Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшигч Н.Дэмбэрэлийн мөрийн хөтөлбөр

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан тус албан тушаалд нэр дэвшигч Нинжийн Дэмбэрэл миний бие Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, байгууллагын Стратегийн төлөвлөгөөнд нийцүүлэн өөрийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах доорхи РЕФОРМ хөтөлбөрийг боловсруулснаа танилцуулж байна. Хэрэгжүүлэх зорилтууд: Нэг. БОДЛОГО, ӨРСӨЛДӨӨНИЙ СТРАТЕГИЙН РЕФОРМ Өөдрөг ирээдүй рүү хүн ардаа чиглүүлж, сэтгэл амар амгалан бол эрүүл сэтгэж хөдөлмөрлөж амьдарч чадна, мэдлэг үнэн бол бүтээж ялж чадна, хандлага харах өнцөг зөв бол асуудлыг шийдэж давж туулж аливаа асуудлын ард гарч чадна гэсэн үндсэн бодлогыг тууштай мөрдлөг болгож ард түмнийхээ сэтгэлд хайр энэрэл, оюун ухаанд нь шилдэг мэдлэг мэдээлэл, аливааг ойлгох хараа хандлагад нь зөв өнцөг ухаарал олгож өгч чаддаг чиглүүлэгч суваг нь байх ингэж чадснаар үндэстнээ хөгжүүлэхэд гол хувь нэмэр оруулагч үндэсний оюун санааны төв, соён гэгээрүүлэгч нь болно. Монгол улсад сүүлийн 30 жилийн хугацаанд хувийн хэвшлийн өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, 160 гаруй телевизийн компани, 180 гаруй мэдээллийн сайт, 60 гаруй радиогийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсэн байгуулагдсанаар дэлхий нийтэд түгээмэл асуудал болоод байгаа ардчилал, чөлөөт, либерал үзэл, хувь хүний үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх нэрийн доорх хэт туйлширсан сөрөг бөгөөд хөнгөн хуумгай, судлагаа шинжилгээгүй, нэг талыг барьсан, олон нийтийг бужигнуулсан, айдас хүйдэст автуулсан мэдээ мэдээллээрээ хоорондоо өрсөлдөх болсон. Энэ нь үргэлжлэн сошиал медиа түгэн дэлгэрсэн сүүлийн жилүүдэд ямар ч хувь хүн хувь нэмрээ оруулж болохуйц засаж залруулж хянаж үл чадах томоохон эргүүлэг болсон гэж дүгнэхэд болохоор байна. Хэдийгээр үнэн мөнийг ярьж хэлж сануулж байх, анхааруулах сэрэмжлүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулж байгаа зэрэг зөв зүйтэй талууд бий боловч том зургаараа хүн амд үзүүлэх нийгмийн нөлөөллийн хувьд сөрөг тал руугаа уралдан хөгжиж байгаа нь нийт балансыг алдагдуулсаар байгаа юм. Нөхцөл байдал ийм байгаа үед МҮОНРТ нь хэвлэл мэдээллийн салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүнд өөрсдийн хэвлэн нийтлэлийн бодлого стратегийг маш тодорхой гаргах нь зөв юм. 1.1 Хараат бус бодлогын реформ Хараат бус байх нь МҮОНРТ-ийн үндсэн язгуур зорилтын нэг билээ. Хараат бус байна хэмээн ОНРТ-ийн хуулинд заасан боловч өнөөг хүртэл хараат бус болох замаа олоогүй яваа нь үнэн. МҮОНРТ Үндэсний шилдэг бүтээлүүд гаргадаг, Үндэсний контент үйлдвэрлэлийн тэргүүлэгч, Зохиогчийн эрхийг дээдлэгч, хамгаалагч, Дэвшилтэт технологийг дэмжигч, Ногоон хөгжлийн бодлогын манлайлагч байх зорилтуудыг хэрэгжүүлснээр санхүүгийн хараат бус цаашлаад хараат бус байдлыг хангаж ажиллана. Өнөөдрөөс яг 15 жилийн 2005 онд, өмнөх энэ өдөр Монгол Улсын Их Хурал хууль гаргаж, олон нийтэчлэх гэсэн цоо шинэ нэр томьёогоор нэгэн том шилжилтийг эхлүүлсэн юм. ОНРТ-ийн хууль батлагдан гарч байсан тэр цаг үе бол 1990 оны шилжилтээс хойш 15 жил өнгөрөөд байхад улс орон даяар гардаг цорын ганц суваг нь хуучин үзэл суртлын хэрэгсэл байсан тэр инерцээрээ зөвхөн нэг намд үйлчилсээр байсан цаг. Гэтэл нэг л өдөр УИХ-аас хууль гарч, үүнээс нааш түүнээс цааш намчирхахгүй, улс төржихгүй, хувьд ч дагнан үйлчлэхгүй, харин зөвхөн олон нийтэд үйлчилж, төрөлж арилж гэсэн үүрэг хуулиар оногдсон нь тэр. ОНӨН-ийн хөгжлийн хандлагын хамгийн чухал зарчим бол санхүүгийн хараат бус байдал. ЮНЕСКО-гийн зөвлөмжинд үүнийг MUST be буюу байх ЁСТОЙ гэсэн нэлээд хүчтэй үгээр илэрхийлсэн байдаг. Улс орон болгон өөр өөрийн онцлогоор санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн байдаг ч, нэг эх үүсвэрээс хэт хараат байлгахгүйн тулд аль болох олон эх үүсвэртэй байхыг уг зөвлөмжинд заажээ. Эдгээр нь: Төсвийн дэмжлэг; Үзэгчдийн хураамж; Ивээн тэтгэлэг; Хандив тусламж; Хамтын ажиллагаанаас болон программын худалдаанаас олох орлого гэсэн хэлбэрүүдтэй байхаар заасан байдаг. ОНРТ-ийн хуулийг санаачилан батлуулсан УИХ-ын эрхэм гишүүд дэлхий нийтэд хүчээ авсан мэдээллийн томоохон хэрэгслүүд болох Английн BBC, Германы Дойче Велле, Японы NHK, Aмерикийн PBS бүгд улсын төсвөөс буюу олон нийтийн татвараас санхүүждэгийг судалж мэдээд, OНРТ-ийн нийт санхүүжилтийн тодорхой хувийг улсын төсвийн дэмжлэгээр, үлдсэн хувийг ивээн тэтгэлэг, хандив тусламж, үзэгчдийн хураамжаар бүрдүүлж байх тогтолцоог 15 жилийн өмнөх энэ өдрийн хуулиараа санал нэгтэй баталсан билээ. Эдгээрээс, эхний эх үүсвэр болох төсвийн дэмжлэг нь ОНРТ-ийг улс төрчдийн аманд ороход хүргэдэг хамгийн хүнд эх үүсвэр. Их хурлын гишүүдийг лоббидоно, орой болгон Цагийн хүрд-ээр гаргана. Тэдний дарах конопноос үр ашиггүй талбай ихтэй үрэлгэн социализмын аргаар баригдсан энэ том байшин өвөл хөлдөхгүй тэсэх хувь заяа шийдэгддэг. Хоёр дахь эх үүсвэр: сард 42 цент буюу 1100 төгрөгийг айл бүрийн телевизээс татдаг үзэгчдийн хураамж. Хураамжийн хэмжээг ОНРТ-ийн тухай хуулиар Засгийн газар тогтоох ёстой байдаг ч өнгөрсөн 10 жилд нэг ч ЗГ ОНРТ-ийн ҮЗ-өөс өргөн барьсан хураамжийн асуудлыг авч хэлэлцэж байсангүй. Тэртээ 1998 онд 1 ам.доллар буюу тэр үеийн ханшаар 1100 төгрөг гэж тогтоож байсан тэр л тариф өнөө ч өөрчлөгдөлгүй мөрдөгдөж байна (Хөдөө, орон нутагт 850 төгрөг). Xураамжийн гол санаа нь маш энгийн. Ард түмний төлдөг мөнгийг бид улс төрчдөөр дамжуулаxгүйгээр ард түмнээс өөрсдөөс нь шууд авдаг байвал яасан юм бэ гэсэн санаа. МҮОНРТ татвар төлдөг ард түмэнд биш, түүнийг дунд нь xуваарилж байгаа улс төрчдийн занганд байгаад байгаа учраас л тэдэнд хүссэн хүсээгүй үйлчлэx гээд байдаг. Иймд хураамжийн хэмжээ өндөр байх тусам ОНРТ-ийн улс төрчдөөс ангид, хараат бус байх баталгаа улам өндөр болох юм. Гурав дахь эх үүсвэр: ивээн тэтгэлэг. Төсвийн цалингаар ямар ч том бүтээл хийгдэхгүй нь ойлгомжтой. Компани байгууллагын ивээн тэтгэлгийн ачаар ОНТ сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн олон ангит кино жүжиг түүхийн цуврал зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь үзэгчдийн анхааралд тодорхой хэмжээгээр өртөж сайшаал зэмлэлийн аль алиныг хүртэж байгаа. Харин ивээн тэтгэсэн улсууддаа эргэж хариу барих, үйл ажиллагааг нь сурталчилах гэхээр зар сурталчилгаа нь өдрийн эфирийн 2%-аас хэтэрч болохгүй гэсэн хязгаарлалт чөдөр тушаа болдог. Дээр дурьдсан 5-н эх үүсвэрээс Монголд одоо ашиглаж чадахгүй байгаа сүүлийн 2 эх үүсвэрийн талаар товч тайлбар хийе. Аливаа улс оронд олон нийтийн радио телевизийн үйл ажиллагааг дэмжин хандав өргөх эдийн засгийн хөшүүрэг нь тийнхүү хандив өргөсөн байгууллагыг татвараас чөлөөлөх гэх мэт хөнгөлөлт байдаг. Харин Монголд энэ тухай ойлголт огт байхгүй болохоор хандиваар санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх боломж үндсэндээ хаалттай байгаа юм. Санхүүжилтийн 5 дахь арга нь нэвтрүүлгийн худалдаа борлуулалт. Санхүүжилтийн энэ эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд оюуны өмчийн хуулийг хатуу мөрддөг тогтолцоо маш чухал. МҮОНРТ-ээр үндэсний шилдэг бүтээлүүд гардаг байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр дотоодын продакшн компаниудын шилдэг бүтээлийг зохиогчийн эрхийн дагуу худалдан авдаг тогтолцоог хөгжүүлнэ. Ингэснээр тогтмол цалин авч, бүтээмж багатай ажилладаг хүмүүсийн орон тоо цөөрч, тэрхүү зардлыг бусдаас өндөр чанартай бүтээл худалдан авахад зарцуулдаг болсноор оюуны өмчийн худалдааны бодит зах зээлийг нээж өгнө. МҮОНРТ нь Үндэсний контент үйлдвэрлэлийн тэргүүлэгч байна. Энэ зорилт хэрэгжсэнээр социализмын үед баригдсан МҮОНРТ-ийн аварга том байрыг Монголын теле кино үйлдвэрлэлийн нэг томоохон кластер төв болно. МҮОНРТ нь зохиогчийн эрхийг дээдлэгч, хамгаалагч байна. ОНРТ-ын хараат бус бие даасан байдлыг бэхжүүлэх санхүүжилтийн нэг эх үүсвэр нь программын чөлөөт худалдаа бөгөөд үүнийг бодитоор хэрэгжүүлэхэд оюуны өмчийг баталгаажуулах, зохиогчийн эрхийг хуульчлан мөрдөх явдал нэн тэргүүнд шаардагдана. МҮОНРТ нь дэвшилтэт технологийг дэмжигч байна. Төсвийн дэмжлэгтэй байгууллагуудын нийтлэг дутагдал нь хамгийн хямдыг нь сонгох гэдэг сэтгэлгээ байдаг. ОНРТ нь 10 жилийн туршид яг ийм сэтгэлгээгээр аливаа худалдан авалтанд хандаж ирснээс техник технологийн хувьд харьцангуй хоцрогдолд орсон байна. Үүнийг энэхүү зорилтын хүрээнд бүрэн өөрчилнө. МҮОНРТ нь Ногоон хөгжлийн бодлогын манлайлагч байна. Нийтлэг нэвтрүүлгийн бодлогоо байгаль дэлхийгээ хайрлах, ногоон хөгжлийн бодлогыг дэмжих чиглэлд тууштай чиглүүлж, энэ хүрээнд нийгэмд манлайлах аливаа санал санаачилгыг бүрэн дэмжиж ажилласнаар олон улсын тавцан дахь нэр хүндээ нэмэгдүүлнэ. 1.2 Телевизийн нийтлэлийн бодлогын реформ Өрсөлдөөний ялгарах стратеги буюу 100% эерэг хэвлэн нийтлэлийн бодлого барьж ажиллах нь үндсэн үүргээ биелүүлэх талаасаа ч оновчтой шийдэл болно. Өрсөлдөгчид ялгарал багатай нийтлэг бодлогыг бүгд ижилхэн барьж, улам бүр хоорондоо адилхан болсоор байгаа одоогийн нөхцөлд үзэгч татах, дутагдаж байгаа орон зайг эзлэх зорилгоор өрсөлдөөний ялгарах стратеги буюу 100% эерэг хэвлэн нийтлэлийн бодлого барьж ажиллах нь үндсэн үүргээ биелүүлэх талаасаа ч оновчтой шийдэл байх болно. Эерэг гэдэг ойлголтийг тодотгох нь зүйтэй юм. Энэ нь амьдралд ойр бодит үнэн хийгээд хүний хөгжлийн хуулийн дагуу аливаа асуудалд хандсан шинжлэх ухаанч судлагаа шинжилгээ, логик болон урлаг уран сайхан, эдийн засгийн нөөц боломжийг жигд хослуулсан