Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

11 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: Хур тунадас:Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи:Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур:Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус. Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна. ЭНЭ САРЫН 5-9-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: Арваннэгдүгээр сарын5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 6-нд зарим газраар, 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 5-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. Эх сурвалж:ЦУОШГ

Түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах шаардлагатай гэв

​ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг хурлын хороод, дэд хороо байгуулах асуудлаар хуралдлаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Пүрэвдагва, Д.Бадарсан нар түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах санал гаргаж, Хот байгуулалтын хороонд тус дэд хороог байгуулах саналыг ажлын хэсэг дэмжсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ таван хороотойгоор үйл ажиллагаа явуулсан бол 2020-2024 онд зургаан хороо, 11 дэд хороотой ажиллах санал гаргалаа. Тодруулбал, Засаглал, эрх зүйн шинэчлэлийн хороо Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо Хот байгуулалтын хороо Эдийн засаг, төсвийн хороо Хүний хөгжлийн хороо Зам тээврийн хороо гэсэн зургаан хороо, эдгээрийн 11 дэд хороотой байх юм. Нийслэлийн ИТХ гэдэг Улаанбаатар хотын бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн чиг үүргээ өөрийн хороодоор дамжуулж гүйцэтгэдэг. Хороодын бүтэц, чиг үүрэг хэр оновчтой байгаагаас гэдгээс шалтгаалж иргэдийн хурал үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болно гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Халиунбат онцоллоо. Өнөөдрийн хурлаас гарсан ажлын хэсгийн саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-ээс мэдээллээ.

Арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

​ Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд: 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 6-нд Алматы-Улаанбаатар 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэгэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Дарханы замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-нд нээхээр болжээ

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-н буюу энэ Баасан гарагаас нээхээр болжээ.Тус замыг нээх үеэр Зам тээврийн яамнаас 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлууд болон бодлого, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх юм байна. Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн. Есдүгээр сарын 10-ны байдлаар эдгээр таван багцаас 1, 3, 5 дугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байв. Тиймээс замын бүтээн байгуулалтын ажлын гурван багцын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, замын тэмдэг тэмдэглэгээг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад арваннэгдүгээр сарын 1-15-ны хооронд хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгаагЗам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтаресдүгээр сард хэлж байв. Харин 2, 4 дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан. Тусхоёр багцын 91.3 км замын 18 км-т гүүр, хоолойн ажлыг эхлүүлж, хуучин замыг хуулаад ажил зогсжээ.Тиймээс I, III, V багцын ажил дуусаж, хөдөлгөөн нээхтэй зэрэгцэн хуучин замын эвдрэлийг нөхөж, зам хуулсан хэсэгт түр зам тавиад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаагааЗТХЯ-наас мэдээлж байсан юм. Хоногт 5,800 оргил ачаалын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл авто машин зорчдог өндөр ачаалал бүхий Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм.

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

​ Баян-Өлгий аймагт хоёр хүнээс коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байсан юм. Тэгвэл тус сэжигтэй тохиолдолд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаарБаян-Өлгий аймагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Тус хоёр хүн өнгөрсөн сард тусгай үүргийн онгоцны нислэгээр Казахстан улсаас ирээд 21 хоногийн тусгаарлалтаас гарчБаян-Өлгий рүү буцсан хүмүүс байсан аж. Тэдгээрийн нэгнээг өчигдөр коронавирусийн шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан PCR шинжилгээ авсан нь энэ юм. Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан гэх мэдээлэл тархаад буй бөгөөд энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад замын хөдөлгөөн хэвийн горимд байгааг мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.