Нийслэлийн удирдах ажилтнуудын цахим шуурхай зөвлөгөөн боллоо
2021-01-04 12:06:26 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн удирдах ажилтнуудын цахим шуурхай зөвлөгөөн боллоо](/uploads/33d9cb3c8f7d06a74691781a76469f3aff6d5864.jpg)
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Зөвлөгөөнөөр өнгөрсөн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны ноцтой гэмтэл үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цахилгааны хэт ачаалал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гарсан ажлын хэсэг хариуцлагатай жижүүрийн үүргийг 24 цагийн турш гүйцэтгэж үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн хүсэлтээр цагаан давааны хогийн цэгийг өнөөдрөөс /2020.01.04/ нээж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийнажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгөв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах, 2021 онд нийслэлчүүдийн дунд ямар зорилтот жил болох талаарх төлөвлөгөөг боловсруулах, 2021 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон нийт байгууллагад үүрэг болгов. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний ариутгал, халдваргүйтгэлийг сахиулах, автобус, такси үйлчилгээний жолооч нарыг бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байхад чиглэсэн арга хэмжээ авах үүргийг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Багануур дүүргийн тохижилтын ажилтнуудын цалинг 50 мянган төгрөгөөр нэмжээ
2021-01-04 11:56:19 Нийтлэгдсэн: Нийгэм![Багануур дүүргийн тохижилтын ажилтнуудын цалинг 50 мянган төгрөгөөр нэмжээ](/uploads/3b3e0c0f090cc4bd5686a8dd9709a2d61fa8421c.jpg)
Багануур дүүргийн тохижилт үйлчилгээний ажилтнуудын цалин 2021 оны нэгдүгээр сараас эхлэн 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн шинэ оны ажлын эхний өдөр дүүргийг цэвэр цэмцгэр байлгах, амьдрах орчныг сайжруулахаар ажиллаж буй Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын ажилчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна. Уулзалтын эхэнд 2021 онд хийж хэрэгжүүлэх болон хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулсан ба тус байгууллагын ажилчдын зүгээс төр захиргааны байгууллагаас анхаарч ажиллаж автомашины парк шинэчлэлийг хийсэнд сэтгэл хангалуун байгаа илэрхийлсэн байна. Засаг дарга С.ДаваасүрэнБагануур дүүргийг маш цэвэр цэмцгэр хот гэдэг тийм байлгахын төлөө зогсолтгүй зүтгэж байгаа та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Багануур тохижилт ОНӨААТҮГ нь энэ оноос хоёр хуваагдаж нэг хэсэг нь тохижилтоо хариуцаж нөгөө хэсэг нь Багануур гэрэлтүүлэг, чимэглэл ААТҮГ нэршилтэйгээр гэрэлтүүлгээ хариуцаж үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Гэсэн хэдий ч ажилчдын хувьд цалин хөлс болоод бусад зүйлд өөрчлөлт байхгүй. Оны эхнээс ажилчин бүрийн цалин 50000 төгрөгөөр нэмэгдэж байна гэжээ. Эх сурвалж: Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Цагдаагийн газрын шилдэг хэлтэс, албан хаагчид тодорлоо
2021-01-01 10:03:55 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн Цагдаагийн газрын шилдэг хэлтэс, албан хаагчид тодорлоо](/uploads/57226bec3dd2dd3fee389b41981864ba820f36dc.jpg)
Нийслэлийн 2020 оны цагдаагийн удирдах газрын шилдэг хэлтэс, албан хаагчдыг шалгаруулж мөнгөн урамшуулал олголоо. Энэ онд хамт олныхоо дундаас ажил, үүргээрээ манлайлан ажилласан шилдэг хэлтэс, хэсгийн ахлагч, хороо хариуцсан цагдаа, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарын шагналыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Н.Баярчимэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нар гардуулан өгөв. Ажил, үүргээрээ хамт олныгоо манлайлан шагнал хүртэж буй цагдаагийн бие бүрэлдэхүүн албан хаагчдад нийслэлийн 1 сая 500 мянган иргэдийн нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2020-2025 оны мөрийн хөтөлбөрт нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд цагдаагийн байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх олон ажлууд тусгагдсан. Үүний нэг хэсэг нь мөрийн хөтөлбөрийн биелэлт нь оруулж буй хувь нэмрийг үнэлж цагдаагийн бие бүрэлдэхүүнд урамшуулал олгох ажил цаашид ч хэвийн үргэлжилнэ. Бусад бие бүрэлдэхүүн энэхүү шагналыг авахын төлөө зүтгэх, гардаж авах сайхан мөчийг хүлээж буй байх. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье хэмээн Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шилдэг албан байгууллагаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Давуузулын хэлтэс шалгарлаа. Түүнчлэн шилдэг хэсгийн байцаагчаар Б.Эрдэнэбаяр, Х.Наранбаатар, Ч.Даваа, Н.Дамдинсүрэн, С.Мөнхбат, Г.Тодгараг, Б.Энхбаяр, Б.Нарандаваа, А.Пүрэвдорж, Б.Алтан-Өлзий шилдэг хороо хариуцсан цагдаагаар Н.Наянбаатар, Б.Батзориг, Б.Энх-Учрал, М.Өнөрсайхан, Б.Батзаяа, Ц.Цогсүрэн, Э.Борхүү ,Э.Баярбат, Э.Ууганбаяр шилдэг эрүүгийн мөрдөгчөөр Ж.Дагвадорж, Б.Пүрэвдорж, Г.Цэрэгбаатар, Л.Отгонтөгс, Б.Нямгэрэл шилдэг мөрдөгчөөр Б.Барсболд, Ц.Орхонсэлэнгэ, И.Мария, Б.Номин-Эрдэнэ, Г.Чингис нар тус тус шалгарав.
![Хотын дарга уриалга гаргалаа](/uploads/3165c460a9dc89b16707716d23801db96ca3135d.png)
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхдийн төлөө фонд-ыг сэргээн байгуулах тогтоол гаргасан. Энэ хүрээнд Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл, спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрт нийслэлийн харьяа төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа Хүүхдийн төлөө фондод хандивлахыг уриалж, өөрөө нэгдэж буйгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар илэрхийллээ. Мөн энэхүү тогтоолыг үндэслэн Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр тэрээр Хүүхдийн фондын үйл ажиллагааг дэмжин Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн, батламжийг Соёлын Сайд С.Чулуунд гардуулан өгсөн юм. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1972 онд Хүүхдийн төлөө фонд олон нийтийн санг байгуулсан түүхтэй. Тухайн үед нийслэлийн удирдлага Хүүхдийн төлөө фондтой хамтран ажиллаж, жил бүрийн нийтийн субботникийг зохион байгуулах, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчныг бий болгох, хүүхдийн төлөө цогцлоосон бүтээн байгуулалтуудын цэвэр цэмцгэр, соёлч боловсон орчин, ашиглалтыг хангах зэрэг ажлыг өдөр тутам хийж гүйцэтгэж ирсэн түүхэн уламжлалтай. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Энэрэл эмнэлэг iso 9001:2015 чанарын стандартын гэрчилгээ авлаа
2021-01-01 09:59:24 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн Энэрэл эмнэлэг iso 9001:2015 чанарын стандартын гэрчилгээ авлаа](/uploads/c3c822fb03250c88f0da50c35f1b8b28b8579285.png)
Нийслэлийн Энэрэл эмнэлэг 2020 онд үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, ажиллаж байна. Уг стандартын 10 бүлэг 131 шаардлагын дагуу үйл ажиллагааг нийцүүлэн ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажилтын хоёр үе шаттай шалгалтад амжилттай хамрагдан баталгаажилтын гэрчилгээг хүлээн авчээ.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 29 байгууллагаас өмнө нь Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв чанарын стандартын гэрчилгээ авсан байна. Тэгвэл нийслэлийн Энэрэл эмнэлэгт тус стандартыг нэвтрүүлснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, үйл ажиллагааны дотоод хяналтыг тогтмол хийж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн байгууллагын нэг болж байгаа юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй