Монголоос Хятадад бэлэглэсэн хонийг төхөөрч Ухань руу явуулж эхэлжээ

Монголоосард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивласанхонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 чингэлэг ачааны машин өчигдөр өглөө Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хот хотоос Хубэй мужийн Ухань хот руу хөдөлсөн талаар Xinhua агентлаг мэдээллээ. Хандивын эхний хэсэг болох 12 мянган хонийг Эрээн хотод нядалсан бөгөөд тус төхөөрсөн мах Ухань хотод 2-3 хоногийн дараа ирэх хүрэхээр төлөвлөж байгаа аж. Төхөөрсөн хонины махыг Монгол Улсаас хандивласан хонь гэсэн бичигтэй хайрцагт хийжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Монголын ард түмнийг төлөөлөн БНХАУ-ын ард түмэнд 30 мянган толгой хоньхандивлахаа илэрхийлсэн. Хандивын хонины эхний ээлжийгхятадын талд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн бүсэд болсон билээ. Эх сурвалж: Xinhua

ТЦА: Хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Нийслэлээс орох, гарах, хотын доторх бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа гэж Тээврийн цагдаагийн албанаас 01:08 цагт мэдээллээ. Тээврийн цагдаагийн албанаасГамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4,Засгийн газрын 2020 оны Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах,Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлахарга хэмжээ авсан болохыг Та бүхэнд мэдэгдэж байна!!! гэлээ. Уг хязгаарлалт 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэдэд зайлшгүй шаардлагатай түргэн тусламж, харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, хэвлэл мэдээлэл, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаасбусад төрлийн буюу иргэдийн хувийн болон хувийн хэвшлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохыг хориглоногэдгийг ТЦА-наас анхаарууллаа.

Монголын сайтын холбоо уриалга гаргалаа

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоосулсын хэмжээнд Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Монголын сайтын холбооноос хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, редактор, сэтгүүлчдэд хандануриалгагаргасныгбүрэн эхээрньхүргэж байна. УРИАЛГА Монгол Улс дотооддоо коронавирусний халдварилэрсэнтэйхолбоотойгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. Монголын Сайтын холбоо цахим орчинд мэдээлэл бэлтгэн нийтэлж байгаа редакциудад хандандараахуриалгыг гаргаж байна. 1. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч нар цар тахлын үедредакцынзохион байгуулалтаа ажилчдын санааг тусган нухацтай ярилцаж, ажил үүргийн хуваариа тогтоож, хөдөлмөрлөх аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах. 2. Редактор, сэтгүүлчид үйл ажиллагаандаа мэргэжлийн байх, ёс зүйг эрхэмлэх үүргээ сахих. 3. Аливаа мэдээллийг түгээхдээ хүний эрх, эрх чөлөө, аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандах. 4. Олныг төөрөгдүүлэхээс сэргийлэн мэдээллийн гарчиг, зураг, тайлбарыг оновчтой, салаа утгагүй өгөх. 5. Мэдээллийг олон талын эх сурвалжаас тодруулж, сайтар нягталсны үндсэн дээр нийтэд түгээх. 6. Цар тахалтай холбоотой мэдээллийг албаны, ил эх сурвалжаас тодруулж, боломжтой бол эх сурвалжийг дурдах. 7. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыгредакцынбодлогоор дэмжих. 8. Олныг үймээн самуунд турхирсан, худал ташаа, ор үндэсгүй мэдээллийг өөгшүүлэхгүй байх. 9. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны албан мэдээллийг цаг тухайд нь иргэдэд хүргэж, хамтран ажиллахыг уриалж байна. МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

СКАЙтел группийн ажилтнууд дохионы хэл сурлаа

СКАЙТелгрупп нийгмийн хариуцлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах чадварыг эзэмшүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг үйлчилгээний ажилтнууддаа амжилттай зохион байгууллаа. Сургалтыг МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрийн хэлмэрч, Алтан нар одонт С.Бямбадэлгэр болон Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн-Мэргэжлийн Ур чадвар олгох сургуулийн багш Р.Оюунцэцэг, Н.Ундрал нар биечлэн орсон юм. Хичээлийг сонсголын бэрхшээлтэй хүний талаарх үндсэн ойлголт, сонсголгүй иргэдийн соёл, онцлог, дохионы хэлний ангилал, хурууны хөдөлгөөн, гарын үндсэн байрлал, цагаан толгой, хурууны үсэг, тоо, тоолол, мэндлэх, танилцах, төлөөний үг, сэтгэлийн хөдөлгөөн, ажил мэргэжил, харилцан яриа зэрэг сэдвийн хүрээнд интерактив хэлбэрээр явууллаа. Энэхүү сургалт ньСКАЙТелгруппийн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтрангарын үсэг зурсан санамж бичгийн хүрээн дэх ээлжит ажлын нэг хэсэг юм. Одоогоор санамж бичгийн хүрээндхүний эрхийн боловсрол олгох бүтээлүүдийгСКАЙмедиаболонSkyGOВидео сангийн Дархлаа+ цэсэнд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байршуулаад байгаа билээ. СКАЙтелкомпани хүний эрхийг дээдэлж, хөгжлийн ялгаатай иргэдэд үйлчлэх, тэдэнд мэдээ мэдээлэл, дэлхийн контент хүлээн авах боломжийг нь хангахаар хичээнгүйлэн ажилласаар байна.

Нийслэлийн Онцгой комисс коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх захирамж гаргалаа

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, нийслэлийн Онцгой комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан танилцуулж, иргэд, олон нийтэд албан ёсны мэдээлэл өглөө. Коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан иргэн болон түүний ойрын хавьтлаас халдвар илэрсэн тул Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кино театр зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 14-нийг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжид: 1.1.Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт, бүх төрлийн баар, тоглоомын газар, сүм хийд, мөргөлийн газрууд, урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар, спортын арга хэмжээ /цанын бааз, спорт заал, билльяард, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб г.м/ болон амралт, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг түр зогсоох; 1.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх; 1.3.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-21:00 цагуудад тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулж ажиллах; 1.4.Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бүх шатны сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хараа хяналтгүй үлдээхгүй байх, олон нийтийн үйлчилгээний газраар дагуулж явуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. 1.5.Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвар, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бодит мэдээллийг иргэдэд нэгдсэн байдлаар тогтмол хүргэх ажлыг зохион байгуулах; 1.6.Үйлчлүүлж байгаа иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, амны хаалтгүй, биеийн халуунаа үзүүлэхээс татгалзсан иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байх, томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвийн дотор, гадна орчинд халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх; 2.Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг дээрх байгууллагуудын удирдлагуудад зөвлөсүгэй; 3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.