21 хоногийн тусгаарлалтаас гарсан жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул УОК-оос нийтийн тээврийн хуваарьт дараах байдлаар өөрчлөлт орууллаа. Тодруулбал нийтийн тээвэр өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хоорондбуюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ. Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан бөгөөд 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна.
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна. 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 11-нд Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 13-нд Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ Эх сурвалж: ЦУОШГ Ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүйгЭНДдарж хүлээн авна уу.
Т.Гантөмөр: Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх зорилгоор 3227 тонн давс, 4175 тонн бодис нөөцөлсөн
2020-11-09 09:54:41 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2020.11.06/ боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангасан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдийн хэмжээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж ажилласан байна. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 99.2 хувийн биелэлттэй байгааг хотын Ерөнхий менежер хэлэв. Улмаар цахилгаан дулаан хангамж, усан хангамж,ариутгал, үерийн далан хангамж болон автозамын чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэрбээр өглөө. Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт өнгөрсөн долдугаар сарын байдлаар нийт 813 тонн давс, 443 тонн бодис байсныг нэмэгдүүлж, аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 3227 тонн давс, 4175 тонн бодис нөөцлөөд байна. Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд зам, замын байгууламжид халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ. Харин дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн энэ хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, цахилгаан халаалтад хамруулж, гэр хорооллын зарим хэсгийг төвлөрсөн дулаанд холбосон байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг гурван сарын турш зохион байгуулжээ. Энэ онд сайжруулсан түлшний 484 борлуулалын цэг, 30 хангамжийн бааз ажиллах бөгөөд дундын 35 баазад нийт 95 мянган тонн түлш нөөцлөөд байна. Энэ жил 20 мянган тонн мах нөөцөлнө Нийслэлийн хүн амын махны хангамж, үнийг тогтвортой байлгах ажлын хүрээнд 2021-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэж буй. Улмаар 20 мянган тонноос багагүй махны нөөц бүрдүүлэх ажлыг өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлсэн байна. Энэ хүрээнд 18 аж ахуйн нэгжээр мах бэлтгүүлэх шийдвэр гарсан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ. Тэрбээр Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан дотоодын нөөцөд нэмэлтээр 7000 тонн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 26-ны өдрөөс энэ сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан. Цаашид махны хангамж, нөөцлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ хэмээлээ. Өнгөрсөн онд махны хангамж, хэрэгцээнд зориулан 16 мянган тонн мах бэлтгэж, нийт 11 мянган тонн махыг гэрээт 413 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн сайжруулсан түлшний борлуулалт, нөөцлөлт иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа
2020-11-09 09:52:27 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг НИТХ-ын дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өнөөдөр /2020.10.06/ өргөн барилаа. Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Ойрын хугацаанд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж, 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
2020-11-09 09:50:33 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье нэгдсэн арга хэмжээг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас олон ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд бид агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулж чадсан. Одоо энэ амжилтаа цааш ахиулахын тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд бүх шатанд хичээн ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн та бүхний оролцоо маш чухал гэдгийг энд онцолж хэлмээр байна. Бид хамтдаа хичээж байж эрсдэлийг давж чадна. Иргэдийн оролцоогүйгээр бид агаарын бохирдлыг бууруулж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, угаарын хий мэдрэгчээ зөв ашиглан, пийшин зуухныхаа битүүмжийг шалгаж эрсдлээс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах шаардлагатай хэмээлээ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, НОБГ болон төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах 105 дугаар ангийн 700 гаруй алба хаагч Чингэлтэй дүүргийн гэр хороолол бүхий 13 хороонд ажиллан, иргэдэд угаарын хий болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулах юм байна. Мөн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй