САР ШИНИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ийн шийдвэр гаргасан юм. Улаанбаатар хотод 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 болсон. Баяр ёслолын арга хэмжээнүүд хүн амын бөөгнөрөл үүсгэж тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлж байгаа тул коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Энэ жил Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 12, 13, 14-нд тохиож байгаа юм.

Мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

КОРОНАВИРУСИЙН ТАНДАЛТ, ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД 10946 ХҮН ХАМРАГДЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10946 хүн коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа. Шинжилгээний 25 төв, тандалтын 17 багт 261 эмч, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ажилласан. Өнөөдрийн байдлаар шинжилгээнд нийт 398068, ПСР-ийн шинжилгээнд 327467 хүн хамрагдаад байна. Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлж буйгаар коронавирусийн халдварын ойрын хавьтал 2606, дам хавьтлын 20772 иргэн байгаа аж. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НӨАТ: 2020 оны баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар албан татвар төлөгч нь 2020 оны 4-р улирлын төлбөрийн баримтаа 2021.01.08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ынбуцаан олголтын урамшууллаа авна. Нэгдүгээр сарын 8-ныдотор иргэд баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд 2020оны 4-р улирлын баримтаа 2021оны нэгдүгээр сарын 9-ноос хойшбүртгүүлбэлтухайн баримт ААНилгээгээгүй гэсэн төлөвт орно. Учир нь буцаан олголт 2021оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагддаг.Дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй гэсэн үг. ААНилгээгээгүй гэсэн төлөвтэй баримтыг хэрхэн засах вэ? -ААНилгээгээгүй байгаа төлөвтэй баримтыг нэгдүгээртebrimt.mnсайтад сугалааны дугаараар оруулах уу, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулах уу гэсэн сонголтоос баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад ороод ирнэ. Сугалааны дугаар буруу байвалААНилгээгээгүй гэсэн төлөвөө устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагддаг гэсэн үг. Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолдCI000 дугаартай баримтөгдөг. Уг баримтыг авсантохиолдолд заавал дахин давтагдашгүй дугаараар бүртгүүлснээрбаталгаажна. ТэгэхгүйболQRкод болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолдААНилгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан болхэрхэн сэргээх вэ? Хэрвээ утасны дугаар тань солигдоогүй бол 131313 тусгай дугаар луу ? тэмдэгтийг илгээснээр таны дугаар дээр бүртгэлтэй хэрэглэгчийн нэр, бүртгэл ирдэг. Бүртгэгдээд гарч ирэхгүй байна гэвэл ТЕГ-ын18001288 залганрегистрийндугаараашүүлгүүлэнзасвараа хийлгэж болно. Түүнчлэн харилцах банкны дансны дугаараа зөв хийсэн эсэхээ шалган баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хаагдсан банкны дансруутаныурамшууллынмөнгө орохгүй буцаагддаг байгаа.

Umoney карт цэнэглэх 75 цэг ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу үзүүлж байгаа билээ. Өнөөдрийн /2021.01.04/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 890 автобус, 10 аж ахуй нэгжийн 493 такси нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар дээрх хугацаанд 34419 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд 890 автобус, 369 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 75 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 27722 удаа уншуулжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.