Нийслэлээс Архангай руу явах иргэдийг 12-р сарын 11-нийг хүртэл хойшлуулав
2020-12-01 10:42:18 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлээс Архангай руу явах иргэдийг 12-р сарын 11-нийг хүртэл хойшлуулав](/uploads/4e91e1da183961a0ba378953823e12452afc6379.jpg)
Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан учир тус сумаас гадна халдвар авсан иргэний зорчсон Ихтамир суманд 72 цагийн тэг зогсолт зарласан. Тэг зогсолын хугацаа өнөөдрийн 18.00 цагт дуусаж байна. Энэ хугацааанд халдвар авсан иргэний ойрын болон дам хавьтлын 200 гаруй иргэнийг тусгаарласнаас 120 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. Бусад шинжилгээний хариуг өнөөдөр танилцуулна. Шинэ халдвар бүртгэгдсэн тул Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг Архангай аймагт 10 хоногоор сунгасан. Батцэнгэл, Ихтамир суман дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон суманд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглож, өмнө нь ажиллаж байсан хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоохоос гадна хүнс тээврийн машиныг зогсоогоод байна. Нийслэлд гацсан иргэдийг татан авах ажил 12-р сарын 1-нээс эхлэх байсан боловч Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгасан тул Архангай аймгийн Онцгой комиссоос иргэддээ 12-р сарын 11-ний өдрийг хүртэл хүлээцтэй хандахыг санууллаа. Архангайн чиглэлд явахаар 119.mn-д бүртгүүлсэн иргэд хэрэв шинжилгээнд хамрагдсан бол 12-р сарын 10 хүртэл хойшилсон тул шинжилгээний хариу хүчингүй болохыг мөн анхааруулсан байна. Архангай аймгаас гарах хүсэлтэй 100 гаруй иргэнийг мөн хугацаагаар хойшлуулжээ. Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд зайлшгүй орох шаардлагатай тээврийн хэрэгсэлд QR код олгож, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож, эргүүл хамгаалалт гаргасан байна. Архангай аймгаас зайлшгүй шаардлагаар гарах хүсэлтэй иргэн байвал голомт гарсан бүс рүү огт зөвшөөрөл олгохгүй, бусад газар руу нөхцөл байдлыг судалж үзээд зөвшөөрөл олгож байгаа хэмээн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар мэдээллээ.
Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарсан байна
2020-11-30 11:14:38 Нийтлэгдсэн: Нийгэм![Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарсан байна](/uploads/58f13002b9825ef9d2ae0aff4f06fe28dbfc4ea4.png)
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.29/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 768 тээврийн хэрэгслээр 1322 зорчигч хот руу нэвтэрч, 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч хотоос гарсан байна. Нийслэлийн хэмжээнд гудамж, тээврийн хөдөлгөөний хяналт, шалгалтыг 286 цэгт 599 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Тусгай үүргийн нислэгийг XII/11-нийг хүртэл үйлдэхгүй](/uploads/a5b0cb3bb322b3f35c17f7d5879115d3c724e16e.jpg)
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Тухайлбал, тусгай үүргийн нислэгийг 12 дугаар сарын 11-нийг хүртэл үйлдэхгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тэрээр Тусгай нислэгийг ойрын 10 хоногт авахгүй. Энэ нь гадаадаас ирэх гэж буй иргэдээ бодохгүй байгаа юм биш. Гол нь тусгаарлах байрны нөөц боломжоо харгалзан үзэж буй юм. Тусгаарлах байруудад ойрын хавьтлын 8000 гаруй иргэдээ аваад байна. Тэдгээрийн давтан шинжилгээг хийж дуусаад халдвар илрэхгүй бол тусгай нислэг үйлдэнэ. Эрдэмтдийн зөвлөснөөр ойрын хавьтлын иргэдийн ажиглалтын 14 хоногийг дуусгаад, байруудаа сулласны дараа нислэг үйлдэх боломжтой. Мөн тусгаарлах байруудтай холбоотой асуудлыг цэгцэлнэ. 8-10 дугаар сард хэд хэдэн шалгалт хийсэн. Зөвхөн есдүгээр сард гэхэд л 10 гаруй газрыг хаасан. Харамсалтай нь Энхсаран сувиллаас эхлээд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байна. Үүн дээр эхнээсээ эрүүгийн хэрэг үүсчихсэн. Цаашид бид гадаадаас иргэдээ татан авахдаа халдвар хамгааллыг чанд мөрдүүлэх бөгөөд нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг баримтална. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, бүх тусгаарлах байранд дахин үнэлгээ хийж байна гэлээ. Мөн тэрээр Монгол Улсад нийт батлагдсан 784 тохиолдол бүртгэгдсэнээс 341 нь дотоодод гарсан. Бид өнгөрсөн 19 хоногт бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлээгүй бол 3400 хүн өвчилсөн байх магадлалтай гэж эрдэмтэн судлаачид дүгнэсэн. Дотоодод халдвар гарснаас хойш зарим бүс нутаг 0 зогсолт хийх хүртэл арга хэмжээг авсан гэсэн юм.
17-гоос доош градусын согтууруулах ундааг худалдахыг Засгийн газар дэмжжээ
2020-11-30 10:42:55 Нийтлэгдсэн: Нийгэм![17-гоос доош градусын согтууруулах ундааг худалдахыг Засгийн газар дэмжжээ](/uploads/974f131c7da2bb9bf18d14fa2c1f5bc80532ed2b.jpg)
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээсэн. Мөн мод модон материал, барилгын үйлдвэрлэл, ноос ноолуур, гоо сайхны гэх мэт боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 17-гоос доош градусын согтууруулах ундааг худалдаалах санал гаргасан. Согтууруулах ундааг хориглосноор архины хууль бус наймаа, чанаргүй архины худалдаа гаарах эрсдэлтэй учир бага градустай согтууруулах ундааг худалдаалахыг Засгийн газар дэмжсэн байна. Нийслэлийн хувьд энэ асуудлыг тэргүүн эгнээнд тавиагүй. Гэвч үйлдвэрлэлийн салбарыг нээж байгаа учир 17-гоос доош градустай согтууруулах ундааг худалдах эрхийг нээхийг дэмжиж байна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ. Эцсийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргана.
![НИЙСЛЭЛД ОРЖ ИРСЭН ЗЭЭРИЙН СҮРГИЙГ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА](/uploads/6894076d96e3561c851a21b665c5e161854ae330.jpg)
Энэ сарын 9-ны өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй