БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур. Нийслэл хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон хотыг бий болгоход мөн хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, мэдээлэл технологи, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа хэлж байв. Мөн Энэтхэг-Монгол хамтарсан сургууль байгуулах ажил амжилттай үргэлжилж байгааг онцлон тэмдэглэлээ. БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Гужарат мужийн амбан захирагч байхдаа хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлж, үлгэр жишээ хөгжил бүхий хотыг бүтээн босгосон. Иймд энэхүү хоттой харилцаа тогтоож, туршлага судлах хүсэлтэй байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар илэрхийлэн, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх дэмжиж байгаагаа хэлэв. Уулзалтын төгсгөлд талууд бүх талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган, том төслийг амжилттай эхлүүлж чадсан шигээ том хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллахаа илэрхийлэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газруудыг ХААЛАА

Улсын онцгой комиссын шийдвэрээр үзвэр, үйлчилгээ, олон нийтийн үйл ажиллагаа, баар цэнгээний газрын үйл ажиллагааг гурав хоногийн хугацаатай зогсоохоор болжээ. Тодруулбал олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарснаас нь дөрөв хоногийн дараа өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь шинжилгээгээр батлагджээ. Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ. Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн 3 хоног хаах шийдвэр гарлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүдээ гэрээс гаргахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиарай.

Халдварын талаар худал мэдээлэл түгээсэн хүнийг 500 мянган төгрөгөөр торгоно

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол Зөрчлийн хуулиар хувь хүнийг 500 мянга, хуулийн этгээдийг 5 саяар торгоно. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл: Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл: Худал мэдээлэл тараах Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ.

Урьдчилсан байдлаар: Халдвар авсан жолоочийн ЯВСАН ЧИГЛЭЛ

Олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дахин халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч, Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоохоор Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тэгвэл тухайн жолоочийн явсан чиглэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс урьдчилсан байдлаар гаргажээ. Эрүүл мэндийн сайд Т.МөнхсайханАлтанбулаг боомтоор ирсэн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарснаас 4 хоногийн дараа шинжилгээ авахад жолооч болон түүний эхнэрээс халдвар илэрсэн тул тэднийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авч байна. Тандалт судалгаа 2-3 хоног үргэлжлэхээр байна. Иргэд амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барихыг зөвлөж байна. Эрүүл мэндийн салбар бэлэн байдлаа хангасан. Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт холбогдон хэрхэн хаана хандахаа тодорхой болгож байж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна гэлээ.

Амны хаалтгүй иргэнийг 50 мянга, шаардлага тавиагүй байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

Өнгөрсөн бямба гарагт Улсын онцгой комисс хуралдаж, иргэд амны хаалт зүүх шаардлагатайн дээр үйлчилгээний болон албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээ, боловсролын байгууллагуудад заавал амны хаалт зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байгааг мэдээлсэн. Тэгвэл амны хаалтгүй иргэдэд 50 мянган төгрөгийн торгууль, амны хаалтгүй иргэнд үйлчилж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ. Амны хаалт зүүх шаардлага тавиагүй, гар угаах, зай барих нөхцөлөөр хангаагүй аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу шат дараатай хариуцлага тооцох юм байна. Гэхдээ юун түрүүнд торгохгүй бөгөөд сануулах, зөвлөх, анхааруулах арга хэмжээг шат дараатай авсны дараа ахин зөрчил гаргавал Цар тахлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар арга хэмжээ авах юм байна. Мөн шинэ жилийн баяр тэмдэглэсэн болон тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй газарт давхар хариуцлага тооцно гэдгийг МХЕГ-аас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.