“ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” хандивын аяны хүрээнд ХҮНСНИЙ 2000ш багцыг зорилтод бүлгийн иргэдэд хүргэж байна
2020-12-09 17:16:53 Нийтлэгдсэн: НийгэмУлсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачлан зохион байгуулж буй Далайд дусал нэмэр аяны хүрээнд Коронавируст халдварт өвчний хөл хорионы улмаас өрхийн орлогогүй болсон иргэдэд хүнсний тусламж олгох үйл ажиллагаа эхэллээ. Хүнсний хандивын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР аянд иргэд болон ААН байгууллагууд нэгдэж идэвхитэй оролцож байгаа нь хүнд хэцүү цагт нэг нэгэндээ тусалсан шиг туслаж чаддаг ард түмэн гэдгийг батлан харуулж байна. Мөн энэ удаагийн хандивын аян дүүргийг томоор нь харж, нэгдсэн зохион байгуулалтад орж хийж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн зорилтот бүлгийн иргэдээ сонгохдоо ДОК-ын дэргэд ажиллаж байгаа CALL CENTER-д ирсэн иргэдийн хүсэлтүүд болон хороо дүүргийн нийгмийн ажилтнуудын гаргасан тусламж, дэмжлэг нэн яаралтай хэрэгтэй айл өрхүүдийн судалгаан дээр үндэслэж байгаа учраас ХҮНСНИЙ БАГЦ яг зорилтот эзэддээ очих боломжтой гэж ойлгож болно гэлээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд амьжиргааны түвшин доогуур, өдөр тутмын орлого нь зогссон иргэдэд зориулж 2000ш хүнсний багцыг түгээх ажлыг эхлүүллээ. Энэхүү 2000ш хүнсний багцын түгээлтийг дүүргээс сонгогдсон төлөөлөгчид хариуцаж байна. Харин иргэдийн судалгааг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын нийгмийн халамжийн хэлтэс, CALL CENTER 1900-1063 дугаарт тусламж авах хүсэлтэй иргэдийн дуудлагын дагуу бүртгэн авчээ. Түгээгдэж байгаа хүнсний 2000ш багцад Милл Хаус ХХК, Ариг сувд ХХК, Гүрж амт ХХК, Мон давс ХХК, Мон райс органик фүүдс ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудаас нийт 34 тонн 460кг гурил, будаа, ургамлын тос, цайны идээ, өрмөнцөр, давс, ёотон зэрэг багтжээ. Далайд дусал нэмэр аян нь 11-р сарын 23ны өдрөөс эхэлсэн, одоогийн байдлаар 32 аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, сургууль цэцэрлэгийн удирдлагууд нэгдээд байна. Өнөөдрийн байдлаар нийт 150 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, эд зүйлс цугласан байна. Тухайлбал 41 сая төгрөг бэлнээр, 71000ш амны хаалт, 6000ш ариутгалын бодис, 10ш халаагуур зэрэг цугласан. Аяны хүрээнд өмнө нь Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 28 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай амны хаалт, гар ариутгагч, хамгаалалтын хувцас, нүүрний хаалт зэргийг хандивласан. Мөн дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, Олон улсын байгууллагын хандив тусламжаар 2558 өрхөн хүнс тэжээлийн дэмжлэг, 1499 өрхөнд нийгмийн халамжийн сангаар дамжуулж шахмал түлшний тусламж үзүүлжээ. ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР хандивын аян үргэлжилж байна.
Алтай холдинг группын үүсгэн байгуулагч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн нэр хүндэд халдсан, илтэд ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг албан бус хэн дуртай хувь хүн мэдээлэл оруулах боломжтой блогоос иш татан зарим хэвлэлээр түгээж буй бохир улс төрийн үйлдэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. Нэг. С.Батболдыг Ерөнхий сайдын алба хаших хугацаанд гадны хөрөнгө оруулалт үлэмж ихээр нэмэгдэн манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувь хүртэл нэмэгдэж түүхэн дээд амжилтад хүрч, бизнесийн салбар хурдацтай хөгжиж байсанд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон манай хамт олон бахархаж явдаг. Хоёр. Алтай холдинг групп болон С.Батболдтой хамаарал бүхий аливаа хуулийн этгээд шударга өрсөлдөөний зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Төрийн худалдан авалтын тендер, концессын үйл ажиллагаанд оролцож байгаагүй, ер нь Төртэй бизнесийн харилцаанд орж байгаагүй болно. Улс төрийн шалтгаанаар хууль, хяналтын байгууллагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их хурлын гишүүн С.Батболдын хамаарал бүхий компаниудыг хэд хэдэн удаа шалгасан боловч тэдгээр компаниудын үйл ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл илрээгүй гэсэн дүгнэлтийг тухай бүр гаргаж байсан. Алтай холдинг групп нь өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтуудаа бусад энгийн бизнес эрхлэгчдийн адил банкны бизнесийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Гурав. Түүний хамаарал бүхий компаниудынх нь үйл ажиллагаанаас ямар нэг хууль бус үйлдэл илрэх боломжгүй болоод эхлэхээр нэр төрийг нь унагаах ганц боломж хэмээн үзэж хувийн хөлсний байгууллагад захиалга өгч 2008-2009 оны хооронд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн гэрээ-г байгуулах явцад хууль бус хөрөнгөжсөн гэх агуулгатай ор үндэслэлгүй мэдээлэл тараажээ. Монгол Улсын Засгийн Газар Оюутолгойн гэрээг 2009 оны 10 дугаар сард байгуулсан. Гадаад хэргийн сайд хийж байсан С.Батболд нь Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох Төрийн болон Иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн турш хэлэлцсэн уг гэрээг батлах явцад нөлөөлөх боломжгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой, тодорхой зүйл юм. Энэ гэрээ хэлэлцээрт С.Батболд оролцоогүй. Үүнийг Монголын ард түмэн мэднэ. Харин тэрээр Ерөнхий сайд болсныхоо дараа буюу 2011 онд тус гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, Монголын талын эзэмшлийн хувь ямар ч тохиолдолд буурахгүй зэрэг Монгол Улсдаа болон ард түмэндээ ашигтай нэмэлт заалтуудыг оруулах ажлыг зохион байгуулсан байдаг. Мөн Голланд Улстай давхар татварын хэлэлцээрийг соёрхон баталсан хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, улмаар УИХ-д баталснаар Оюу толгойгоос Монгол Улсад суутган татах татварын хэмжээ нэмэгдсэн байдаг. Дөрөв. 1990 онд манай улс чөлөөт эдийн засагт шилжсэнээс хойших хугацаанд манай улсад 100 гаруй орны арван мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдэж, монгол улсын хөгжил дэвшилд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан байдаг. Эдгээр компаниудад хамтран ажилласан хөрөнгө оруулагч бүрийн бие даан хийсэн бизнесийн болон хувийн худалдан авалтын үйл ажиллагааг Монгол дахь хэн нэгэн түнш, бизнесийн хамтрагчтай нь хамаатуулан тайлбарлаж, гүтгэх нь бодит байдалд нийцэмгүй үйлдэл юм. Тав. С.Батболд болон Алтай холдинг группын нэр хүндэд халдах зорилго бүхий илтэд үнэнд нийцэхгүй гүтгэлгийг олон жилийн турш дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацаж, ашиг хонжоо хайж ирсэн боловч эдгээр гүжир гүтгэлэг нь хуулийн өмнө болон цаг хугацааны явцад үнэн зөвд ялагдаж ирсэн билээ. Улсын Их Хурлын болон аливаа ээлжит сонгуулийн өмнө хэн нэгний нэр хүндийг унагаах зорилгоор захиалгат гүжирдлэгийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар тараах явдал сүүлийн хэдэн жил хэвшил болсон учир цаашид Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн С.Батболдын нэр хүндэд халдсан мэдээллийг зохион байгуулалттайгаар тараахаар бэлтгэж байгааг та бүхэндээ урьдчилан мэдэгдэх зорилоо. Шинжлэх ухааны судлагдахуун болтлоо хөгжсөн хар пиар гэх зохион байгуулалттай гүжир гүтгэлгийн үйл ажиллагаа цаашид Монголын улс төрөөс устаж, үнэн зөв ялан дийлнэ гэдэгт итгэж байна. АЛТАЙ ХОЛДИНГ ГРУПП
Зүүн хойд Азийн хотууд Ковид-19 цар тахалтай тэмцэж буй сайн туршлагаа хуваалцлаа
2020-12-09 11:57:17 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Тамгын газар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 4 дэх удаагийн форумыг Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сэдвийн хүрээнд, амжилттай зохион байгууллаа. Анх 2014 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Азийн сантай хамтран зохион байгуулснаас хойш 2 жил тутам тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа коронавируст цар тахлын дэгдэлтийн улмаас цахимаар зохион байгуулав. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улсын 18 хотын шийдвэр гаргах түвшний хотын удирдлагууд, судлаачид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нийт 80 гаруй төлөөлөгчид цахимаар оролцлоо. Энэ удаагийн форумыг нээжНийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчЖ.Сандагсүрэн үг хэлсэн бол Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сео Жёонг Хюб,ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчЖ.Сандагсүрэн Хотууд бид КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулгараад байгаа билээ. Гэхдээ энэ хүнд үе удахгүй ард хоцорч, цар тахлын дараах нийгэм-эдийн засгийн хөгжлийн шинэ орчин биднийг хүлээж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Иргэдийн эрүүл мэндийн асуудлаас бүх нийтийн цар тахал, цаашлаад эдийн засгийн цохилт, үүнээс үүдэлтэй хямралын олон давалгаа ээлж дараалан ирж буй энэ үед хотууд мэдлэгээ хуваалцаж, туршлагаа солилцож буй нь нэн ач холбогдолтойг дахин тодотгож байгааг хүлээн авна уу... хэмээв. Мөн Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотоос авч хэрэгжүүлж байгаа бодлого ба хариу арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг танилцууллаа. Тэрбээр Монгол Улс нь 2020 оны 11 дүгээр сарын дунд хүртэл дотооддоо халдвар алдаагүй цор ганц улс байсан. Гадаад улс дахь монгол иргэдээ татан авах болсонтой холбогдуулан зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлууд батлагдсан юм. Ковид-19 цар тахлын дотоодод батлагдсан анхны тохиолдол гарсантай холбоотойгоор Улаанбаатар хот болон зарим аймгууд энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улмаар хөл хориог 2020 оны 12-р сарын 11-ний өдрийг хүртэл хэсэгчлэн сунгасан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах ажлын хүрээнд батлагдсан тохиолдлуудын ойрын болон шууд бус хавьтлыг хянах, улмаар Ковид-19 цар тахлын түргэвчилсэн болон нарийвчилсан PCR шинжилгээнд хамруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн зайнаас харьцах, хөл хорио тогтоох, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах зэрэг нь агаарын замаар халдвар тархахыг хязгаарлах үр дүнтэй аргууд болсоор байна гэлээ. Мөн коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, ажлын байр, нийгмийн зарим асуудал, эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудал Улаанбаатар хотод сорилт болж байгааг дурдсан юм. Москва хотын Засгийн газраас тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Москва хотын Засгийн газрын харьяа МосТрансПроект Нийтийн тээврийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, Доктор Александр Поляков танилцуулав. Мөн Бээжин хотоос коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Сөүл хотын захиргаа Ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа арга туршлагаа танилцуулав. Түүнчлэн олон улсад болон Номхон далайн баруун бүсэд ковид-19 цар тахлын хүрээнд сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Манила хот дахь ДЭМБ-ын тус бүсийн салбарын Эрүүл мэндийн яаралтай тусламж, эрсдэлийн хөтөлбөрийн үнэлгээний менежер Доктор Тамано Мацуй танилцуулж, илтгэл тавьсан юм. Тус форумыг хааж хэлсэн үгэндээНийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчЖ.Сандагсүрэн ...Цаашид Зүүн хойд Азийн хотууд идэвх зүтгэлтэйгээр, олон талт хамтын ажиллагаа, эв нэгдэлд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, эрүүл мэнд, онцгой байдал, нийгмийн халамжийн оновчтой, үр дүнтэй бодлогоор хотын иргэдийг цар тахлын гамшгийн эрсдэлээс хамгаалж, цаашлаад коронавируст тахлыг таслан зогсоож чадна гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэгдсэн ЗХА-ийн форумын дүрмийн баримт бичгээр Улаанбаатар хотын санаачилсан Форумыг бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааны байнгын механизм болгох эхлэл тавигдаж байгаад бид баяртай байна.... гэсэн юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагуудхувийн хэвшлийн ажахуйннэгж, байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийгбүрдүүлж, цахим албан бичгийнwww.smartoffice.mnсистемийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ талаарНийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр Цар тахлын үед технологийн шийдлийг ашиглан хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гарган иргэдийн зорчилт хөдөлгөөнийг хянах QR код системийг нэвтрүүлсэн. Нэг жилд нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагуудад ирдэг албан бичгийн тоо нь ойролцоогоор 450 мянга орчим байдаг. Эдгээрийг100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх ажил дуусаж байна. Ингэснээр биечилсэн харилцааг хумьж, цаг хугацаа, эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Тоон гарын үсэггүй аж ахуйн нэгжийн албан бичгийг 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл тоон гарын үсэггүйгээр авахаар Архивын ерөнхий газартай тохирсон. Цаашид аж ахуйн нэгж бүгд тоон гарын үсэгтэй болох шаардлагатай. Дээрх системээр албан бичиг илгээхэдАлбан хэрэг хөтлөлтийн MNS:5140стандарт-ыг хангасан байх шаардлагатай. Хэрэв албанбичиг ньстандартыншаардлагахангаагүйтохиолдолдтөрийн байгууллагаас албан бичгийг буцаах эрхтэй юм. Түүнчлэн энэхүү хэрэглээг дадталиргэдээс албан бичгийг уламжлалт байдлаарбичиг хэргийн ажилтан хүлээн авч байгаа гэв. Мөн Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.ЧинзоригНийслэлийн хэмжээнд 30 мянган автомашин QR код ашиглаж тээврийн хөдөлгөөнд оролцож байна. Улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Үндэсний дата төв байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг QR кодтой болгож байна. ААН-үүд www.QR.119.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлэх боломжтой. Үйлчлүүлэгчид энэхүү кодыг И-баримт системээр уншуулснаар халдварын хавьтагчдыг илрүүлэх, цааш тарах эрсдэлийг хумих бүрэн боломжтой юм гэв.
Энэ сард Франкфурт, Сөүл, Токио хотууд руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ
2020-12-09 11:16:00 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаарШадар сайд Я.Содбаатар Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж цаашид хэрэгжүүлэх зүйлсийн саналыг дэвшүүлэв. Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сардтусгаарлалтын байрны хүрэлцээ, нөөцийг харгалзан үзэж Франкфурт, Сөүл, Токио хотууд руутусгай үүргийн гурван нислэг хийх саналтай байгааг илэрхийлсэн юм. 11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан байсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжинд хамруулахаар төлөвлөж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй