Имартын зүгээс эмч, сувилагч нарт шаардлагатай хэрэгсэл бүхий аранз бэлтгэн өглөө
2020-12-05 15:00:07 Нийтлэгдсэн: НийгэмИмарт Хайпермаркетийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Ковид-19 цар тахлын яг голомтонд, халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд, өвчтөнтэй нүүр тулан ажиллаж буй эмч, сувилагч нарт шаардлагатай хэрэгсэл бүхий аранзыг бэлтгэн хүргүүллээ. Эхний ээлжинд дотоодын халдвар эрчимтэй тархаад буй нөхцөл байдал хүндрэлтэй орон нутгууд болох Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгуудын Эрүүл мэндийн газруудад өнөөдөр Монгол шуудангаар илгээмжээ явууллаа. Дараагийн ээлжинд мөн адил онцгой нөхцөл байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчдад хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд тусламжийн эд зүйлсээ бэлтгэж эхлээд байна. Дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй Ковид 19 цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, түүнийг таслан зогсоох үйлсэд бид хамтдаа хүчээ нэгтгэн тэмцвэл, удахгүй үүсээд буй цар тахлыг зогсоож чадна гэдэгт итгэлтэй байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үеэс хойш айл, өрхүүдийн цахилгааны төлбөр хэт өндөр дүнтэй гарч байгаа талаар ШӨХТГ-т гомдол ирэх болжээ. Тиймээс тус газрынхан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ажиллаж, тайлбар авчээ. Илүү бичилт нь хөл хорио тогтоосонтойгоор холбоотойгоор цахилгааны бичилт хийх ажилтнууд айл, өрхүүдээр очих боломжгүй болсны дээр тодорхой хэмжээгээр сүүлийн саруудын дундаж үнийн дүнгээр бичилт хийсэн тухай мэдэгджээ. Тиймээс илүү бодогдсон цахилгааны төлбөрийг ирэх сар руу шилжүүлэх боломжтой талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдэгдсэн байна. Албан тайлбарт цар тахлын бэлэн байдал зарласан учраас иргэдийн тоолуурын заалт тэмдэглэдэг ажилчид халдвар авах өндөр эрсдэлд орж байгаа учраас цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцож байгаа аж. Хэрэглэгчдийнцахилгааны төлбөр тоолуурын заалтаас илүү гарсан тохиолдолд хэвийн байдалд шилжсэний дараа зөрүүг дараагийн сарынх нь төлбөрт шилжүүлж, зөрүүг тооцох юм байна.
Орос, Монголын дипломат харилцааны 100 жилийн ойн баяртай холбогдуулан 2020 оны 12-р сарын 3-ны өдөр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Хүүхэд залуучуудын холбооны үндэсний зөвлөл, MIREA - Оросын технологийн их сургууль хамтран Орос-Монголын залуучуудын цахим уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад залуучуудын бодлогын асуудлыг хариуцсан төрийн байгууллагууд, Элчин сайдын яамдын төлөөлөл, хоёр орны залуучуудын олон нийтийн холбоодын удирдагч, төслийн менежерүүд, залуучуудын парламентын гишүүд, орос-монголын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй оюутнууд буюу нийт 50 гаруй төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын эхэнд ХНХ-ын сайд А.Ариунзаяа Орос-Монголын харилцааны байдал, хэтийн төлөв, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааг хөгжүүлэхэд залуучуудын гүйцэтгэх үүрэг сэдвийн хүрээнд үг хэлж, залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого болон арга хэмжээний талаар товч танилцуулав. Мөн тэрбээр илтгэлийн үеэр аль ч улсын хөгжлийн хөдөлгөгч хүч, түүчээлэгч нь залуучууд байдгийг цохон тэмдэглэж төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, залуучуудын чиглэлээр хөрш улс орнууд, бүсийн болон олон улсын түвшинд харилцан суралцах, туршлагаа солилцоход хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтын хэлэлцүүлгийн үеэр ОХУ-ын Алтай, Буриад, Тува зэрэг хил орчмын бүс нутгийн залуучуудын төлөөлөгчид Монголын Залуучуудын Холбооны холбогдох аймгийн төлөөлөлтэй харилцаа тогтоон цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Мөн амжилттай хэрэгжүүлж буй нийгмийн төслүүдийн талаарх мэдлэг, туршлагаа харилцан солилцох, байгаль орчин, экологийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, залуучуудын форум хамтран зохион байгуулах гэх мэт асуудлаар талууд санал бодлоо солилцож, цаашдаа байнгын харилцаатай ажиллахаар боллоо. Эх сурвалж: ХНХЯ
Ж.Сандагсүрэн: Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан автобусны жолооч Энхсарангаас илэрсэн тохиолдлын хавьтал болсон
2020-12-04 10:29:38 Нийтлэгдсэн: НийгэмНийтийн тээврийн тодруулбал, Автобус 1 ОНӨТҮГ-ын автобусны жолоочоос коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаарНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээстодруулахад Автобусны жолоочийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. PCR шинжилгээний хариу удахгүй гарна. Тухайн жолооч Энхсарангаас илэрсэн тохиолдлын хавьтал болсон. Нөхцөл байдалтай холбоотойгоор яаралтай арга хэмжээ авч тус баазыг жолооч нарыг бүгдийг нь тусгаарласан. Жолооч нарын шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлсэн. Одоогийн байдлаар хэдэн жолооч тусгаарласан болон тэдний шинжилгээний хариу хэрхэн гарсныг хэлэх боломжгүй байна. Удахгүй мэдээлэл өгнө гэлээ.
70.000 өрх бүрээс нэг иргэнийг “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулна
2020-12-04 10:06:41 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг Ковид-19 халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо. Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хорооноос тандалт хийх зорилгоор хамруулна. Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах болохыг анхаарна уу. Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй