МИАТ компани Улаанбаатар-Берлин чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлджээ
2020-11-17 11:31:14 Нийтлэгдсэн: Нийгэм![МИАТ компани Улаанбаатар-Берлин чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлджээ](/uploads/bae938f5fac42c8750d9f8f362983457c3e86e48.jpg)
Covid-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнэнэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон. Өнгөрсөн 24 цагийн байдлаар, Олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар тэнгэр бүрхэг, зарим хэсгээр бага зэргийн салхитай байсан. УБТЗ ХНН-ийн галт тэрэг хойд, урд чиглэлдээ21.8 тонн ачаа тээвэрлэсэн бол, МИАТ ТӨХК Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлдэж нийт 41.3 тонн ачаа тээвэрлэжээ. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, МИАТ ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв УТҮГ, Далайн захиргаа УТҮГ ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байгаагЗТХЯ-наас мэдээллээ.
“Төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэхгүй, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэгүй болгосон”
2020-11-17 11:10:58 Нийтлэгдсэн: Нийгэм![“Төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэхгүй, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэгүй болгосон”](/uploads/024b2fec005b48b8bdee62e6f5d9a6ecc9340dee.jpg)
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед УБЦТС ТӨХК ньхэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд УБЦТС ТӨХК-аас хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг шуурхай барагдуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Гэхдээ эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж цахим сувгууд ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөхийг нийт хэрэглэгчдэдээ уриалж байна. УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 22-нд явагдана
2020-11-17 11:07:57 Нийтлэгдсэн: Нийгэм![НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 22-нд явагдана](/uploads/9854d79e830c15a67efecdcb0742b76b3939b7ad.jpg)
НӨАТ-ын урамшууллын 2020 оны 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 11-р сарын 22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврээр 24293 хүн зорчжээ
2020-11-17 11:05:27 Нийтлэгдсэн: Нийгэм![Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврээр 24293 хүн зорчжээ](/uploads/9f5c28aba5daf9d1a073f006bff15e74e067b858.png)
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж буй. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 20 аж ахуйн нэгжийн 827 тээврийн хэрэгсэл гарсан бөгөөд автобуснуудыг рейс бүрт 19 эцсийн зогсоол, 10 дундын зогсоолуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн байна. Улс даяар бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор явж буй. Өнөөдөр өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 24293 хүн зорчжээ. Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн зорчигч урсгалын судалгааг тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан хяналтын камерыг ашиглан хянаж байгаа аж. Зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд хүн хоорондын зайг 1.5 метр байхаар санамж нааж зорчигчдод мэдээллэх ажлыг Авто тээврийн хяналтын улсын байцаагч болон Зорчигч тээврийн нэгдэл, Зорчигч тээвэр-3, Сити баз консултинг ХХК хамтран хийж байна. Нийтийн тээврийн газраас автобусны жолооч нарт халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, зорчигч болон жолоочийг тусгаарлах хаалт хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон. Энэ ажлын хэрэгжилтэд мөн Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарыг хяналт тавьж ажиллах юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
![Сайн дурын шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авна](/uploads/11617d13e238e8bea66094dfcb02f89532d76cb7.png)
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавируст Ковид-19 халдварын сайн дурын шинжилгээг авах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд зарим Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ авах цэгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Харин энэ сарын 14-нөөс эхлэн Ковид-19 халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг нэр бүхий 18 цэгт шинжилгээнд хамруулж байна. Иймд Ковид-19 халдварын сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх нэр бүхий 18 цэгт очиж, халдварын эрсдэлд өөрсдийгөө оруулахгүй байх үүднээс харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утсаар холбогдон, цаг авч шинжилгээ өгөхийг анхааруулж байна. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй