Халиа дошин үүсч 28 айлын хашаа усанд автсаныг сувагчлах арга хэмжээ авч байна
2020-12-07 17:36:32 Нийтлэгдсэн: Нийгэм![Халиа дошин үүсч 28 айлын хашаа усанд автсаныг сувагчлах арга хэмжээ авч байна](/uploads/e4bc3e62280d3cd719ef93b59c2f8cdc597228c1.jpg)
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүссэн. Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албаны өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригад ажиллаж байна. Шуурхай бригад хоёр эксковатор, хүн хүчтэйгээр ажилдаа орж 400мм голчтой суваг татах, мөсийг доош 1м орчим буталж, сувагчлах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад 11 сарын 13-наас хойш нийт таван дүүргийн есөн хорооны халиа дошинг сувагчилж арга хэмжээ аваад байна. Энэ өвөл эрт хүйтрээгүйн улмаас булаг шанд хөрсөндөө салбарлаж олон газар халиа дошин үүсэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Нэг өрх-Нэг шинжилгээ” тандалт, илрүүлгийн шинжилгээний явц 69 хувьтай үргэлжилж байна
2020-12-07 17:34:39 Нийтлэгдсэн: Нийгэм![“Нэг өрх-Нэг шинжилгээ” тандалт, илрүүлгийн шинжилгээний явц 69 хувьтай үргэлжилж байна](/uploads/b6d235974abb4727c3fa255aa3dc4a7d9a30bc83.png)
Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст Ковид-19 халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар 48346 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж, уг ажлын явц 69 хувьтай үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020.12.06-ны 08:00 цагаас 2020.12.07-ны 08.00 цагийн хооронд 22631 хүнд уг шинжилгээг хийснээс 22513 ПСР-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээлээ. Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
2020-12-07 17:33:07 Нийтлэгдсэн: Нийгэм![Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна](/uploads/c7c71b5a238a60426603b08194a98bf32ba48fd0.png)
Хөл хорионы өдрүүдэд нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1460 тээврийн хэрэгслээр 3056 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 2088 тээврийн хэрэгслээр 7719 зорчигч хотоос гарсан байна. Нийт 10775 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Бусад ААН-ийн нөөц автобуснуудыг “Автобус-1”-ийн чиглэлүүдэд гаргасан, нийтийн тээврийн хүрэлцээ хэвийн байна
2020-12-07 17:30:45 Нийтлэгдсэн: Нийгэм![Бусад ААН-ийн нөөц автобуснуудыг “Автобус-1”-ийн чиглэлүүдэд гаргасан, нийтийн тээврийн хүрэлцээ хэвийн байна](/uploads/c62f1fa7a55429164848a446714dc41d1f02a60b.jpg)
Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан чиг үүргийг хэрэгжүүлэгч ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа. Өчигдрийн /2020.12.06/ байдлаар 94 чиглэлд 623 тээврийн хэрэгслээр 139923 хүн зорчжээ. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгслээр 120 зорчигч тээвэрлэсэн байна. Харин өнөөдөр /2020.12.07/ 94 чиглэлд 855 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарсан байна. Түүнчлэн Автобус-1 баазын жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус компанийн ажилчид болон автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахыг нь зогсоосон. Тус баазын жолооч, ажилчдыг давтан шинжилгээнд хамруулах, автобуснуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх шаардлага үүссэн. Энэ нь нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжид хэрхэн нөлөөлж буй, тус баазын үйлчилгээ үзүүлж байсан чиглэлүүдэд ямар зохион байгуулалт хийсэн талаарНийтийн тээврийн үйлчилгээний газар (НТҮГ)-ын дарга Ч.Сайханбаяраас тодрууллаа. тэрбээрАвтобус-1 бааз дээр 535 хүнд шинжилгээ хийсэн. Энэ долоо хоногийн пүрэв гарагт дахин давтан шинжилгээ хийнэ. Үүний дараа үйл ажиллагааг нь хэвийн зохион байгуулалтад оруулна. Тус баазын хувьд нийт 102 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс бусад автобус баазуудын нөөцийн автобусыг үйлчилгээнд гаргаж, автобус 1-ийн үйлчилж байсан чиглэлүүдэд явуулж байна. Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үйлчилж буй тул нийтийн тээврээр зорчигсод жирийн үеийнхээс цөөрсөн. Нийт 879 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байсан бол өнөөдөр 855 автобус явж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байна гэлээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Халдвар гарсан 6 аймаг руу зорчих хөдөлгөөнийг нээлээ](/uploads/daffb36cb01618459cd8a5e8c886fcd0b44f5428.jpg)
Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Covid-19 халдвар бүртгэгдсэн Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Дорноговь, Орхон аймгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн нээлээ. Мөн стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээх юм.Covid-19 халдвар батлагдсан нийт тохиолдол Орхонд 24, Дархан-Уулд 45, Говьсүмбэрт 4, Архангайд 3, Сэлэнгэд 201, Дорноговьд 28 тохиолдол тус, тус батлагдаад байна. Халдвар хамгааллын хатуу дэглэм дор PCR шинжилгээний хариуг үндэслэн өнгөрсөн бямба гаригаас эхлэн иргэдийн бүртгэлийг эхлүүлжээ. Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөн нээх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд хот хоорондын тээвэр өнөөдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм. Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх бөгөөд 19001234 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй