QR КОДЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЗӨРЧИЛ ГАРЧ БАЙНА
2020-12-05 20:32:45 Нийтлэгдсэн: НийгэмУлсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. Тэгвэл хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл болох QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцох асуудлууд их гарч байна. Жишээлбэл, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн. Бичиг баримт, тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг. Тиймээс иргэдийг хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд зорчих зөвшөөрөл аваагүй бол хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэйг сануулж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Баянгол дүүрэг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 6870 иргэнийг хамруулаад байна
2020-12-05 20:30:52 Нийтлэгдсэн: НийгэмБаянгол дүүргийн 20000 өрхөөс COVID-19 халдвар илрүүлэх PCR шинжилгээг өчигдрөөс эхлэн таван цэгт авч эхэлсэн. Өчигдрийн байдлаар Нэг өрх - Нэг иргэн шинжилгээнд 3824 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн өнөөдөр (2020.12.05) 16:00 цагийн байдлаар уг шинжилгээнд 3046 иргэн хамрагдав. Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг Баянгол дүүрэгт БГД, 13-р сургууль БГД, 46-р сургууль БГД, 47-р сургууль БГД, 114-р цэцэрлэг БГД, Тээврийн дээд сургууль-ийн баруун тал, УБТЗ-ын Замчин спорт хороо зэрэг таван байршилд авч байна. Харин#сайн_дурын(PCR) шинжилгээнд өчигдрийн байдлаар 480 иргэн хамрагдсан бол өнөөдөр 136 иргэн хамрагдсан байна. Уг шинжилгээгЭМҮЖИН төв,20-р сургууль дээр авч байна. Нэг өрх-Нэг иргэн шинжилгээнд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор тандал
“НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” ШИНЖИЛГЭЭНД 12000 МЯНГА ГАРУЙ ИРГЭН ХАМРАГДЛАА
2020-12-05 20:28:44 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй өрхийг сонгож өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг /2020.12.04/ эхлэн зохион байгуулж байна. Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа өвчлөл гарсан хороод болон эрсдэл өндөр хорооноос тандалт хийх зорилгоор хамруулах юм. Коронавирусийн өвчлөл өндөр байгаа Баянзүрх, Баянгол дүүргүүдэд 20 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 13 мянга, Хан-Уул дүүрэгт 6000, Сүхбаатар дүүрэгт 4500, Чингэлтэй дүүрэгт 3000, Багануур дүүрэгт 2000, Налайх дүүрэгт 1000, Багахангай дүүрэгт 500 өрхийг сонгож шинжилгээнд хамруулах төлөвлөгөө гаргасан. Энэхүү ажлыг дүүргийн онцгой комисс, хороо, өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12000 мянга гаруй хүн уг шинжилгээнд хамрагдлаа. Нийслэлд корона вирус илэрснээс хойш өнөөдрийн байдлаар шинжилгээний 63 төвд 125011 хүн шинжилгээнд хамрагдсан байна. HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ЗАМ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 1164 АЖИЛТАН ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
2020-12-05 19:03:39 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1164 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн /2020.12.05/ 09:00 цагийн байдлаар 79 удаагийнрейсээр176.6 тоннхог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөнзолбиннохой, муур устгалын гурван компани 19 золбин нохой, муурыгустгасанбайна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг гүйцэтгэж байгаа аж. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ ХҮНСЭЭР ХАНГАХ 435 АЖ АХУЙ НЭГЖ АЖИЛЛАЖ БАЙНА
2020-12-05 19:00:13 Нийтлэгдсэн: НийгэмБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өдөр бүр мэдээлж байгаа билээ. Өчигдрийн /2020.12.04/ 18:00 цагийн байдлаар Нийслэлийн хүнсээр хангах мэргэжлийн ангийн 80 сүлжээ дэлгүүр, дүүргийн 142 дэлгүүр, 49 зах худалдааны төв, 137 хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдээс ирсэн мэдээллээр мах 56.3 тонн, гурил 111.54 тонн, будаа 116.05 тонн, төмс 64.25 тонн бусад хүнсний ногоо 60.32 тонн борлуулагдсан байна. HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй