн газраар явахгүй байх, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, хувийн болон албан уулзалт, цуглаан, аяллыг хойшлуулах, цуцлах; Зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй хувийн 2 метрийн зай барьж харилцах журмыг мөрдөх; Халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт шуурхай хандах, ингэхдээ БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа 4 товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу. ЭСЯ-ны консулын зарим үйлчилгээг шуудангаар болон цахимаар авах боломжтой. Халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс халдварын тархалт намжтал, мөн Монгол Улсад 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Консулын хэлтэст биеэр ирэхгүй байх, зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай бус бол иргэний бүртгэл, бичиг баримт захиалга, итгэмжлэл, нотариатын баталгаажуулалтыг түр азнахыг зөвлөж байна. БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй, тиймээс тус улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэд оршин байгаа улсынхаа халдвар хамгааллын дэглэмийн журмыг хатуу сахиж, мөрдөхийг Элчин сайдын яамнаас анхааруулжээ. Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эрүүл мэндийн төвүүдэд хандана уу. ЭЛЧИН САЙДЫН ЯАМ,КОНСУЛЫН ХЭЛТЭС

Дархан-Уул аймаг халдваргүй “Ногоон бүс” болсноо зарлалаа

Дархан-Уул аймгийг ногоон бүс, халдваргүй аймаг болгох зорилготой энэ сарын 2,3-ны өдрүүдэд 12.000 орчим иргэнээс PCR шинжилгээ авсан. Тэгвэл өнөөдөр 20:00 цагийн орчим бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэ дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж зарим арга хэмжээ авах талаар хуралдлаа. Хурлын дараагаар хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийн эхэнд Дархан-Уул аймаг халдваргүй Ногоон бүс болсныг зарлалаа. Ийнхүү аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж, тогтоон барьсны үр дүнд Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргаж байна. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр буюу ирэх пүрэв гарагаас эхлэн 17 төрлийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэн ажиллуулахаар боллоо. Үүнд: олон улсын байгууллагууд, худалдаа үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүд, лангуу алгасахгүй хэвийн ажиллана. Зочид буудал, спорт заал, /ЕБС спорт заал/ фитнес, иог, спининг, теннис, биллиард, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ, нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/, нэг цэгийн үйлчилгээ, саун бассейн, нийтийн халуун ус, гоо сайхан, мэргэжлийн түр сургалтууд, сүлжээний бизнес, сул агууламжтай /18 хүртэлх/ бүтээгдэхүүн худалдахыг зөвшөөрлөө. Мөн Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сум хоорондын хөдөлгөөнийг нээлээ. Ингэснээр иргэд хувийн автомашин болон такси үйлчилгээ хөдөлгөөнд оролцох боломжтой бөгөөд сум хооронд хөдөлгөөнд оролцохдоо сумын Онцгой комисст заавал бүртгүүлэх аж. Дээрх үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөлтэй иргэн, ААНБ-ууд МХГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах юм. Мөн дээрх байгууллагын ажилтнууд маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах ёстой бөгөөд бүх үйлчилгээний байгууллага 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй аж.Хэдийгээр ногоон бүс болгон зарласан ч зарим үйлчилгээг нээхгүй аж. Үүнд баар, караоке, бүх төрлийн үзвэр үйлчилгээ, сүм, хийд, тоглоомын төв, бүжгийн клуб, хурал зөвлөгөөн, тэмцээн, уралдаан, үзэсгэлэн худалдаа явуулахыг хориглосон хэвээр үлдээсэн байна. Халдварын тархалтыг зогсоож чадсан иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах, амны хаалтаа зүүх шаардлагатайг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.