Имарт дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн хандиваар цугласан FOODBANK-ны хүнсний тусламжийг тус дэлгүүрийнхэн тусламж хэрэгтэй нэгэнд өгөхгүй байна гэсэн ташаа мэдээлэл тарж буйтай холбогдуулан ИМАРТ дэлгүүрийн зүгээс бодит тайлбар мэдэгдэлийг хүргүүлж байна. Имарт дэлгүүр нь хувь хүмүүсийг тусламж авах ёстой, эмзэг бүлгийнх гэж тодорхойлох эрхгүй, дүгнэх боломжгүй бөгөөд хандиваар цугласан хүнсийг мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгч байгаа аж. Мэргэжлийн байгууллага буюу Нийслэл дүүргийн Онцгой комисс, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам зэрэг байгууллагуудад Имарт дэлгүүрийн зүгээс тухай бүрд нь хандиваар цугласан хүнсийг хүлээлгэн өгч байгаа ба эдгээр байгууллагууд шаардлагатай иргэдэд тусламжийг хүргэн ажиллаж байгаа гэнэ.
Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т заасны дагуу цахим сайтын сэтгүүлчдийг төлөөлөн ажиллах нэр дэвшигчийн бүртгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 8 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд нээлттэй зарласан. УЗ-ийн хурлаар хүсэлт ирүүлсэн хүмүүсийн материалтай танилцаж, хэлэлцсэний үндсэн дээр Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболдыг Удирдах зөвлөлийн гишүүнээр батламжлав. Г.Улсболд нь сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн салбарт 10 орчим жил ажилласан туршлагатай. ХМЗ нь тус бүр 15 гишүүн бүхий Удирдах зөвлөл, Радио, телевизийн ёс зүйн хороо, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороодтойгоор үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр 45 гишүүн нь радио телевизийн, сонин, сэтгүүл, сайтын, орон нутгийн, санаачлагчдын буюу олон нийтийн гэсэн таван бүлгийн төлөөллөөс бүрддэг билээ.
Улсын онцгой комиссын 2020.11.29-ний өдрийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас баталлаа. Улсын онцгой комиссоос баталсан хязгаарлалтад үл хамаарах 18 чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагууд харьяа дүүргийнхээ онцгой комиссын Шуурхай штабд хандаж QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж өгөх юм. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаар, эзэмшигчийн нэр буюу албан хаагчийн регистрийн дугаар бүхий мэдээллийг багтаасан байна. Дүүргийн Онцгой комисс судалж гаргасан жагсаалтаа Нийслэлийн Онцгой комиссод хүргүүлэх юм. Улмаар Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судалж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлэхээр уг зааварт тусгажээ. Харин дүүргүүдийн онцгой комиссоос олгосон байгууллагын албан хаагчийн тээврийн хэрэгсэлд 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох хязгаартайгаар QR код олгох юм. Байгууллага, албан хаагч системд бүртгэгдэж, олгосон QR кодыгwww.smartcar.mnцахим хуудасны covid-19 зөвшөөрөл хэсэгт хандаж авна. Дүүрэг болон Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, тухайн байгууллагын нэр дээр бүртгэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгохоос татгалзах юм. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгөх боломжтой. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас “Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх заавар”-ыг гаргалаа
2020-12-01 10:49:41 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын өчигдрийн /2020.11.29/ хуралдаанаас нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног буюу 2020.12.11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгахаар боллоо. Түүнчлэн хөл хорионы хязгаарлалтад үл хамаарч байсан 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргав. Ингэснээр: Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллага Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тэвэрлэлтийн үйл ажиллагаа Гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа Арьс шир, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа Сав баглаа боодол, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа Бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/ Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлалтад үл хамаарахгүйгээр үргэлжлэхээр болсон юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх заавар-ыг гарган, баталжээ. Хязгаарлалтад үл багтаж байсан болон 2020.12.01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа нь эхэлж буй нийт 18 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү зааврыг мөрдөж ажиллах бөгөөд, уг баримт бичгийн хэрэгжилтэд Нийслэлийн онцгой комисс хяналт тавих юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъе” уриан дор нэгдэхийг уриалав
2020-12-01 10:45:39 Нийтлэгдсэн: НийгэмЖендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн өдрүүд тохиож байна. Дэлхийн 187 улс 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян-ыг өрнүүлдэг билээ. Монголчууд одоогоос 23 жилийн өмнө дэлхийн олон улстай нэг уриа, нэгдмэл зорилгын дор энэ өдрүүдийг тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе уриан дор хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлж байна. Жендерийн тэгш эрх байдлыг хангахын тулд нийгмийн бодит хөгжилд тулгуурлан өрх гэр, сургууль, цэцэрлэг, чиг үүргийн онцлогтой салбар бүрт хүний эрхийн ойлголт, чиг баримжааг олгох хэрэгтэй. Тиймээс улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л давхаргад эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, тэдний идэвхтэй оролцоо, шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, нөлөөллийн олон арга хэмжээг зохион байгуулахад хүн бүрийн оролцоо чухал юм. Тиймээс жендер гэдэг ойлголтыг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа, ижил тэгш байдлын харьцаа гэж ойлгохоос илүүтэй хүний эрхийг дээдэлж, бусдыг өөрийн адил хайрлах сэтгэлийн эхлэл гэж тунгаах хэрэгтэй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян-нд Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъе уриан дор нэгдэхийг уриалж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй