ТАНИЛЦ: НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч

​ Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр болж, нийслэлийн ИТХ-д урьдчилсан байдлаар МАН үнэмлэхүй ялалт байгуулав. Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигчбайгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байна. Нийт нэр дэвшигчдээс 13 хүн 10,000-аас дээш хүний саналаар сонгогджээ. 45 ТөлөөлөгчөөсЧингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн З.Төмөртөмөө хамгийн олон буюу 11,707 хүний саналаар сонгогдсон бол Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1,205 хүний саналаар НИТХ-д сонгогджээ. Хүснэгт. НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч Дүүрэг Тойрог Мандатын тоо Нийслэлийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Нам Саналын тоо Баянгол 1 2 Д.Ихбаяр МАН 9,841 Ө.Сумъяабаатар МАН 9,438 2 2 Ж.Батбаясгалан МАН 11,363 Г.Гангамөрөн МАН 10,352 3 2 Д.Энхтуяа АН 9,388 Ч.Мэндбаяр МАН 9,285 Баянзүрх 4 2 М.Тулгат АН 9,625 Т.Батцогт АН 9,121 5 2 П.Наранбаяр ХҮН 11,112 Д.Гантулга ХҮН 8,074 6 2 Ү.Оюунзул МАН 8,828 Д.Энхбаяр МАН 8,588 7 2 Д.Пүрэвдаваа АН 9,516 Н.Баярмөнх МАН 9,030 8 2 Б.Сүхбаатар МАН 10,415 Б.Пүрэвдагва МАН 9,141 Сонгинохайрхан 9 2 Ц.Төрхүү МАН 11,112 Р.Дагва МАН 10,057 10 2 Б.Сэргэлэнбаатар МАН 9,733 Ц.Баттөр МАН 9,088 11 2 Ж.Сандагсүрэн МАН 10,305 Н.Баярчимэг МАН 10,196 12 2 Г.Төгөлдөр МАН 9,821 М.Говьсайхан МАН 9,345 13 2 Н.Алтаншагай МАН 10,762 Б.Мөнхцэцэг МАН 10,578 Сүхбаатар 14 2 М.Халиунбат МАН 8,569 Д.Бадарсан АН 7,927 15 2 Х.Болормаа АН 10,495 Б.Эрдэнэсүх АН 10,001 Чингэлтэй 16 2 Н.Батсүмбэрэл МАН 9,547 Б.Мөнхбат МАН 9,203 17 2 З.Төмөртөмөө МАН 11,707 Л.Ариунтуяа МАН 11,610 Хан-Уул 18 2 Ж.Алдаржавхлан МАН 9,907 Б.Мягмар МАН 7,879 19 2 Л.Отгонбаатар АН 6,563 Б.Өнөбат МАН 6,527 20 2 Б.Одсүрэн МАН 8,315 П.Ганзориг ХҮН 7,585 Багануур 21 2 С.Даваасүрэн МАН 5,482 Т.Отгонболд МАН 5,193 Багахангай 22 1 С.Эрдэнэбаяр МАН 1,205 Налайх 23 2 Ч.Раднаабазар МАН 7,962 Б.Нэргүй МАН 6,954

Монгол Улсын харьяат 272 хүүхэд гадаадын иргэнд үрчлүүлжээ

​ Өнөөдрийн байдлаар 1999 оноос хойш 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлээд байна. Үүнээс АНУ-д 156, Германд 36, Италид 22, Францад 20, Нидерландын Вант Улсад 7, Өмнөд Солонгост 6, бусад улсад 25 хүүхэд үрчлэгджээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасны дагуу 2 буюу 3 талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг. Гэрээнд заасны дагуу үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсөж бойжиж байгаа талаар тайланг 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 9-16 нас хүртэл хоёр жил тутам Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлдэг ажээ. Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн гэр бүлд үрчлүүлэхдээ НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенц, Монгол улсын гэр бүлийн тухай хуулийг мөрдлөг болгодог байна. Монгол Улс Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцод 1998 онд нэгдэн оржээ. Мөн 2010 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 100/32 дугаар тушаалаар батлагдсан Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам, түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2010 оны А/396 дугаар тушаалаар баталсан Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журам-ыг дагаж хүүхдийг үрчлүүлдэг тухай Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. АРАВДУГААР САРЫН 16-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи:Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур:Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор11-16 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан. Бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. АРАВДУГААРСАРЫН 17-НООС 21-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: Аравдугаар сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч “Марал” анхны ярилцлагаа хийлээ

Намрын дунд сар шувтарч өвөл хаяанд ирснийг сануулан жавар хайрсан амралтын өдрийн өглөө хотын баруун хэсэг хөл хөдөлгөөн ихтэй. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан олон хаа нэг тийшээ яарахыг хараад тэдэнтэй нэгдэх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Тэдгээр хүмүүс хаа нэгтээ их л чухал үйл явдалд оролцох эс бөгөөс баярын үйл ажиллагаарууяарч яваа гэмээр. Залуучууд голдуу тэр зүгрүүтэмүүлэх бөгөөд аав ээжийнхээ гараас хөтөлсөн багачууд ч харагдана. Тэд ийнхүү нэг зүгт тэмүүлж буй нь 14дэхьнамартаа зохион байгуулагдаж буйICTэкспобуюу харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын шилдгүүдийн үзэсгэлэнг үзэх гэж буй нь тэр юм. Цахим үндэстэн гэх уриан дор нэгдсэн технологийн шилдгүүд Мишээлэкспо-гийнүзэсгэлэнгийн талбайг бүрэн автоматжуулж орхижээ. Таныг дөнгөж үүдээр орох төдийд л нүүр царай таних систем ажиллаж, халуунтай эсэхийг чинь хормын дотор тодорхойлж орхино.Системд төвөггүйхэн бүртгүүлсний дараа цахим доктор таныг угтах бөгөөд хүмүүсийг уураар ариутгаж, үзэсгэлэнтохидуудэксподтавтай морилохыг урина. Нэг талаас цар тахлын үедавхацсаннөгөө талаастехнологийн эринд амьдарч байгаа гэдгийг сануулсан энэугталтаюулгүй хийгээд ухаалаг байсан нь сэтгэл сэргээнэ. Үзэсгэлэнд хөл тавихын сацуу ирээдүйд эс бөгөөс ямар нэгэн сансрын уудамд хөөрөх хөлөгтсуучихавуу гэлтэй содон. Цахим орчин дахь бүтээгдэхүүний дүрд хувирсан залуус хаа сайгүй.Unitel-ынсаяхан мэндэлсэнТоки-оосэхлээд сансрын нисгэгчид шиг хувцасласан угтагчид,загварлагзалуусICTэкспогулам ч өнгөлөг болгожээ. Экспоруудөнгөж оронгуут үүдний баруун хэсэгт Е-Mongolia-нхэсэг байх бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон төрийн 181 үйлчилгээг цахим болгосон талаар хүмүүст мэдээлэл өгөх аж. Хүмүүсийн гар утсанд аппликэйшнийг нь суулгаж өгөөд тайлбарлан ярилцах нь зочдод тун ч таалагдаж байгаа бололтой. Ингэхэд та Е-Mongoliaаппаататсан биз дээ. Төрийн үйлчилгээ авах гэжтүгжирч, хэн нэгний хаалга сахиж эсвэлТҮЦмашин хайж явдаг үе өнгөрсөн шүү. ЦаашдааЕ-Mongoliaплатформд төрийн 500 гаруй үйлчилгээ байрших юм билээ. Е-Mongolia тэргүүтэй 70 гаруй салбарын шилдгүүд энд технологийн гайхамшгийг харуулсан бүх л бүтээгдэхүүнийг танилцуулах аж. Виртуал орчноос эхлээд, ямар нэг хүүгүй, шимтгэлгүй худалдан авалтынапп, ухаалаг гэр хотын систем, цахим даатгалтэр ч бүүхэл үнэрийг тоон системд хувиргаж зөвхөн танд зориулсан үнэртнийг гаргахүйлчилгээ, технологийн урлагийг таниулахаар зориглосонстарт-апуудхүртэлICT-дбайлаа. МөнЕ-Mongolia-ынэсрэг талдМОSАбуюу Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооэкспогшууд дамжуулж олон сонирхолтой зочидтой ярилцах аж. Бүр бидний төсөөлөө ч үгүй хиймэл оюун ухаант хөтлөгчийгэнэ үеэр танилцууллаа. Монголын хамгийн анхны хиймэл оюун ухаант хөтлөгч бүсгүй Маралдэлгэцийнцаанаас Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ЕрөнхийлөгчЦ.Чулуунзагдтайанхны ярилцлагаа хийлээ.Цугласан олон ч тэр зүггайхширчзарим нэг нь үл итгэн элдэв таамаг дэвшүүлнэ. Монголын мэдээлэл технологийн салбарын түүхэнд бичигдэн үлдэх энэхүү ярилцлагаас хиймэл оюун ухаант хөтлөгчМаралааасуултыг хэрхэн боловсруулж, хариултыг товч, тодорхой өгч байгааг харж болно. Маралаачамд бүх төрлийн мэдээлэл бий юу, хүссэн бүх асуултаа асууж болох уу гэсэн ярилцагчийнхаа асуултад тэрбээр Бид өдөр бүр хичээн суралцаж байгаа, чадахаараа хариулна хэмээн товч бөгөөд тодорхой хариулж байв.Маралаачи хаана төрсөн бэ? гэхэдТа миний төрсөн Чимэгэситемскомпанийн талаар асууж байна уу? Эсвэл миний амьдардаг Улаанбаатар хотын талаар асууж байна уу хэмээн асуултадхариулахаасаа өмнө тодруулж байгаа нь түүний оюун ухааны хөгжилхэртөвшиндочсоныг илтгэж байлаа.Марал бол Монголын анхны цахим орчин дахь хиймэлоюунтбүсгүй. Марал бол Монголын анхны цахим орчин дахь хиймэлоюунтбүсгүй. Түүнийг бүтээгчид бол Чимэгэситемс-ийнхамт олон. Энэхүү хиймэлоюунтбүсгүйтэй ярилцсан анхны хүн нь Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ЕрөнхийлөгчЦ.Чулуунзагдболлоо. Та бүхний сайн мэдэхээрЧимэгэгэх хүний дуу авиаг бичвэр болгох гар утасны апплейкшнийг бүтээсэн багМаралыгбүтээжээ.Чимэгэплатформ нь монгол хэлийг 97 хувийн нарийвчлалтай текст болгон буулгах бөгөөд англиас монгол,монголоосанглируутаныг яриаг хөрвүүлэх чадвартай. Хэрвээ та хүсвэлhttps://www.facebook.com/MOSA.Mongoliaхуудсаар зочлон хиймэлоюунтМаралын ярилцлагаас эхлээд технологийн салбарт тэргүүлэгчдийн сонирхолтой ярилцлагыг эндээс үзэж болно. Маралтай танилцаж технологийн шок-ндорсон хүмүүс Монголын мэдээллийн технологийн салбар хэрхэн хөгжиж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгааг дуу нэгтээ хүлээн зөвшөөрч байлаа.Технологийн ч, эдийн засгийн ч хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг Өмнөд хөршийнхөн 2 жил орчмын өмнө хиймэлоюунтмэдээний хөтлөгчийг танилцуулж байсан бол Монголчууд ч мөн адилМаралыгICTэкспогийнүеэр танилцуулсан нь ёстой эрүү мултлах дөхөв. Ойрын ирээдүйд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн дөрөвний нэгийг технологи орлох болно гэдгийг өөрийн эрхгүй санаж 2050 онд хиймэлоюунтбичээч кино зохиол бичих талаар уншсанаа санан шүүрс алдлаа. 30 жилийн дараа Монголын хиймэлоюунтбичээч ч мөн адил зохиол бичээд сууж чадах юм гэх итгэл өөрийн эрхгүй төрөв. Учир нь, 21-р зууны гайхамшиг болсон технологийн дэвшлүүдээс гадна энэ удаа Монголчууд нийтээрээ цахим үндэстэн болох зорилго тавьсан нь энэ удаагийнICTэкспо-ыннэг том онцлог байсан юм. Өмнөхзуунуудадцэнхэр гарагт улс орны хил хязгаараа тэлэхийн төлөөх тэмцэл хийдэг байсан хүн төрөлхтөн өнөө цагт цахим ертөнцөд өөрсдийн хил хязгаараа тогтоох тэмцэл дэлхий даяархэдийнэээхэлснийг салбарын экспертүүд онцолж байсныг энд дурдах нь зүйтэй байх. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд энэ удаагийн УИХ, Засгийн газрын зүгээс ч цахим үндэстэн болох ажлыгтүүчээлжбуй нь сайшаалтай. Ямартай чICT-аар ороод гарахад дэлхийд Монгол гэдэг цахим улсхэдийнээбий болсон гэдгийг харж болохоорбайлаа. Харин цаашдаа бид цахим улсынхаа халдашгүй дархан байдлыг хамгаалах, цахим иргэдээ бэлдэх хувьсан өөрчлөгдөж буй дэлхийдтэсчүлдэх цаашлаад тэргүүлэн манлайлах Монгол хүнийг бүтээхэд анхаарч ажиллана гэдэгтэй төр засаг, хувийн хэвшил,ICTэкспогсонирхож ирсэн иргэд бүгд санал нэгтэй байлаа. ИйнхүүМэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT Expo 2020 үзэсгэлэн Цахим үндэстэн уриан дорМишээлэкспотөвд энэ сарын 9-11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

БНСУ-аар дамжин ирэх иргэдийг тусгаарлах байрууд

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу өнөөдрийн байдлаар8 удаагийн нислэг үйлдэж, 1,560 иргэнээ татан аваад байна. Хуваарийн дагуу энэ сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд транзит нислэг үйлдэх бөгөөд тус онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.