Талархал

2020-12-10 09:52:26 Нийтлэгдсэн: Нийгэм
Талархал

Нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагаанд хүч нэмэн хандив өргөсөн НВЦ компанийн НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ хамт олонд талархал илэрхийлж байна. Хандивын бүтээгдэхүүн Нийслэлийн Онцгой комисс, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд, Нийслэлийн замын цагдаа, НМХГ-ын алба хаагчдад танай хамт олны нэрийн өмнөөс хүргэгдэх болно. Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн албан байгууллагуудын хамтын хариуцлагын хүчээр цар тахлын хүнд үеийг удахгүй давна гэдэгт итгэлтэй байна.

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орно

2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна. Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байна. Улаанбаатар хот орчмоор:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Товчоодоор хотруу 5443 иргэн нэвтэрч, 7021 иргэн гарсан байна

Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1768 тээврийн хэрэгслээр 5443 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 2151 тээврийн хэрэгслээр 7021 зорчигч хотоос гарсан байна. Нийт 12461 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Нэг өрх- Нэг иргэн” тандалт шинжилгээний явц 94 хувьтай байна

Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст Ковид-19 халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар 65860 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж, уг ажлын явц 94 хувьтай үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020.12.08-ны 08:00 цагаас өнөөдрийн /2020.12.09/ 08:00 цагийн хооронд 9314 хүнд уг шинжилгээг хийснээс 9280 ПСР-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээжээ. Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулж байгаа юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 чиглэлийн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хот болон зарим аймагт сунгаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх даваа гараг /2020.12.14/-аас сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж буйг зарлалаа. Хөл хорионы дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан үйлчилгээний 52 байгууллагын эрсдэлийн зэргийг тодорхойлж, олон улсын туршлагыг судалж эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэв. Тэгэхдээ гараа ариутгах, маск зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэх зөвлөмжийг чанд биелүүлэхийг онцгой анхааруулсан юм. 2020.12.14-нөөс үйл ажиллагааг нь нээх аж ахуйн нэгжүүд: Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг Барилгын материалын худалдаа Модны зах Авто техникийн зах Ресторан Кафе Цайны газар Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар Хүргэлтийн хоол Кофе шоп Хувцас захиалга, засвар Гутал захиалга, засвар Гэр ахуйн тавилгын захиалга засвар Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар Цүнх захиалга, засвар Нүдний шил захиалга, засвар Цоож, түлхүүр засвар Цаг засвар Хими цэвэрлэгээ, угаалга Гэрэл зураг Айл нүүлгэх үйлчилгээ Эд бараа түрээслэх үйлчилгээ Нийтийн бие засах газар Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ Авто засвар Дугуй засвар Автомашины угаалга Автомашины доторлогоо Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа Автозогсоол Нийтийн байрны үйлчилгээ Барилга засвар Таксины үйлчилгээ НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.