зөв өнцөг харааг хэлж байгаа болно. Өөрийн орны өнөөгийн нөхцөл байдал болон боломж хүчин чадал дээр суурилсан бодит мөрөөдөл, өөдрөг ирээдүй рүү хүн ардаа чиглүүлж, сэтгэл амар амгалан бол эрүүл сэтгэж хөдөлмөрлөж амьдарч чадна, мэдлэг үнэн бол бүтээж ялж чадна, хандлага харах өнцөг зөв бол асуудлыг шийдэж давж туулж аливаа асуудлын ард гарч чадна гэсэн үндсэн бодлогыг тууштай мөрдлөг болгож ард түмнийхээ сэтгэлд хайр энэрэл, оюун ухаанд нь шилдэг мэдлэг мэдээлэл, аливааг ойлгох хараа хандлагад нь зөв өнцөг ухаарал олгож өгч чаддаг чиглүүлэгч суваг нь байх ингэж чадснаар үндэстнээ хөгжүүлэхэд гол хувь нэмэр оруулагч үндэсний оюун санааны төв, соён гэгээрүүлэгч нь болох зорилго тавина. Эерэг гэдэг нь хуучин системийн алдаатай тал болох худлаа магтан дуулах эсвэл шашны болон бусад хийсвэр сэтгэлгээний мэдээлэл биш юм. Тухайлбал, нийгэмд хүндхэн асуудал тулгарлаа гэхэд одоогийн нэгэнт тогтсон хэв маяг буюу хувийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сошиал сүлжээ ихэнх нь нийлэн уг мэдээллийг зарлах асуудлыг сөрөг өнцгөөс тайлбарлаж бүгдийг буруутгах, харлуулах, гуйвуулах, гүтгэх, хүмүүсийг хагалан бутаргах гэх мэтээр шаагих үед тухайн асуудлын үнэн мөн мэдээлэл, задлан шинжлэл, учир шалтгаан, гарах арга замыг мэдээлэх, сайн жишээнүүд, шийдлүүд, бусад улс орны жишээ туршлага гэх мэт мэдлэг олгохуйц мэдээ мэдлэгээр хангах бодлого барих, хамгийн гол нь буруутгал, муулалт, үзэн ядалт, мухардал бус шийдэл, гарц, боломж байгааг таниулах, урам итгэл өгөх бодлого барина гэсэн үг юм. Маш олон оролцогчтой болсоор буй өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарт ийнхүү бусдаас эрс ялгарах тодорхой нэг чигт стратегийг барих нь бусад өрсөлдөгчдөө нийлүүлснээс ч илүү хүрээтэй үзэгч олныг татах, итгэлийг олох болно. 1.3 Бүтээлээр төвлөрөх өрсөлдөөний реформ ОНРТ-ын тухай хуулинд заасан бодлогуудыг агуулгаар хуваасан олон жижиг тус тусад нь нэвтрүүлэг болгож хийх биш хүн амын нас, хүйсийн шинэчилсэн бүтцэнд зориулсан төвлөрсөн шилдэг бүтээлүүдтэй болж түүндээ бүх барьдаг байсан бодлогуудаа шингээж, оруулж түгээнэ. МҮОНРТ бүтээлийн төрлүүдээ хуучин шиг агуулгаар хуваасан олон жижиг нэвтрүүлэг бүтээлүүд биш хүн амын одоогийн бүтцийг харж зонхилох хүн амын бүтцийг онилон дахин тодорхойлох нь оновчтой гэж үзэж байна. Хүн амын насны бүлгийн бүтцэнд уялдуулж дараах сегмэнтүүдэд зориулсан нэвтрүүлэг болон бүтээлийн приорити (чухлаар нь ангилж эрэмбэлэх) гарганэ. Нийт бүх насныханд зориулсан гол бүтээгдэхүүнүүдэд: Мэдээ, анализ; Телевизийн олон ангит кино; Бүх насныханд зориулсан хөгжимд суурилсан шоу (үзэгчдийн оролцоотой бүтдэг); Бага ангийн хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүй шоу (үзэгчдийн оролцоотой бүтдэг); Оюутнуудад зориулсан соёл, гоо зүйн шоу (үзэгчдийн оролцоотой бүтдэг); Ээжүүд эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэнд, зөв амьдралын соён гэгээрлийн шоу (үзэгчдийн оролцоотой бүтдэг) орж байгаа. Нийт хүчин чадлын 50 хувийг эдгээр гол бүтээгдэхүүнүүдэд төвлөрүүлэн салбартаа хамгийн нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнүүд болгон хөгжүүлнэ. Ингэхдээ МҮОНРТ-ийн сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгох, үндэсний өв соёлоо түгээх, соён гэгээрүүлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх бүх бодлогыг бүх нэвтрүүлэг бүтээлүүлүүдэд жигд шингээж өгнө. Өөрөөр хэлбэл бодлогуудыг тус тусад нь нэвтрүүлэг болгож хийх биш хүн амын нас хүйсийн шинэчилсэн бүтцэнд зориулсан төвлөрсөн шилдэг бүтээлүүдтэй болж түүндээ бүх барьдаг байсан бодлогуудаа шингээж, оруулж явна гэсэн үг юм. Үүнээс бусад агуулга нэвтрүүлэгээ дээрх гол бүтээгдэхүүний дараагийн эрэмбэнд үнэлэх бөгөөд менежментийн реформын хүрээнд салбарын хамтын ажиллагааны дагуу санхүүжилт болон хөрөнгө оруулалтыг ухаалаг аргаар шийдэж агуулга болон хэлбэрийн реформ хөгжүүлэлтийг хийнэ. Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ. Уламжлалт шинэчлэлийг зэрэгцүүлэн явуулна. 1.4 Олон улсын харилцааны реформ Харилцааг хоёр талтай болгоно. Авдаг төдийгүй, өгдөг, харилцан ашигтай олон улсын харилцааг бий болгоно. Бүс нутагт тэргүүлэх медиа холдингийн санаачлага бий болгож хэрэгжүүлнэ. Дэлхийн болон хөрш орнуудын засгийн газрын телевизүүдтэй нягт хамран ажиллах, продакшнуудтай хамтран ажиллах контент технологи авах мөн гадаадад гаргах тал дээр дэвшил гаргана. Олон ангит кино бүтээлүүдийг бүс нутгийн хэмжээнд цаашлаад олон улсад гаргах, хамтарч олон ангит кино гаргах төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэ хэсэгт илүү хүч зарцуулснаар монголоо сурталчлах зорилго кино хэлбэрээр олон улсад цацагдан хангагдах болно. Хоёр. МЕНЕЖМЕНТИЙН РЕФОРМ Менежментийн хямралыг давж, санхүүгийн өртөгт суурилсан бодлого, ил тод байдлыг удирдлага болгоно. Өнөөгийн үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийн ихэнх хувь нь менежментийн хямралын үр дагавар гэж үзэж байна. Орлого болоод нөөцийн хувьд гологдохооргүй байгаа энэхүү байгууллага менежментийн маш ухаалаг шинэчлэлтийг хийснээр хүсээд байгаа үр дүнд бүх талаар хүрэх бүрэн боломжтой юм. Менежментийн нүүдлийг дараахь үндсэн чиглэлүүдээр шинэчлэнэ: 2.1 Нөөцийг ухаалаг шийдсэн реформ Сул зогсолтгүй, сул ашиглалтгүй, өндөр эрсдэлгүй хамгийн үр ашигтай нөөц бүхий ухаалаг системийг бий болгоно. Үүнд МҮОНРТ-ийн нөөц болох барилга байгууламж, тоног төхөөрөмж, зай талбай, архив, нэр хүнд, хүн хүч, технологи болон бусад боломжуудыг нийт салбарын энэ тал дээр нөөц багатай ижил зорилготой хувийн хэвшил, хувь хүмүүстэй ашигтай хамтын ажиллагааг бий болгох системийг бүтээснээр менежментийн ачааллыг бууруулах, зах зээлийн боломжийг хуваалгүй өндөр орлого хамтарч олох, зардал бууруулах, ингэснээр санхүүгийн үр ашгаа нэмэгдүүлэх, чанарын үзүүлэлтийг өсгөх, бүтээлч байдлыг дэмжих, ажилчдын үнэлгээ цалин амьжиргаа үр өгөөжийг нэмэгдүүлэх гэх мэт олон ашгийг гаргах болно. Уг реформын хүрээнд энэхүү ажиллагаа бүрэн хангагдах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, биет бус хөрөнгүүд нэмэгдэх боломжтой. Гол зорилго нь сул зогсолтгүй, сул ашиглалтгүй, өндөр эрсдэлгүй хамгийн үр ашигтай нөөц бүхий ухаалаг системийг бий болгоно. 2.2 Хүний нөөцийн менежментийн реформ Чанарын өндөр зорилго, реформыг бид боловсон хүчнийхээ чадвар, мэдлэг, хандлагыг өөрчлөн сайжруулж хүрнэ. Сайн үр дүнг үнэлж хөдөлмөр бүтээмжийн үнэ цэнийг нэмэгдүүлэн зөв бүтэц, хамтын ажиллагааны үр дүнд боловсон хүчний бодит орлогыг одоогийн байгаа түвшнээс өсгөнө. Манай салбар маань хүний хүчин зүйл хамгийн гол нөөц нь болж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг салбар билээ. Иймд чанарын өндөр зорилго, реформыг бид хүнийхээ чадвар мэдлэг хандлагыг өөрчлөн сайжруулж байж хүрэх нь тодорхой юм. Шинэ брэндинг суулгах, хүмүүсээ сургах, технологи нэвтрүүлэх ажлууд нь хамгийн сорилттой хэдий ч хэрэгжүүлж чадвал өнөөгийн хуримтлагдсан бүх асуудлыг шийдвэрлэх чухал гарц болохыг хамт олонд ойлгуулж ухамсарлуулах үүний төлөө хамтарч ажиллахад хамгийн их хүч нөөцөө зориулах болно. Хүмүүсийг одоо байгаа ур чадвараар нь шууд халж сольж өөрчлөхөөс илүү сэтгэлгээ хандалгыг нь өөрчлөх, хамгийн гол нь уран бүтээлийн чанар хийцийг шаардаж, уран бүтээл, ажил хөдөлмөрөөр нь хөгжүүлж сургаж өөрчлөх, сайн үр дүнг үнэлж хөдөлмөр бүтээмжийн үнэ цэнийг нэмэгдүүлэх бодлого барина. Зөв бүтэц, хамтын ажиллагааны үр дүнд боловсон хүчний бодит орлогыг одоогийн байгаа түвшнээс өсгөх боломжийг бий болгоно. Ажилчдын нийгмийн асуудалд шууд бус орлогын туслалцааг уг салбарын зах зээлийн үнэлгээ байнга доогуур байдаг өнөөгийн нөхцөлтэй уяалдуулан хуулийн хүрээнд бий болгох, амьдрал ахуйд бодиттой тус нэмэр болохуйц санал санаачлагуудыг гаргаж ажиллана. Чухлаар тавигдаж байгаа бас нэгэн зорилт бол олон улсын сургалт технологи нэвтрүүлэх ажиллагааг гадаадын өндөр технологитой, төрийн статустай телевизтэй хамтын ажиллагааны хүрээнд тусламж, хөнгөлөлттэй нөхцлөөр хэрэгжүүлнэ. 2.3 Санхүүгийн үйл ажиллагааны реформ Санхүүгийн шийдвэрүүдийг үнэлж гаргаж чадах удирдлагын санхүүгийн бодлого бүртгэлийг хөгжүүлнэ. Энэ бүхэн нь нөөцийг зөв зохистой удирдах хөдөлмөрийн үнэлгээ хяналт болон ажлын бүтээмжийг холбосон МҮОНТ ийн өөрийн онцлогтой ERP системийг бий болгох суурийг тавина. Үндсэн үйл ажиллагаанаас гадна санхүүгийн зөв менежментээр орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах бодлогууд хэрэгжүүлнэ. Санхүүгийн үйл ажиллагаан дээр 2 төрлийн томоохон ажлыг хийнэ. а. Үр ашиг тооцох буюу аливаа бүтээл, үйл ажиллагаа бүрийн бодит өртгийг тооцож чаддаг болно. Ингэснээр удирдлагын шийдвэр гаргалтанд сайнаар нөлөөлнө. Энэ нь ашиг олохын төлөө гэхээсээ илүү орлого нь зарлагаа нөхөж чаддаг бодлого, хамтын ажиллагааны үнийн санал бодит зөв гардаг, уг бүтээлийг бүтээгч оролцогчдын цалин үнэлгээ шударга байх, бүтээх туувирах хөшүүрэг болох, бүтээлийн чанарыг дээшлүүлэх, хангамж материаллаг баазыг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг шийдэх гарц юм. Мөн арилжааны шинж чанартай бүтээлийн орлогоос ашиг олж чадахгүй ч бодлогоор дэмжиж байх ёстой соён гэгээрүүлэх чиглэлийн бүтээлүүдээ санхүүжүүлэх уялдаа холбоо үүсгэх зорилго агуулна. Ерөнхийлөн дүгнэвэл санхүүгийн шийдвэрүүдийг үнэлж гаргаж чадах удирдлагын санхүүгийн бодлого бүртгэлийг хөгжүүлнэ. Энэ бүхэн нь нөөцийг зөв зохистой удирдах хөдөлмөрийн үнэлгээ хяналт болон ажлын бүтээмжийг холбосон МҮОНРТ-ийн өөрийн онцлогтой ERP системийг бий болгох суурийг тавьна. 3 жилийн хугацаанд уг системийг бүрэн суурилуулна. б. Бүх талын хөрөнгийн үр ашигтай шийдвэрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх. Медиа салбарын өөрчлөлт хөгжлийг хангах зорилгоор хөрөнгийн борлуулалтыг өсгөн нэмэгдүүлэх, үр ашиггүй зардлуудыг багасгах, хөдөлгөөнд оруулах, одоогийн ашгийг нэмэгдүүлсэн санхүүгийн үйл ажиллагааг тогтмол явуулах. Үндсэн үйл ажиллагаанаас гадна санхүүгийн зөв менежментээр орлогыг нэмэгдүүлэх зардлыг бууруулах бодлогууд хэрэгжүүлэх зэрэг юм. 2.4 Технологийн реформ Зардал багатай орчин үеийн технологиуд, хүн хүчний үйл ажиллагааг ухаалаг шийдсэн шинэлэг технологиуд, дизайн, гэрэл, дууны технологиуд, менежмент төлөвлөлт болон процесс удирдлага хяналтын технологиуд, бүтээл цацалт дээрх технологийн реформуудыг шат дараатай хийнэ. Медиа салбарын технологийн реформууд цаг мөч бүхэнд шинэчлэгдэн сайжирч байдаг онцлогтой. Томоохон нэрийн бүтээлүүд шинээр хийхтэй холбоотойгоор технологийн реформуудыг хийнэ. Үүн дээр технологи сонголт дээр өөрсдийн онцлог, боломжид тулгуурласан чанартай судалгаа хийх, технологийн шинэчлэлийг байнга тасралтгүй бүтээж зах зээлийг хангаж байдаг олон улсын технологи нийлүүлэгчидтэй хөнгөлөлттэй нөхцлөөр хамтран ажиллах харилцааг бий болгоно. Уран бүтээл үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлтээс гадна студио тохижилт, орчныг үүсгэдэг зардал багатай орчин үеийн технологиуд, хүн хүчний үйл ажиллгааг ухаалаг шийдсэн шинэлэг технологиуд, дизайн, гэрэл, дууны технологиуд, менежмент төлөвлөлт болон процесс удирдлага хяналтын технологиуд, бүтээл цацалт дээрх технологийн реформууд шат дараатай хийгдэх ёстой. Үүн дээр Засгийн газар болон, олон улсын байгууллагууд, түнш орнууд, хувийн хэвшлийн тусламж, хамтын ажиллагаа, хөнгөлөлт зэргийг авах менежментийг хэрэгжүүлнэ. Гурав. ХЭЛБЭР ХИЙЦИЙН (ДИЗАЙН) РЕФОРМ Бид дүрсний урлаг дээр суурилсан үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ сайтар ойлгон зах зээлд хэдийн суусан МҮОНТ-ийн нэр хүнд имижийг хуучин хөгшин, уйтгартай, борог, хөгжил дэвшилгүй гэсэн гүн бат ойлголтод реформ хийнэ. Бүх бүтээлд нь, байгууллагын бүх орчинд нь, уран бүтээлч хамт олонд нь шингэн биежиж суух ёстой хэлбэр хийц, нүд, чих, мэдрэмжинд хүртэхүйц гоо зүйн цогц мэдлэг соёлыг бий болгон дизайнаар татахуйц болж, хэлбэр талаас татагдан цааш нэвтэрч үзэхэд агуулгаараа сэтгэл оюун татахуйц гэгээлэг болгож хөгжүүлнэ. Хэвлэл мэдээлэл болон энтертэйнмент салбарын олон нийтэд өгдөг хамгийн том нөлөө бол aesthetic буюу гоо зүйн мэдлэг мэдрэмжийг шууд олгож бий болгож байдаг явдал юм. Энэ нь хүн бүхний амьдралд, соёлд өдөр тутам нөлөөлж тэднийг дагуулж байдаг. Монголчууд нийтлэг байдлаараа гоо зүйн мэдлэг мэдрэмжийн хувьд сул хөгжилтэй гэж үнэлэгддэг нь нууц биш. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ тал дээр хөгжөөд байгаа мэт боловч үнэн чанартаа гадны мэдээлэл сул чөлөөтэй харж үзэх боломжтой болсон энэ үед ихэвчлэн хуулбарлан дууриасан байдалтай л байгаа. Энэ асуудал МҮОНТ-ийн томоохон тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн юм. Бид дүрсний урлаг дээр суурилсан үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн агуулга санааг хүргэхдээ хамгийн нэгдүгээр дүрс дизайнаар хэрхэн өгөх, мөн дуу хөгжим гээд чухал бүрэлдэхүүнийг хэрхэн ашиглах вэ гэдэг бүтээлч ажиллагааг огт хөгжүүлэлгүй хэдэн арван жилээр хоцрогдсон байдалтай байгаа нь өнөөгийн бүтээлүүд болон телевизийн нэр хүнд имижийг хуучин хөгшин, уйтгартай, борог, хөгжил дэвшилгүй гэсэн гүн бат ойлголтийг зах зээлд хэдийн суулгажээ. Бид энэ тал дээр маш том өөрчлөлт шинэчлэлт хөгжүүлэлтийг хийх болно. Өмнө нь МҮОНТ-ийн брэндинг гэж хийх гэж оролдож байсан бөгөөд үүнийгээ буруу ойлгон байгууллагын лого түүнийг хэрэглэх төдийд хэрэгжүүлээд өнгөрсөн. Харин МҮОНРТ-ийн брэндинг бол бүх бүтээлд нь, байгууллагын бүх орчинд нь, уран бүтээлч хамт олонд нь шингэн биежиж суух ёстой хэлбэр хийц, нүд, чих, мэдрэмжинд хүртэхүйц гоо зүйн цогц мэдлэг соёл юм. Иймд удирдлагын түвшинд энэ шинэчлэлтийг хийх, хэрэгжүүлэх багийг бий болгож, энэхүү багийн уран сайхны удирдлага дор бүх бүтээлд нэгдсэн өндөр чанарын дизайны шинэчлэлтийг хийх бөгөөд олон улсын туршлага технологийг ч далайцтайгаар нэвтрүүлэх болно. МҮОНТ нь суваг эргүүлэхэд л дизайнаар татахуйц болох ёстой бөгөөд ийнхүү хэлбэр талаасаа ч татагдам байдал нь цааш нэвтэрч үзэхэд агуулгаараа сэтгэл оюун татахуйц гэгээлэг болох зорилтыг хамтад нь уялдуулан хөгжүүлнэ. Энэхүү реформ МҮОНТ-ийн агуулгууд сошиал орчин дахь давхар цацалтууд дээрх хандалтыг нэмэгдүүлэхэд ч чухал ач холбогдолтой. Дөрөв. БҮТЭЭЛЧ ҮНДЭСТЭН START UP ЭХЛЭЛ МҮОНРТ цаашид оршин тогтнох төдийгүй өрсөлдөөнд ялах, хөгжилд хүрэх, медиа технологийн түүчээлэгч байх зорилтоо хэрэгжүүлэх, шинэ эдийн засаг түүнд монголчуудын оролцоог бий болгох, энэ зах зээл дээр тоглогч болох бололцоог нээх Бүтээлч үндэстэн - Creativity nation болох эхлэл суурийг хэрэгжүүлнэ. Бүтээлч үйлдвэрлэл нь уран сайхан, шинжлэх ухаан, эдийн засгийн бүтээлч байдлын хослол болсон үйлдвэрлэл юм. Хүний авьяас билиг, оюун сэтгэлийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон оюуны өмч ба Түүнийг бүтээх, хөгжүүлэх, хамгаалах, дамжуулах, борлуулах зэрэг үйл ажиллагааны үрээр үнэ цэнэ бий болгон нэмүү өртөг бүтээж баялаг бий болгодог дэд салбаруудын цогц нэгдэл. Бүтээлч үндэстний үндэс, суурь хөрс нь бүтээлч үйлдвэрлэл юм. Уламжлалт аж үйлдвэрийн эдийн засаг хэт их өртөгтэй, эдийн засгийн өгөөж муутай байгаа бөгөөд иргэнд хүрч очих өгөөж муу тул хумигдмал болж байр сууриа шинэ эдийн засагт улам л тавьж өгсөөр байна. Нөгөө талаасаа шинэ үеийнхэн бүтээлч үнэт зүйлийг ихэд эрхэмлэх болсон. Тиймээс бүтээгдэхүүний өртгийн тооцооллын матриц өөрчлөгдөж эхэлсэн. Хэрэв өмнө нь зардлын ихэнхи хувийг үйлдвэрлэлийн зардал эзэлдэг байсан бол Бүтээлч эдийн засгийн хувьд ихэнхи зардал бүтээгдэхүүний материаллаг бус (оюуны) үнэ цэнийг буй болгодог RD буюу судалгаа хөгжүүлэлтийн зардал болж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл санхүү, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн ЮНЕСКО зарласан. Жилд 2,2 их наяд долларын эргэлттэй тус салбар дэлхийн ДНБ-ний 3% эзлэж байна. Энэ нь газрын тос, металлын зах зээлийг нийлүүлснээс том юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь улс орны өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг үзүүлж чадах гол фактор, инновацийн урсгалыг буй болгох чухал үүргийг гүйцэтгэж байна. Тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн гол загвар ба улс орны нэр хүнд, улс төр, нийгэм, эдийн засаг, экологийн асуудлыг шийдвэрлэж чадаж байна. Хүний авьяас, ур чадвар дээр суурилдаг тул эдийн засгийн хязгааргүй нөөцтэй, харьцангуй бага нөөцөөр их хэмжээний эдийн засгийн баялагыг бүтээдэг салбар. Бүтээлч байхуй буюу creativity гэдэг нь урьд байгаагүй цоо шинэ шийдэл, түүнээс урган гарах үр дүн юм. Үндэсний брэндинг, гадаад ба дотоод имиж, зөөлөн хүчний бодлогын тулах цэг, хүний оюун дээр тулгуурладаг тул хэзээ ч шавхагдашгүй эдийн засгийн нөөц билээ. Хамгийн бүтээмж өндөртэй, хурдацтай өсч буй эдийн засгийн салбар, шинжлэх ухаан, инновацийг нутагшуулж, хүчтэй дэмжлэг үзүүлдэг, технологитой уялдаа холбоотой хөгждөг тул технологийг богино хэмжээнд үр бүтээлтэй нутагшуулж чаддаг. Оюуны салбаруудын өрсөлдөх чадавхийг өсгөх бүтээлч үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын туршлага, чиг хандлагыг тандаж, суурь салбарын хөгжлийн стратегийн бодлогыг МҮОНРТ гаргаж, түүнийг хэрэгжүүлэх болно. Үүнийг хэрэгжүүлэхэд өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын хувьд хамгийн боломжтой байгууллага бол МҮОНРТ юм. Манай байгууллагын хуулиар авсан мандатад ч ийм боломж бас үүрэг бий. Иймд дэд бүтэц, техник технологийн бааз суурь, байшин барилгын нөөц бололцоогоо ашиглан бүтээлч үйлдвэрлэл явуулах, шинэ шатанд гаргах монголын бүтээлч үйлдвэрлэлийн start up бий болгох боломжийг бүрэн дүүрэн ашиглана. Мөн гадаад харилцааг хоёр талт болгож монголын соёлын бүтээлч салбарын бүтээгдэхүүнийг гадаад зах зээр гаргах түүчээ байх болно. Тав. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН РЕФОРМ Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд түүнд тохирсон бүтэц, зохион байгуулалт зайлшгүй шаардагдана. Медиа хөгжлийн чиг хандлага, орчин үеийн шаардлагад нийцүүлэн олон улсын мэдээллийн мультимедиа холдинг зарчмаар ажиллана. Олон улсын мультимедиа холдинг Өрсөлдөөн бүхий медиа зах зээл дэх мэдээллийн нөлөөлөө бэхжүүлж чадахгүй бол хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй. Иймд олон улсын медиа холдинг хэлбэрийн бүтцийг өрсөлдөгч нараас түрүүлэн бий болгож үр дүнтэй удирдлагаар хангаж ажиллах цаг үе нь өнөөдөр ирээд байгаа. Хэвлэл мэдээлийн хэрэгсэл нь үг, дүрс, дуу, хөгжмийг олон хувилж, зохион байгуулалт, техник, технологийн тусламжтай асар хурдтай дамжуулан олон нийт, нийгмийн сэтгэл зүйг бий болгон бүрдүүлэгч, тодорхойлогч бие даасан үйлдвэрлэлийн салбар билээ. Орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын үндсэн чиг хандлага медиахолдинг байгуулах зарчим руу шилжиж байна. ширүүн өрсөлдөөнт мэдээллийн зах зээл дээр дангаар нэг сувгаар оршин тогтноход хүндрэлтэй болж байгаа нь нууц биш. Иймд сонголтыг томоохон медиа бүтэц бий болгож оршин тогтнох, нөлөөллийн хүрээгээ нэмэх, эдийн засгийн хувьд бие даан хараат бус ажиллах хандлага эргэлт буцалтгүй явж байна. Медиа холдинг хэвлэл мэдээллийн нөлөөллөө нийгэмд нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх, алдагдлаа бууруулахын тулд хэрэгжүүлж ирсэн бүтэц юм. Монголын хэвлэл мэдээллийн салбар барууны орнуудын сонгодог хэлбэрээр хөгжиж байна. Мэдээллийн салбарын хөрөнгүүд төвлөрч медиа холинг үүсэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь өөрийн улс төр, эдийн засгийн нөлөөлөө бэхжүүлэх оролдлого юм. Харамсалтай нь үндэсний өв соёлоо түгээх, соён гэгээрүүлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх нь хувийн хэвшлийн эдгээр бүтцүүдийн үндсэн зорилго биш. МҮОНРТ ихээхэн өрсөлдөөн бүхий медиа зах зээл дэх мэдээллийн нөлөөлөө бэхжүүлж чадахгүй бол хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрхэн яаж хэрэгжүүлж чадах билээ. Иймд олон улсын медиа холдинг хэлбэрийн бүтцийг өрсөлдөгч нараас түрүүлэн бий болгож үр дүнтэй удирдлагаар хангаж ажиллах цаг үе нь өнөөдөр ирээд байна. Өнөөдөр МҮОНРТ-ын нөлөөллийн хүрээ жил ирэх тусам хумигдсаар байгааг суулийн 15 жилийн медиа зах зээлийн судалгаанаас тодорхой харагдаж байгаа. Сувагаа тойрсон бүтээгдэхүүнүүд хийгээд байгаад байх уу, мэдээллийн орон зайгаа дүүргэх, эзлэх, өрсөлдөөнд ялах ёстой юу гэдэг сонголт ирснийг ухаалгаар хэрэгжүүлнэ. Уламжлалт зарим сувгуудын реформ MNB WORLD сувгийн реформ Дэлхийд улсаа сурталчлах зорилгод зөвхөн хүсэлтэй байна гэдэг хангалтгүй бөгөөд өндөр хөгжилтэй орны иргэдийн оюун сэтгэлд хүрэхэд өндөр чанар чухал, түүнийг одоохондоо шилдэг телевизийн продакшнуудтай хамтарч ажиллахгүйгээр өөрсдөө бие дааж хийхэд эрт, чадахгүй байгаа үнэнээ хүлээн зөвшөөрөх нь чухал. Одоогийн эхлэлийг хадгалах боловч хүн хүчний нөөцийг өөрчлөх байдлаар зардлын шилжүүлэлт хийнэ. Өнөөгийн нөхцөлд олон улсад амжилттай гарч чадахгүй байгаа гэж үнэлж байна. Тийм хөрөнгө мөнгөний ч, боловсон хүчний ч боломж хараахан бүрдээгүй. Иймд агуулгын хэсгийг МОНЦАМЭ гэх мэт бэлэн ажиллах хүчтэй, зорилго нэгтэй хүн хүчтэй хамтарч цөөн тооны төрөлжсөн чанартай нэвтрүүлэгтэй болох. Үүнд мэдээ, улс төр, эдийн засаг, монголд хийх бизнес саналын мэдээлэлийн нэвтрүүлэг дээр төвлөрнө. Өндөр чанарын түүх соёл, аялалын бүтээлүүдийг эхний ээлжинд олон улсын томоохон телевиз продакшнуудад монгол дахь менежмент продакшныг хангаж ажиллах санал тавьж хамтарч бүтээх санал тавин ажиллах ингэхдээ зөвхөн суралцах зорилго тавих, тэдний сувгаар цацах боломжийг чухалд тавих. Дэлхийд улсаа сурталчлах зорилгод зөвхөн хүсэлтэй байна гэдэг хангалтгүй бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэдийн оюун сэтгэлд хүрэхэд өндөр чанар чухал, түүнийг одоохондоо шилдэг телевизийн продакшнуудтай хамтарч ажиллахгүйгээр өөрсдөө бие дааж хийхэд эрт, чадахгүй байгаа үнэнээ хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Харин өнөөдөр нэгэнт бүрдүүлсэн гадаад хэлтэй боловсон хүчнээ гадаадын чанартай контентийг монгол руугаа орчуулж монголчууддаа хүргэдэг редакц болгон зохион байгуулна. MNB WORLD монголчууддаа дэлхийг харах шилдэг цонх болох бодлогыг илүүтэй хэрэгжүүлэгч болно. Дэлхий дахинд маш их мэдээ мэдээлэл байна. Гэвч бидний гэгээлэг болон соён гэгээрүүлэх бодлогын хангахуйц чанартай мэдлэг мэдээллийг судлах, олж илрүүлэх, түүнийгээ боломжийн нөхцлөөр ашиглах эрх олж авах, мэдлэг мэдээллийг өөрийн хэл рүү чанартай хөрвүүлж боловсруулах нь өөрөө маш чадварлаг баг хамт олон хийх ажил билээ. Энэ бүхнийг хангаж ажиллах нь Монголын ард түмэндээ хүрэх үр ашиг өндөртэй юм. Гадны технологийг эзэмшүүлэх замаар цаашид түүх соёл, аялалын чиглэлээр шилдэг бүтээл туурвих чадвартай багийг бэлдэж өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдтэй болох үе шаттай төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Монголын радио сувгийн реформ Уламжлалаа хадгалан шинэ үетэй хөл нийлнэ. Ингэхдээ телевиз дээр баримтлах хүн ам зүйд гарч байгаа өөрчлөлтийг соргогоор мэдэрч реформ хийнэ. Орчин үед радиогийн шилжилт хийгдэж байгаа бүх технологийн өөрчлөлтүүдийг тусгаж өөрлөлт хийнэ. Үүнд подкастууд болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх. Архивын өргөн их өвийг орчин үед үнэ цэнэтэй контентүүд болгон өөрчлөн дахин боловсруулан бүтээл болгох. Бүтээгдэхүүн болгож зарах түрээслэх. Бүтцийг үр дүнтэй өөрчлөн зохион байгуулна. Нөөцийг илүү үр ашигтай зарцуулах. Бүтээл хийдэг зардал хүн хүчийг багасгах. Үлдэж байгаа нөөцөө зах зээлд хэрэгцээтэй үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний бүтцэнд шижүүлнэ. Дуу бичлэгийн орчин үеийн үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр ажилтануудын ур чадвар өсөх өрсөлдөх чадвар нэмэгдэх үүний дагуу цалин хангамж амьдралын чанарт дэвшил гаргана. Шинэ медиа сувгууд Түгээлтийн давуу байдлаараа байр сууриа улам бэхжүүлэх Олон нийтийн телевизийн өнөөгийн цорын ганц бүх өрхөөс гишүүнчлэл үүсгэсэн онцгой эрх бүхий давуу талыг хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай болгох орчин үеийн технологи нэвтрүүлэх судлагаа хөгжүүлэлтийг хийх цаашид үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд хамгийн шилдэг бүтээгч дамжуулагч болох зорилгыг хангана. Хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг тэлэх Хүрээгээ тэлэх бодлого. Үүнд сошиал медиа сувгууд болон инфлүүнсэрүүдтэй хамтран ажиллаж агуулга болон сувгийн шинэчлэлүүдийг хийнэ. Мөн улс төр нийгэм эдийн засаг, чухал агуулгуудын хамгийн чанартай редакцтай болж байгаа гэдэг утгаараа тухайн агуулгаар монголын шийдвэр гаргагч хүрээнийхэн болох улс төрч, төрийн байгууллагынхан, бизнес эрхлэгчдэд зориулсан олон улсын агуулга нь хамгийн шилдэг дайжист тогтмол хэвлэл эрхлэн гаргана. Оюутнууд, ээж нар, хүүхдүүдэд зориулсан дижитал медиа хөгжүүлнэ. Энэ бүтээгдэхүүнүүдээс мөн зар сурталчилгаа болон уншигчийн орлого олно.

Энэ сарын 11-нээс хүйтний эрч чангарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн байна. 2020оны12дугаарсарын07-ны20 цагаас12дугаарсарын08-ны20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур:Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. 2020оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9, 10-нд зарим газраар, 11, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 11-нээс хүйтний эрч чангарна.

Шалгалтаар 52 автобусанд хүн хоорондын зай бариагүй зөрчил илэрчээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналт шалгалтын албан хаагчид өчигдөр нийтийн тээврийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд 52 автобусанд хүн хоорондын зай бариагүй, 7 автобус гар ариутгагчгүй байжээ. Коронавируст (Ковид-19) халдварт цар тахлын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Нийтийн тээврийн автобусанд зай барьж, нэг автобусанд 10-15 хүн зорчих, хяналтын ажилтнуудыг ажиллуулах, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх зорилгоор хүн ихээр зорчдог 84 байршлын зогсоолууд дээр нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагчдаас гадна Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 9 хяналтын ТББ-ууд, хотын инженерийн байгууламжийн хэлтсийн нийт 51 албан хаагч хяналт тавин ажиллаж байгаа билээ. Мөн автобусны буудлын ойролцоох зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд тогтмол хяналт тавьж мэдээ тайланг Нийслэлийн Онцгой Комисст 2020.11.23-ны өдрөөс эхлэн тогтмол танилцуулж ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд өчигдөр /2020.12.07-ны/ 17:00 цагийн байдлаар иргэд ихээр зорчдог нийт 58 автобусны буудлын 396 автобусанд хяналт хэрэгжүүлэхэд Зөрчилгүй: - нийт 344 автобус хүн хоорондын зай барьсан, - 21 автобус хяналтын ажилтантай - 389 автобус гар ариутгах бодисуудыг автобусанд байршуулсан, Зөрчилтэй: - нийт 52 автобус зай бариагүй, - 375 автобус шалгагчгүй, - 7 автобус гар ариутгах бодисуудыг автобусанд байршуулаагүй байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан автобуснуудад 1479 удаа ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Амралтын өдрүүдэд автобусаар зорчигчид харьцангуй бага байсан бөгөөд ихэнх автобуснууд хүн багатай, зарим нь хоосон явсан. Бүх автобуснууд ариутгалын хэрэгслүүдээ байршуулжээ. Эх сурвалж: УБ хотын ЗАА

Завхан аймагт 20:00-07:00 цагийн хооронд хөл хорио тогтоолоо

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл болон бусад аймаг, сумдад гацсан иргэдийг энэ сарын 1-ээс эхлэн орон нутаг руу буцааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим аймагт хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж эхэлжээ. Тодруулбал, Завхан аймаг, сумын төвийн зорчих хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн өдөр бүр оройн 20:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хязгаарлаж, хөл хорио тогтоосон байна.Эрсдэлтэй бүс нутгаас цөөнгүй иргэн тус аймагт ирж байгаа тул Завхан аймгийн Онцгой комиссоос дээрх шийдвэрийг гаргажээ. Улаанбаатар хотоос гэхэд Завхан аймагт очихоор 5000 орчим хүн бүртгүүлснээс өчигдрийн байдлаар 1800 гаруй хүн очжээ.

Халиа дошин үүсч 28 айлын хашаа усанд автсаныг сувагчлах арга хэмжээ авч байна

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүссэн. Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албаны өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригад ажиллаж байна. Шуурхай бригад хоёр эксковатор, хүн хүчтэйгээр ажилдаа орж 400мм голчтой суваг татах, мөсийг доош 1м орчим буталж, сувагчлах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад 11 сарын 13-наас хойш нийт таван дүүргийн есөн хорооны халиа дошинг сувагчилж арга хэмжээ аваад байна. Энэ өвөл эрт хүйтрээгүйн улмаас булаг шанд хөрсөндөө салбарлаж олон газар халиа дошин үүсэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.