ДАВХАРДСАН ТООГООР 1787 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АРИУТГАЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖЭЭ
2020-12-05 18:58:21 Нийтлэгдсэн: Нийгэм![ДАВХАРДСАН ТООГООР 1787 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АРИУТГАЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖЭЭ](/uploads/e75afe288fb49e681645358d56b07b6e56ea2eb1.jpg)
Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа. Өчигдрийн /2020.12.05/ байдлаар 94 чиглэлд 848 тээврийн хэрэгслээр 163067 хүн зорчжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж байна. Давхардсан тоогоор 1787 тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн Багануур дүүргийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгслээр 137 зорчигч зорчсон байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТЭЛИЙГ 75979 МКВ ТАЛБАЙД ХИЙЛЭЭ
2020-12-05 18:50:26 Нийтлэгдсэн: Нийгэм![КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТЭЛИЙГ 75979 МКВ ТАЛБАЙД ХИЙЛЭЭ](/uploads/288c52f7a2074506e5a056f29cd1fd8076f405fa.jpg)
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг өчигдөр /2020.12.04/ 479 гэрээт байгууллага, аж ахуй нэгж, цэгийн 75979 мкв талбайд хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 8803 аж ахуй нэгж, байгууллагын 2.360.544 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг хийжээ. HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Нийслэлийн 2021 төсвийг баталлаа](/uploads/a2c91a7e7fffe14e8599aa653ad107ce951c0b94.jpg)
НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа.Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар батлав. Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлого 28 тэрбум төгрөг байх юм. Харин нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг байхаар баталлаа. Харин хотын шуудын 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 546 тэрбум төгрөг байхаар баталсан юм. Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь бүлгүүдийн гаргасан санал, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгав. Энэ өдрийн хуралдаанаар мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлав. HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Товчоодоор хот руу 4402 зорчигч нэвтэрч, 9484 иргэн гарсан байна
2020-12-05 18:44:36 Нийтлэгдсэн: Нийгэм![Товчоодоор хот руу 4402 зорчигч нэвтэрч, 9484 иргэн гарсан байна](/uploads/83dbcd198795a4726857ceaa06bd4e546c5f04e7.png)
Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буй. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Мал эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүд болон шинжилгээнд хамрагдсан иргэд орон нутаг руу буцах хүсэлтийн дагуу нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.12.03/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1497 тээврийн хэрэгслээр 4402 зорчигч хот руу нэвтэрч, 2612 тээврийн хэрэгслээр 9484 зорчигч хотоос гарсан байна. Мөн зөвшөөрөлтэй 3517 тонн түүхий нүүрсийг 93 тээврийн хэрэгслээр зөөвөрлөжээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталлаа
2020-12-05 18:42:18 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталлаа](/uploads/a3c3e5c9e43eb8b7ae59a6920243f208a0f7d02d.jpg)
НИТХ-ын ээлжит II хуралдаан болж, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Уг төслийг боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 арга хэмжээний санал ирүүлснийг зорилго, зорилтууд давхардалгүй, уялдаатай, нэгдмэл ойлголттой, хүртээмжтэй, шалгуур үзүүлэлт нь зорилготойгоо нийцсэн, нийгмийн бүхий л давхаргад чиглэсэн байх зарчмудыг баримтлан боловсруулжээ. Мөн Алсын хараа 2050, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл урт болон дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн бүтцийн дагуу боловсруулсан байна. Уг баримт бичгийн төсөл дэх төлөөлөгчдийн санал дүгнэлтийг НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга М.Халиунбат уншиж танилцууллаа. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Р.Дагва, Ардчилсан намын бүлгийн саналыг төлөөлөгч М.Тулгат нар уншиж танилцуулав. НИТХ-ын ээлжит II хуралдаан үргэлжилж байна. HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй