Сайн дураараа шинжилгээ өгөх гэж байгаа иргэд өрхийн ЭМТ-өөсөө утсаар цаг авч үйлчлүүлнэ үү
2020-11-16 10:55:10 Нийтлэгдсэн: НийгэмСайн дурын шинжилгээ өгөх иргэн та ойрын болон дам хавьтлын эрсдэл бүхий иргэдийг шинжилгээнд хамруулж буй нэр бүхий 18 цэгт очиж, халдварын эрсдэлд өөрсдийгөө оруулахгүй байх үүднээс харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утсаар холбогдон, цаг авч шинжилгээ өгөхийг анхааруулж байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Тавантолгой түлш ХХК онцгой горимд үйл ажиллагаа явуулж, түлш үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлтийн ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар сайжруулсан түлшний хоёр үйлдвэрт 283 ажилтан ажиллаж нийт 2778.9 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Харин түлшний нөөц 95,000 тонн байгаа юм. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 610 шахмал түлш борлуулах цэг ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 255 машинаар гүйцэтгэж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“КОВИД-19” халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээг нэр бүхий 18 цэгт авна
2020-11-16 10:21:55 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст Ковид-19 халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн 2020.11.16-ны өдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар боллоо. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна. Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгнө. Түүнчлэн өмнө нь холбогдох байгууллагуудаас нэр зааж дурьдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг авах боломжтой юм. ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ: Сүхбаатар дүүрэг - Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал Баянгол дүүрэг - Эмүжин төв Хан-уул дүүрэг - Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори Сонгинохайрхан дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр Сонгинохайрхан дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2 Баянзүрх дүүрэг - Сүрьеэгийн диспансер Баянзүрх дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг Чингэлтэй дүүрэг - Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг Багахангай дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга Налайх дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр Багануур дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ: Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв Чингэлтэй дүүрэг 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв Баянгол дүүрэг 46 дугаар сургууль Баянгол дүүрэг 20 дугаар сургууль Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль /Монгол/ Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль Хан-Уул дүүрэг 18 дугаар сургууль НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас /2020.11.15/ эхлэн нөөцийн махыг Улаанбаатар хотын 15 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 1, 4, 8, 10 дугаар хороонд байрлах Скай, Жуков, Тэнгэр, Амгалан зэрэг худалдааны төвүүдийн гаднах талбайд нөөцийн 19 тонн нөөцийн махыг эхний өдөр худалдаалж дууслаа. Нөөцийн махыг худалдаалахдаа халдвар хамгааллын дэглэмийг барьж, хүн хоорондын зайг бариулах ажилд Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дүүргийн цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс сахиулж ажиллалаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Өчигдөр нийт 410 автобус, өнөөдөр 320 автобус ариутган халдваргүйжүүлжээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний Офицеруудын ордон, ТЭЦ-3, Вокзал, Зайсан, Шар хад, Мишээл экспо, Дүнжингарав, Ард кино театр, Нисэхийн эцэс, Халдвартын эцэс гэсэн 10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран уг ажлыг зохион байгуулсан юм. Энэхүү ажилд автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллажээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй