Нийслэлийн Цэргийн штаб 2020 оны ажлаа дүгнэлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оны ажлаа дүгнэн тайлангаа цахимаар хэлэлцэж, 2021 оны зорилго, зорилтуудаа тодотголоо. Цахим тайлангийн хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Анхбаяр, нийслэл дүүргийн цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцлоо. Хурлын эхэнд Нийслэлийн Цэргийн штаб 2020 онд тавьсан зорилго, зорилтуудаа хэрхэн биелүүлж, ололт амжилттай ажилласан талаарх тайланг цахим хэлбэрээр танилцуулж 2020 оны ажилд хяналт шалгалт хийж, үнэлгээ өгснөө танилцууллаа. Дүүргүүдийн Цэргийн штабуудын 2020 оны үйл ажиллагааны дүнгээр Хан уул, Баганхангай, Багануур дүүргүүдийн Цэргийн штаб бүрэн хангалттай үнэлэгдлээ. Нийслэлийн Цэргийн штабын 2020 оны ажил мэргэжлийн аваргаар Баянзүрх дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа С.Амартогтох, Багахангай дүүргийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, ахмад Б. Отгонжаргал, Хан Уул дүүргийн Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Н.Цэцэгбал, Сүхбаатар дүүргийн Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн, Баянгол дүүргийн дайчилгааны офицер, дэд хурандаа С.Бүдрагчаа Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч, сургагч ахлагч С.Цэндзэсэм нар шалгарлаа. Цэргийн штабаас 2020 онд Хууль тогтоомж, иргэн-Цэргийн харилцааны жил-ийн зорилго дэвшүүлж хэрэгжилтийг бүрэн ханган ажилласан бол 2021 оныг Төрийн батлан хамгаалах үйлчилгээ-Цахим шинэчлэл-ийн жил болгон дараах зорилтыг дэвшүүлээд байна.

Товчоодоор 2133 зорчигч нэвтэрч, 1682 хүн хотоос гарсан байна

Өчигдрийн 18:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1040 тээврийн хэрэгслээр 2133 зорчигч хот руу нэвтэрч, 923 тээврийн хэрэгслээр 1682 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Мөн нийслэлийн хэмжээнд гудамж замын хөдөлгөөн зохицуулалт хяналт шалгалтад 277 цэгт 654 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн 2020 оны “хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг хороо, хот нийслэлээ манлайлсан Хөдөлмөрийн аварга-уудаа тодруулдаг уламжлалтай. Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил коронавирусийн цар тахлаас ард иргэдээ хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй 30 ажилтан, алба хаагч Хөдөлмөрийн аварга боллоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн орлогч Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ч.Нанжидсамбуу нар гардуулан өгсөн юм. Нийслэлийн 2020 оны Хөдөлмөрийн аварга-аар: Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Батбаярын Үнэнмөнх Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Жаргалсайханы Алтанхуяг Нийслэлийн Онцгой байдлын газрын Судалгаа, дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Батчулууны Баатар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн зохицуулагч, ахлах ахлагч Батдэлгэрийн Баярхүү Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, ахмад Дамдинсүрэнгийн Энхбаяр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Клиникийн халдвар судлагч эмч Сэрдамбын Оюунгэрэл Цэргийн төв эмнэлгийн Аврахуй анагаах ухааны тасгийн эрхлэгч, хурандаа Галхүүгийн Наранхүү Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерын лаборант Баярмагнайн Гэрэлмаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын нэгдүгээр тасгийн эрхлэгч Гангаагийн Цэвэлмаа Баянзүрх дүүргийн Сүрьеэгийн диспансерын зохицуулагч эмч Батсүрэнгийн Пүрэвсүрэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлагч эмч Ганхуягийн Зулцэцэг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Сүрэнгийн Отгонбаатар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Хог тээврийн машины ачигч Осорын Самданцэрэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Усалгаа бороожуулагчийн машины жолооч Чойжингийн Доржпалам Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Шаравын Мөнхжаргал Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Жамсранжавын Дагвасүрэн Геодизи усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Сугарын Батсайхан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахлах нягтлан бодогч Оюунцэцэгийн Дэлгэрцэцэг Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга,газрын даргын орлогч хурандаа Балжидын Баатар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Дорждэрэмийн Цэнд-Аюуш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Намсрайн Нарангэрэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Даваасүрэнгийн Лхамсүрэн Мөнхийн тун ХХК-ийн Ерөнхий захирал Цэвэгжавын Алтанцэцэг Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны хэмжилт үнэлгээ сургалт судалгаа мэдээллийн төв-ийн гүйцэтгэх захирал Өсөхбаярын Батзориг Хүнс комплекс ХХК-ийн ерөнхий технологич Цолмонгийн Булган Геодизи усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шугам сүлжээний техникч Дашнямын Идэрсайхан Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Токарьчин Өлзийхишигийн Энхбат Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журмын хамгаалах газрын Ахлах байцаагч цагдаагийн хошууч Батбаатарын Баттулга Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Пүрэвийн Очбадрах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах Тасгийн дарга, цагдаагийн хошууч Дашпунцагийг Бадам-Очир нар тодров. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Баянзүрх дүүргийн иргэд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээнд идэвхитэй хамрагдахыг уриалж байна

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст Ковид-19 халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 28-ны 14:00 цагийн байдлаар, тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 55.106 хүнийг хамруулаад байна. Тиймээс тус дүүргийн иргэд коронавируст Ковид-19 халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхитэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

МЗХ үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад шагнал гардууллаа

Цар тахлын хөл хорионы үед цаг, наргүй ажил үүргээ гүйцэтгэж байгаа залуустаа Монголын Залуучуудын Холбооноос талархлаа илэрхийлж, шилдэг залуусын шагналыг гардуулан өглөө. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтанүүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргий Гүнт дэх хяналтын цэг, Сонгинохайрхан дүүргийн 22-ын хяналтын цэг, Баянзүрх дүүргийн хяналтын цэг, Эмээлт болон Өлзийт дэх хяналтын цэгт ажиллаж байгаа залууст Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од шагналгардуулан, ажилд нь амжилт хүслээ. Мөн нийслэлчүүдийн сайжруулсан түлшээр хангаж ажиллаж байгаа Тавантолгой түлш компанийн залууст хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. Ингээд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цар тахлын онцгой нөхцөлд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдадаа амжилт хүсээд хамтдаа хүнд цаг үеийг туулнагэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.